10. Алтан утас

1.1K 255 79
                                    

=====================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

=====================

Эцэст нь тэд шинэ нийслэлд орж ирлээ. Нийслэл хотын хувьд хуучин нийслэлээс илүү том байх бөгөөд барилга байгууламж, гудамж талбай нь ч өргөн том харагдана.

Гагцхүү энэхүү нийслэлийг өвөрмөц болгож байгаа зүйл нь хаа сайгүй харагдах мангас хөтөлсөн цэргүүд, хүмүүс нь яг боолчлолын системд байгаа мэт албадмал байдалтай харагдана.

Шинэ нөхцөл байдлыг гайхширсан байдалтай ширтэх Сэүнийг Лиса болон аав нь тасалдуулсангүй. Түүнд шинэ гэртээ дасах боломжийг олгох мэт чимээгүйхэн сууцгаана.

Сүйх тэргийг хотын хэд хэдэн газар зогсоосон боловч Их номч өөрийн биеэр явж байгаа тул шалгах шаардлага гараагүй байх тэр дор нь явуулна. Гэвч нийслэл дотор ороод ирсэн хэрнээ ингэж олон газар зогсож байгааг харвал харуул хамгаалалт дарангуйлал их гэдэг нь илт харагдаж байв.

Сэүний хувьд юм хэлсэнгүй цонхоор ширтсэн хэвээр. . . .

Анир чимээгүй сууж байснаа гэнэт суудлаасаа өндөлзөж гарын алганд нь салхины хүч төвлөрч эхлэхэд үүнийг анзаарсан их номч хурдхан гарыг нь атган зогсоогоод цонхоор харав.

Гэтэл тэднээс нэлээд зайтай газар эргүүлийн цэргүүд нэгэн настай эмэгтэйг учир зүггүй ташуурдаж байгаа харагдана.

Энэ байдал Сэүнийг хангалттай ихээр бухимдуулсан бололтой сүйхнээс буух гэж оролдоход Лиса түүнийг зогсоолоо.

Сэүн бухимдсандаа тэдэн рүү ширүүн хараад "Тэр эмэгтэй үхлээ шүү дээ! та хоёрт хамаагүй хэрэг үү? язгууртан болохоороо үл тоогоод өнгөрч байгаа юм уу?" гэж уурлахад

Лиса ч бас хөмсгөө зангидан "Хэдхэн ташуур бол юу ч биш. Вилдвордод өдөр бүр харагддаг энгийн шийтгэл гэж мэд! үүнээс аймшигтай зүйлс өдөр бүр болж байгаа. Бүр амнаас ч гарахад бэрх хэрцгийлэл, гутаан доромжлол!" гэж хэлээд цааш үргэлжлүүлж чадсангүй үгээ залгив.

👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]Where stories live. Discover now