08. Хүлээж өгөөч.

487 53 11
                                    

Rawoon's point of view.

Би Жэюүнийг мартчихсан байсан. Анх удаа түүнийг бодохгүйгээр мартаж үзлээ. Тэгээд мартчихсан гэдгээ санаад түүн рүү очих гэсэн ч би түүний сонголтын шийдвэрийг сонсохыг хүсээгүй болохоор очихгүй гэж шийдээд тэр чигтээ явчихсан. Дараа өдөр нь тэр над руу хараа ч үгүй болохоор жаахан гонсойх мэдрэмж төрсөн ч зүгээр дээ хэмээн өөрийгөө тайвшируулна. Одооноос эхлээд би түүнийх болох тухай бодохгүй байх хэрэгтэй. Тэр хээээ ч намайг хайрлахгүй юм чинь хайрлаад өгөөч гэж гуйх утгагүй биш гэж үү?

Ингээд л миний төрсөн өдрийн өмнөх шөнө болсноор ээж аав хоёр маань хоёул над руу бэлэг явуулсан юм. Жил бүр ээж аав үгүйгээр төрсөн өдрөө тэмдэглэх уйтгартай, гунигтай, ямар ч утга учир байдаггүй. Тэд намайг өөрөө амьдарч сур гээд үлдээчихсэн болохоор би бусад охид шиг ээжтэйгээ хайртай залуугаа ярьж, хамт дэлгүүр хэсэж, болзоонд явахдаа зөвлөгөө авч үзээгүй. Ааваараа сургуулиасаа авахуулж, ээжээс нууцаар мөнгө авч, болзож байгаа залуутайгаа гэрийнхээ гадаа үнсэлцэж байгаад баригдаж ч үзсэнгүй. Жилдээ нэг, хоёрхон утсаар ярьдаг үе нь миний төрсөн өдрөөр аль эсхүл надад маш хүнд зүйл тохиолдож багш ээжид мэдээ өгөх үед л байдаг. Тэд миний эцэг эх гэхээсээ ичих хэрэгтэй. Над руу сар бүр их хэмжээгээр мөнгө явууллаа гээд намайг хайрлаж байгаа гэж боддог. Харин ч надад хайр нь мэдрэгдэггүй. Надад эцэг эхийн хайр ч, миний хайрладаг залуугийн хайр ч мэдрэхгүй байна. Би энэ хорвоод ер нь яах гэж төрсөн юм?

Тэдний явуулсан бэлэгнүүдийг задлан үзэж байтал гэнэтхэн хаалга маш хүчтэйгээр балбан, код хийх гэж оролдож байгаагаас үзвэл Жэюүн ирсэн бололтой. Би хаалганы камераар түүнийг харахад хувцас нь хайш яаш болчихсон, хацраа улаа бутартал, хөл дээрээ тогтохгүй болтол уучихсан гэдэг нь илт мэдэгдэнэ.

"Раүн аа, хонгорхон минь намайг оруулаач..." гэсээр ахин дахин код хийх гэж оролдоно.

Хэрвээ тэр эрүүлээр оролдсон бол түүний хамгийн сайн мэдэх өдрөөр сольчихсон. Гэхдээ түүнд чухал биш болохоор санахгүй л байх. Бидний хамгийн анх үнсэлцсэн өдөр. Тэр хэлэхдээ үнэхээр хачин мэдрэмж төрсөн, гэнэтхэн үнссэндээ уучлаарай гэсэн.

Би түүнээс явахыг хүсэв. Гэтэл тэр хаалгыг цохин нүдэж, намайг санаж байгаагаа хэлэн орилж байв. Түүний үг үнэн эсэхийг мэдэхгүй ч би одоо л түүнд буугаад өгчихвөл жинхнээсээ өөрийгөө нууц амраг, хоёрдогч нэгэн болгочих учраас хэрвээ би түүнд хэрэгтэй бол тэр над дээр ирэх боломжийг олгох хэрэгтэй гэж бодон тэснэ.

ART.Where stories live. Discover now