1. Алдагдсан ханхүү

4K 424 76
                                    

Сайн байцгаана уу? KINGS 8-р бүлэг маань ийнхүү эхэлж байна. Өгүүллэгээ эхлэхийн өмнө нэг тайлбар хийх гээд.

Уг бүлгийн эмэгтэй гол дүр нь Blackpink Лиса байгаа. Яагаад вэ гэвэл. . .

4-р бүлэг эхэлж байхад бяцхан асуултын тэмцээн зохиож 5-9 бүлгийн дарааллыг зөв тааж чадсан хүнд бичигдээгүй байгаа бүлгүүдээс хүссэн бүлгийнхээ гол дүр болох эрх өгнө гээд бяцхан тэмцээн зохиосон юмаа.

Тэр үед түрүүлсэн охин маань өөрөө гол дүр болж бичүүлэх сонирхолгүй харин оронд нь Сэүнтэй бүлгийн гол дүрийн бүсгүйг Лиса болгоод бичээд өгөөч гэж хүсэлт тавьсан тул ийнхүү Сэүн, Лиса гол дүртэйгээр эхлүүлж байна^^

===============

Уушийн газарт:

"Хэзээ ч олохгүй юм байна! бууж өглөө" гэсээр ширээгээ мөргөн унах Лиса үнэхээр итгэл найдвар нь тасарсан мэт харагдана.

Булангийн ширээнд ганцаараа суух тэрээр тэнгэр нуртал чангаар санаа алдах нь сэтгэл зүйн хувьд нэлээд зовуурьтай байгааг илтгэнэ.

Түүний цөхрөнгөө барсан нүд хий хоосныг гөлөрсөөр эцэст нь нэгэн зүйлийг тогтож харсан нь газарт яваа бяцхан шоргоолж байв. Өөрөөсөө хэд дахин том талхны хэлтэрхийг өргөх гэж хэдэн талаас нь оролдож, олон удаа бүтэлгүйтээд амжив.

Нэлээд удаан тэр талхтай ноцолдсоны эцэст өргөж чадсан нь Лисагийн бууж өгөөд байсан сэтгэлийн зоргыг багахан ч болов сэргээх шиг боллоо.

Царай нь ч тэр, бие мах бодь нь ч тэр бүгд буугаад өгсөн мэт байснаа дахин хүчлэн дээш босоод "Хатан хаан болох замнал амархан байхгүй нь мэдээж шүү дээ. Чи чадна аа Лиса! ямар олон хаант улсаар явсан билээ дээ, зөв сэжүүр гарч ирж л таараа. . . .Тийм ээ, тэгж л таараа!" хэмээн өөрийгөө зоригжуулах мэт чанга хэлээд дээш бослоо.

Гадаа гараад  дахин хайгуулаа эхлэхээс өмнө сэтгэлээ бэлдэн гүнзгий амьсгаа аваад алхах тэр мөчид гудамжны төгсгөлд тоглож байгаа хоёр хүүхэд түүнийг зогсоож орхив.

Лисагийн нүд байдгаараа томрон басхүү бага зэрэг хөмсөг нь зангирсаар нөгөө хүүхдүүд дээр очлоо.

Тэдний чулуу, навч шороо зэргийг хийж тоглох бяцхан хуй салхи үнэхээр бодит бөгөөд жинхэнэ байв.

Хүүхдүүдийн тоглоомыг голоос нь булаан авахад тэд гомдолтой нь аргагүй Лиса руу харцгаалаа.

Гадаа тоглосоор хамаг хувцас нь шороо болсон бор жаал, хамраа шудран уруулаа унжуулсаар...

👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]Where stories live. Discover now