07. Сонголт.

448 64 18
                                    

Rawoon's point of view.

Үнсэх гэдэг миний хувьд байж болох хамгийн дуртай зүйл минь. Ганцхан түүний уруул миний бүхий л хэсэгт хүрч, нандин, энхрийлэгдэж байгаа мэт мэдрэмж төрдөг. Түүний урууланд би хайртай. Үргэлжийн мөнхөд намайг л үнсэх ёстой уруул гэж бодож байтал гэнэтхэн миний хайрладаг бүхэн өөр хэн нэгнийх болохыг харах надад үнэхээр хэцүү байсан. Минийх шүү дээ. Өөр хэнд ч мэдэгдүүлэмгүй, мэдрүүлэмгүй бүх зүйл хормын төдийд надаас өөр хэн нэгэн эдлэж хэрэглэж, мэдэрч байгааг ямар гаслантай гэж бодно.

Чамайг би өөр нэгэнтэй хуваах болчихлоо.

Жэюүний түүнийг харах харц, хүрэлцэж буй нь, үргэлж хамт байж, инээж байгаа нь миний дотрыг хэдэн хэсэг сийчиж, урж тасдах мэт өвддөг байж билээ. Бүран надтай хэзээ ч ярьж байгаагүй атлаа гэнэтхэн бидний амьдралд орж ирээд найз шиг дүрд тоглож эхлэх мөчөөс ч өмнө би түүнд дургүй байсан. Тэр намайг нэг бүрчлэн дуурайдаг сургуулийн охидтой л адилхан нэгэн байсан байж нэгэн өдөр "Шим Жэюүний сүйт бүсгүй" гэж гарч ирсэн. Жэюүн тэгэхэд над руу хараад юу ч хэлэлгүйгээр түүнийг хөтөлсөөр миний урдуур явах мөчид би түүний шөнийн эрвээхий болон хувирсан юм.

Жэюүн надтай шөнө, Бүрантай өдөр хамт байдаг болов. Нэгэн удаа тэр надтай хурьцах үедээ Бүран гэж дуудахад би түүнийг нэгмөсөн алдчихсан гэдгээ ухаарсан ч тавьж явуулж чадаагүй. Тэр үргэлж минийх байсан шүү дээ.

Бүран, Бүран Бүран. Яавал би түүнээс Жэюүнийг авч чадах юм? Эсвэл юу хийвэл Жэюүнийг бүрмөсөн түүн рүү явуулах юм?

Жэюүний гар миний бэлхүүсээр гулсаж, илбэн таалж, ар нуруунд минь уруулаа наан намайг өөртөө ойртуулна. Би түүнд уурлачихсан болохоор намайг аргадах гэж хичээж байгаа нь энэ.

"Гүнжхэн минь, над руу хар л даа. Би чамайг тэврээд унтмаар байна шүү дээ" гэж надаас гуйхад би түүнд хариу хэлсэнгүй.

Би түүнээс мянга мянган удаа гуйсан. Минийх байгаач гэж. Гэсэн ч түүний сонголт ганцхан би байгаагүй бөгөөд бид хоёул түүнд хэрэгтэй гэдгийг би саяхнаас л ойлгож эхэлсэн. Би түүнд биеийн жаргал эдлүүлдэг бол, Бүран түүнд сэтгэлийн жаргал эдлүүлчихдэг байх нь ээ.

"Раүн аа, хэр удаан уурлах гэсэн юм? Би ганцхан чамд л хайртай шүү дээ"

Би инээмсэглэлээ. Шим Жэюүн үнэхээр худалч юм аа. Надад хайртай гэнэ ээ.

"Жэюүн аа, чи хайр гэж мэддэг юм уу?" Тэр мэдэхгүй болоод л ингэж хэлж байна.

Хайр ийм байдаггүй юм.

ART.Where stories live. Discover now