4

92 15 1
                                    

Цус хөлс ханхалах харанхуй байшинд хоёр залуу уун суух бөгөөд нилээдгүй согтсон харагдана.

"Инсү яасан?" Хэмээн өглөөхөн болсон явдалын талаар нэг нь ам нээх бол нөгөөх нь санаа алдан "Нилээн айсан харагдсан. Хэрэггүй авчирдаг байж!"
Өөрийгөө зэмлэн ийн хэлэхэд

"Хэлсэн шдээ! Инсү одоо чи бид хоёроос айж байгаа гэхэд мөрий тавихад ч бэлэн байна. Айж байхдаа хүртэл хөөрхөн гэдэг нь"

Сүүлчийнхээ өгүүлбэрийг түүнийг бодож байгаа бололтой инээмсэглэн хэлхэд нөгөө залуугынх нь хөмсөг зангиран

"Хэзээ болих гээд байгаа юм?"

Гэнэт л хоолойны өнгө болоод царай нь хувьс өөрчлөгдсөнд гайхан "Юуг?"

"Инсүг хардаг харц, надаас илүү анхаарал тавьдаг байдлаа хэзээ болих гээд байгаа юм бэ гээд байна!"

Архины халуундаа юу үнэхээр л түүнийг бухимдуулж байгаа асуудал уу гэдгийг мэдэхгүй ч тэр бухимдаж байгаа бололтой орилож эхэлхэд Тэхён гэгч ч ундуйцах мэт харц нь ширүүснэ.

"Юу гэнээ? Харин чи Жонгүг! Чи яаж ингэж чаддаг байна аа? Намайг Инсүд сэтгэлтэй гэдгийг мэдсээр байж авж суучихаад одоо юу гэнээ?"

Тэр ч бас орилход Жонгүг гэмших мэт харц нь зөөлрөн "Одоо тэр минийх, би хэдий гэмшлээ гээд одоо бүх зүйл өнгөрчихсөн. Инсү тоглоом биш шүү дээ! Зөвхөн чи бид хоёр биш Инсү ч гэсэн шийднэ!"

"Гэхдээ Жонгүгаа би түүнд үнэхээр хайртай!"
Доош харан уйлж ихэлхэд Жонгүг санаа алдан хэсэг бодолд автан найзынхаа сэтгэлтэй эмэгтэйг өөрийн болгочихсондоо гэмшин түүнийг аргадхаар худал инээмсэглэн

"Хөөе муу золиг чинь согтчихоо юу? Юундаа уйлаад байгаа юм? Чи санадаг уу? Бид ахлах сургуульд байхад чи бид хоёр охин мэтийн зүйл булаацалдаж нөхөрлөлөө сүйтгэхгүй шүү гэдэг байсан байж одоо өөрсдийгөө хараач!... Тийм ээ, ав! Инсүгийн сэтгэлийг өөртөө авж чадна гэвэл надтай өрсөлдөлдөө. Чи түүний сэтгэлийг татаж чадвал би та хоёрын амьдралд дахиж гай болохгүй. Харин тэр намайг сонгосоор байвал чи зүгээр л Жон гэр бүлийн найз ойлгосон уу!"

~~~~~~~

Жонгүг арай ядан хөл дээрээ тогтон гэрийнхээ хаалгаар орж ирэх бол Инсү түүнийг тосч аван "Хөөх энэ ах чинь хаанаа ингэтлээ уучхаа вэ?"

Гэхэд Жонгүг талимааран инээн "Тийм ээ ах нь ирлээ, Инсүгийн ах ирлээ!" Тэр чангаар орилон түшүүлсээр орон дээрээ ирсэн байх бөгөөд Инсүг цуг датан хэвтэн чангаар тэврээд "Ахх! Миний Инсү яагаад ийм хөөрхөн юм бол оо? Ах Инсүдээ үнэхээр хайртай. Инсү ахдаа хайртай юм бол уу?" Хэмээн түүний нүдэн дээр үнсэхэд Инсү өхөөрдмөөр инээн "Тийм ээ! Инсү нь ахдаа үнэхээр хайртай!"

~~~~~

Тийм ээ! Тэд бие биедээ үнэхээр хайртай. Гэхдээ Тэхёны үйлдлүүдийг тэсэж чадахаар болов уу?

(Goy comm unshmaar l bga)

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 24, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

SevenWhere stories live. Discover now