06. Уучлалт гуй.

388 66 10
                                    

"Та нар сонссон уу? Раүн төрсөн өдрийн үдэшлэгийн урилгаа тарааж эхлэх гэж байгаа гэнэ ээ"

"Тийм үү? Энэ удаад хэн түүний ханхүү болж оролцох юм бол оо? Раүний төрсөн өдөрт явмаар байна" гэсээр хэсэг бүлэг охидын яриа эхэллээ.

Улаан үстэй намхан бондгор охин найзууд руугаа ойртсоор "Раүний төрсөн өдөрт Солонгосын хамгийн алдартай шүтээнүүдээс эхлээд дээд зэрэглэлийн баян хүүхдүүд явдаг гэдэг шүү дээ. Түүнд одооноос таалагдах хэрэгтэй юм биш үү?" гэхэд бусад нь түүнтэй нэгдэн толгой дохив.

"Тэгэхдээ Раүний үдэшлэгт сургуулиас зөвхөн 100 хүн л оролцдог шүү дээ. Тэгээд их наймыг хасвал ердөө 92 л хүн байх нь ээ"

Ийнхүү тэдний яриаг өндөрлөж, өнөөдрийн гол сэдвийн эзэн Раүн Chanel-ийн шинэ коллекцийн цүнхээ үүрсэн байна гэсээр хэдэн охид орилолдох нь тэр. Энэ сургуульд загвар үндэслэгч нь Раүн, хамгийн тансгийг нь хэрэглэдэг нь ч Раүн байв.

Раүн дээгүүр харан алхсаар ангидаа орж ирэхэд түүний ширээн дээгүүр дүүрэн бэлэг, цэцгээр дүүрсэн байх нь тэр. Тэрээр цэцгэнд нээх дуртай биш болохоор цэцэгнүүдийг бүгдийг нь холдуулж тавьчхаад бэлэгнүүдийг нь нэг нэгээр нь харахад ихэнх нь түрүүвч, жижиг гар цүнх, утасны кэйс, хавчаар, нүүрний будгийн хэрэгслүүд байх аж.

"Хонгор оо, юун баахан бэлэгнүүдийн цуглуулга вэ?" гэсээр Сонү хүрч ирэхэд Раүн санаа алдаад "Надад өгч байгаа хахууль нь бололтой. Холдуулахад туслаач" гэхэд Сонү зөвшөөрлөө.

"Энэ жилийн үдэшлэгт хэнийг ханхүүгээрээ авч явах юм, хонгор оо?" Сонү түүн рүү жогтой инээмсэглээр ийн асуухад Раүн мөрөө хавчлаа.

Тэр үнэхээр хэнтэй хамт явахаа мэдэхгүй байлаа. Раүн ханхүүтэйгээ үдэшлэгт явдаг гэх тогтолцоог анх Раүний аав түүнийг 5 насны төрсөн өдрөөр гаргаж ирсэн бөгөөд жаалууд түүнтэй хамт явахын тулд өрсөлдөж, зодолдож, Раүний төлөө бүхнийг хийнэ гэдгээ баталж харуулдаг байв. Мөн Раүний талаас ханхүүгийн хувцас, эдлэл хэрэгсэл гээд бүгдийг нь бүтэн нэг өдрийн турш бэлэн байлгаж, үнэхээр л жинхэнэ амьдрал дээрх ханхүү болгодог. Гүнж ханхүүтэй байх ёстой учраас Раүн жил бүр өөрт таалагдсан нэгнээ ханхүү болгож, үдэшлэгийг хосын бүжгээр эхэлдэг уламжлалтай билээ. Харин энэ жилийн төрсөн өдрийн үдэшлэг нь түүний хийх хамгийн сүүлийнх нь бөгөөд тэрээр 20 нас хүрч буй тул ахин ханхүү гүнж гэх хачин зүйл хийхгүйдээ баярлаж байлаа.

"Чи надад таалагдвал миний сүүлчийн ханхүү чи ч байж болно, Сонү-яа"

Ангийн хүүхдүүд нэг нэгээрээ цугласаар Раүнээс төрсөн өдрийнх нь тухай асуух асуултууд улам бүр нэмэгдэж байлаа. Үүнээс залхсан Раүн чихэвчээ зүүгээд чимээгүй л гараа элгэндээ тэврэн хувиралгүй сууна. Хүний амьдралд хэтэрхий их оролцож, хошуу амаа нийлүүлдэг хүмүүс их чанга чимээтэй байдаг. Жэи ангид орж ирснээ шуудхан Раүний урд очин суухад Раүн чихэвчээ авлаа.

ART.Where stories live. Discover now