1

171 25 4
                                    


Амьдралын минь мартаж боломгүй зүйл түүнийг анх харсан мөч.

Flashback

Новш гэж! Шоудхаас өөрийг мэдэхгүй эгчийгээ яаалтай билээ?

Хар шөнөөр ирж ав гэчихээд ядахдаа гараад ирж болоогүй юм байхдаа?

Тийм ээ!

Төсөөлж байсанчлан чанга дуу чимээ, хурц гэрэлнүүд, согтуу залуус.

Эгчийг текны өмнө байхыг харан хурдхан шиг түүнийг аван гархаар зэхтэл...

Дурлачихсан юм!

Эгчтэй минь сээтэгнэх тэр залууд...

~~~~~~

Би одоо ч санадаг юм.

Эгчийн минь бэлхүүсээр гүйх шивээсээр хучигдсан гарыг нь...

Эгчийг минь харах хүсэл тачаалалын харцыг нь...

Эцэст нь надад хэлсэн үгийг нь...

~~~~

Ойртход ч бие арзайлгам энэ залуу хэн юм бэ?

"Эгчээ харьцгаая!"

Эгч намайг ирсэн гэдгийг сая л анзааран

"Өө ирчихжээ? Ойлголоо, явцгаая"

Хэмээн босох гэтэл өнөөх залуу эгчийн гарнаас татан буцаж суулган

"Явах гэж байгаа юм уу? Намайг орхиод уу?"

Танихгүй нэгний надад зориулаагүй инээмсэглэлд догдлон зогсох би тэнэг гэдгээ тэр үед л дэндүү гэмээр мэдэрсэн юм.

"Уучлаарай явахгүй бол болохгүй нь. Хар л даа дүү маань ирчихсэн!"

Хэмээн заахад тэр одоо л намайг харж байгаа бололтой дээрээс минь доош гүйлгэн харснаа буцан эгчрүү харан

"Дүү чинь мэдрэл муутай юм уу? Үгүй бол өөрөө гэрээ олоод харьчихна шүү дээ! Мм?"

"Үгүй дээ, би өөрөө дуудчихсан болохоор явахаас өөр аргагүй нь!"

"За за тэгвэл дугаараа өгчих?"

Утсаа сарвайхад эгч утсыг нь авахаас өмнө би түүнийг чирээд аваад явчихсан юм.

~~~

Хэрвээ тэр үед чирж авж яваагүй байсан бол өнөөдөр би биш эгч түүний өвөрт сэрэх ч юм билүү хэн мэдлээ?


SevenWhere stories live. Discover now