14. Зүгээрээс илүү

1K 245 56
                                    

===================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

===================

Хаан цочирдсон байдалтай эргэн тойрноо харан чимээгүйхэн зогсоно. Үүнийг нь ширтэж байсан генерал "Эрхэм дээдсээ та зүгээр үү?" хэмээн түүний дэргэд очиход

Хаан яг л юу ч ойлгохгүй байгаа мэт гөлийсөн байдалтай ширтэж байснаа аажмаар нүүрэнд нь инээмсэглэл тодрон "Зүгээрээс илүү! гайхалтай байлаа" хэмээх аймшигт хариултыг өгөв.

Эргэн тойронд нь байгаа хүмүүсийн хагас дутуу цогцос, хааны байгаа төрх бүгдээрээ бие арзайлгам хүйтэн бөгөөд таагүй...

Генералд ч хангалттай таагүй байгаа нь царайны хувирлаас нь илхэн харагдах хэдий ч гол зүйлийг мартаагүй бололтой "Дээдсээ та юу болсноо санахгүй байгаа хэрэг үү? өчигдөр-" гэтэл

Хаан түүнийг дуугүй бай гэж байгаа бололтой гараа дээш өргөснөө "Санаж байна.  Зүүд зэрэглээ шиг бүдэг бадаг байгаа ч ерөнхийд нь юу болж байсныг санаж байна. Амьтад болон хүмүүсийг алсан. Бас идсэн" гэснээ генерал руу гэнэт хараад

"Үнэндээ хүний мах амттай байсан. Амьдралдаа идсэн хамгийн амттай мах" гэх байж боломгүй үгсийг хэллээ.

Генерал бага зэрэг цэрвэсэн төрхтэй муухан инээмсэглээд "Тийм үү. . .?" гэж асуухад

Хаан галзуу мэт тас тас инээгээд "Санаа зоволтгүй дээ хаа сайгүй хүмүүс байхад би чамайг огт идэхгүй" гэх нь тэр.

Генерал болгоомжилсон байталтай харц нь доошлоод "Дээдэс таны таалал мэдэг. Мөхөс миний асуух гэсэн гол санаа нь хүч тань яаж байна?" гэж асуухад

Хааны нүд томрон, инээмсэглэл нь тодорсоор "Үнэхээр гайхалтай, би амьдралдаа ийм их хүчийг хэзээ ч мэдэрч байгаагүй. Хамгийн гайхалтай нь хүний мах идэх тусам хүч минь нэмэгдэж байгааг мэдэрч байсан. Ийм их бахдам хүч байхад үүнээс цааш агуу хүч байгаа гэж бодохоор шунал минь хөдөлж байна. Сэүн үнэхээр амьд байгаа бол би түүнийг амьдаар нь идмээр байна. Түүний цусаар таягийг будах юм бол Гэрэлт сүлд, Чонон сүлдтэй тулалдаж чадахаар агуу их хүчийг олж авна гэсэн. Одоо бол жаахан дүүгээ юу юунаас илүү санаж байна шүү. Түүнийг идэх юмсан гэхээс арааны шүлс гоожиж байна" гэх аймшигт яриаг дэлгэлээ.

👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]Where stories live. Discover now