2

170 25 0
                                    


"И.Инсү?" Хэмээн хоолой нь зангирах тэр ямар нэгэн юмнаас айгаад байгаа юм уу? Гэлтэй...

"Жонгүг? Сэрчихсэн юм уу? Одоо гарлаа."

Түүнийг нойлын өрөөнөөс гархад Жонгүг үүдэнд нь зогсож байх аж.

"Уучлаарай. Сэрчихнэ гэж бодсонгүй!"

Шууд л Жонгүгыг тэврэхэд тэр буцаан тэврэн тайвшир ч байгаа бололтой гүнзгий амьсгаа аван

"Би сэрчихээд чамайг гал тогоо, зочны өрөө, жижиг өрөө, бүр агуулхад хүртэл үзсэн ч чи байгаагүй. Намайг орхиод хаа нэг тийшээгээ явчихсан юм байхдаа л гэж бодсон! Ядахдаа зурагт асаачихгүй" 

"Би юу гэж чамайг орхиод явхав дээ! Эрх гэдэг нь, ийм байж яаж тийм юм хийж чаддаг байна аа?"

"Тийм юм гэж?"

"Чи надаар хэлүүлэлтгүй мэднэ шүү дээ!"

"Инсү тэр чинь зүгээр л миний ажил шүү дээ! Баячуудад, зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа хүмүүсээс мөнгийг нь авж өгнө тэгээд л болоо!"

~~~~~~~~

Хэмээн хайртай эмэгтэйдээ ажилаа зөв мэтээр инээмсэглэн тайлбарлах энэ залуу одоо ч зүрх нь салгалсаар...

Өнгөрсөн дөх бараан дурсамжуудаасаа болж сэтгэцийн өөрчлөлттэй болсон тэр өнгөрснөө мартах гэсээр тархиа гашилгана.

Ээжийг нь новш болтол нь нүдчихээд орой нь гаж хүслээ хангах хойд аав.

Зодох шалтгаан ухаалгаар гаргаж ирж чаддаг ч
Хажууд нь бүхэл бүтэн эр хүн боловсорч байгааг анзаараагүй тэр хожим нь өөрийнхөө бий болгосон араатанд алуулна гэж хэн мэдлээ?

Хүү том болсоор л...

Хойд эцэг ч хүчирхийлж ханасангүй...

Нэгэн өдөр хүүг хичээлээсээ ирхэд бас л ээжийг нь зодож байх ба зүгээр л харж зогссон хүүгийн дотроос нэг юм асах шиг болж хогон дотроос архины шил аван ээжийгээ түүнээс салган шилийг хойд эцгийнхээ толгой дээр хагалж орхив.

Шил толгой дээр нь хагарахад хүүгийн гарт таглаа хэсгийн хэлтэрхий үлдсэн байх ба үргэлжлүүлэн хэвлий хэсэг рүү нь хэд хэд бүлээд амжив.

Хэдэн жилийн өс хонзон одоо л тайлагдаж байгаа мэт жаргалтайгаар инээх хүүг ээж нь цамцнаас нь татхад л тэр бодит байдалд иргэж ирэв.

Хүү гэнэт л юу хийснээ ухааран шилээ хаяан хана налан доош суун цурхиртал уйлж эхэлхэд ээж нь түүнийг татаж босгон цус болсон цагаан подволкыг нь нуух гэсэндээ цамцных нь цахилгааныг татан гаран дээр нь ус асган цусыг нь арилгаад

"Яв! Хаа нэг тийшээ очоод нуугд! Ойлгосон уу? Ээж нь хүүдээ хайртай шүү!"

Сүүлийнх гэсэн мэт хүүгээ удаанаар үнсэх ээж нь хүүгийнхээ хэргийг үүрнэ гээд шийдчихэж ээ?

Амьдын тамнаас салсандаа ч баярлах аж.

"Одоо яв!"

Хэмээн түлхэхэд шоконд орсон хүү хаашаа явах талаараа гайхаж ядан алхана. Хүүг гэрээсээ гархаар алхаж байтал ээжийнх нь яриа түүнийг байранд нь гацааж орхив

"Байна уу дуудлага өгөх гэсэн юм! Би хүн алчихлаа!"

Хүүг буцан алхтал

"Юу вэ? Чи одоо хүртэл яваагүй юм уу? Одоо цагдаа нар ирж байгаа хурдан яв!"

"Э.ээжээ би явж чадахгүйнээ. Цугтаа байж байя!"

"Юугаа яриад байгаа хүүхэд вэ? Чи энд үлдвэл хоёулаа шоронд орно!"

Тэд хоёул уйлах ба ээрч мууран

"Хамаагүй ээ! Таньтай цуг байна гэвэл шоронд ч байсан яахав."

нгэж амьдруулж байгаад, ийм байдалд хүргэсэнд! Ээжийгээ уучлаарай. Ээж нь чамдаа зөндөө их хайртай шүү Жонгүгаа"

"Б.би ч гэсэн зөндөө хайртай тийм болохоор цугтаа байцгаая! Мм?"

"Ээжтэйгээ удаан цуг байхыг хүсэж байгаа бол яв..."

~~~~~~~

Хүүг 7 хоногын дараа гэртээ ирхэд түүнийг цусны нившэрсэн үнэр, харанхуй орчин л угтаж авсан юм.

Өрөөний буланд нойр хоолгүй анир чимээгүйд удаан хугацаанд суусан нь түүнийг чимээгүй орчноос айх эмгэгтэй болгосныг тэр сүүлд л мэдсэн юм!

SevenWhere stories live. Discover now