3

96 19 0
                                    

"Үнэхээр явах гэж байгаа хэрэг үү?"

Өнөөдөр захиалаггүй гэртээ өнжинө гэж байсан ч гэнэт л явах болсонд нь Инсү хошуугаа унжуулан түүнийг шалгаах бол

"Уучлаарай, гэнэт захиалга орж ирээд явах хэрэгтэй болчихлоо."

"Цуг явья!" Итгэлтэйхэн хэлсэн түүний үгэнд Жонгүг гайхашрах ба

"Юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Инсү, миний ажил хүүхдийн тоглоом биш! Хэн хэн нь ч энэ талаар мэдэж байгаа шүү дээ! Зүгээр л гэртээ хүлээж бай, тэгэх үү? Тэхён ч гэсэн цуг явах болохоор удахгүй дээ. Мм?"

"Ойлголоо, болгоомжтой байгаад хурдан ирээрэй!"

Жонгүг духан дээр нь үнсэн гарахаар зэхтэл " Үнэхээр орхиод явах гэж байгаа юм уу?" Хэмээн дахиад л түүний араас хорогдсон зүйл хэлэхэд Жонгүг ойлгомжгүй байдалд нь бухимдах ч гэртээ өнжинө гэчхээд явах гэж байгаа өөрийгөө буруутган санаа алдан хэсэг бодолхын зогсоод

"Машинаас буухгүй шүү!"

~~~~~~~

"Юу вэ! Инсү энд ямар новшоо хийж байгаа юм?"

Тэхён машинд суух Инсүг харан уурсангуй ийн орилход Инсү

"Яасан бэ? Яагаад ингэтлээ уурлаад байгаа юм?"

"Жонгүг түүнийг авж явахгүй л гэж хэлээрэй дээ! Чи юу хийдэгээ мартчихаа юу? Тэр айчихна шүү дээ!"

"Гуйгаад байсан юм аа. Машинаас буулгахгүй болохоор санаа зоволтгүй!"

Тэд явсаар хотоос гаран нэгэн балгас гэмээр байшингын үүдэнд ирэх ба Жонгүг Тэхён хоёр машинаас буухад туслахууд нь бололтой хүмүүс бөхийн мэндлэх агаад тэд явсаар байшин луу орцгоов.

Тэд байшин луу орсноос 30 минут хэртэй хугацаа өнгөрөх ба Инсү уйдаж байгаа бололтой хойд талын сандал дээр дээш харан хэвтэнэ.

Удалгүй хэн нэгэн эрэгтэй хүний хоолой чангаар дуулдах ба "Надад туслаарай! амь авраачдээ! Хүн байна уу? Амь өршөө" хэмээн орилох аж. Инсү год хийтэл босон юу болоод байгааг ойлгохыг хичээнэ.

"Т.тэр зүгээр л хүний зээлсэн мөнгийг хүнд нь авж өгдөг гээ биз дээ? Яагаад...
Тийм, Тийм шүү дээ!, мэдээж хүн нь мөнгөө өгөхгүй бол зодно"

Инсү өөрөө өөртэйгөө ярих бөгөөд орох эсэхдээ эргэлзэнэ. Машинаас буухаар хаалгаа онгойлогвол орилох дуу улам чангарах ба машинаас буун хөлөө зөөж ядна. Ойртох тусам түүний гар хөл нь салгалах ба Жонгүг Тэхён хоёрын мөнгө нэхэн орилох хоолой болон хэн нэгэний амь гуйх хоолой улам тодорно.

Байшинд ороход Тэхён Жонгүг хоёр нэг залууг үхдэл болтол нь зодсон байх бөгөөд нүүрээр нь битүү урссан цус болоод хавдаж хөхөрсөн нүднээс нь харахад хэр тарчлаж байгаа нь илт. Үүнийг харсан Инсү хамаг бие нь хөшөн айсандаа нүднээс нь нулимс урсах ба дуу ч гаргахгүй гайхан зогсоно.

Зодуулсан залуу Инсүг харсан бололтой гараа сарвагнуулан "Гуйя, надад туслаарай! Намайг авраач"
Үлдсэн хамаг хүчээ шавхан хэлэх бол Тэхён Жонгүг хоёр түүний зүг харан

"Новш гэж! Инсүг авчирсны хэрэггүй гэж хэлээ биз дээ!"

Хэмээн Тэхён уурсангуй хэлэхэд Жонгүг Инсү дээр ирэн тэврээд  "Яагаад ороод ирсэн юм бэ мм? Харьцгаая! Тэхён бид түрүүлээд явлаа тэр айчихаж"

~~~~~

Тэд гэртээ ирсэн бөгөөд Инсү юу ч дуугаралгүй нэг тийшээ гөлрөн суух ба Жонгүг түүнд ус аягалаж өгөн гарт нь атгуулаад "Айчихсан хэрэг үү? Угаасаа л ойлгомжтой байсан шүү дээ, дагуулж явсанд уучлаарай."

Түүнийг тэврэх гэхэд Инсү түүнийг түлхэн "Жонгүгаа би... би чамаас айгаад байна!"

"Ойлгомжтой шүү дээ, тийм юм харчихсан юм чинь. Гэхдээ Инсү..."
Түүний хоолой түүнийг аргадах мэт зөөлхөн байх агаад түүний гарыг зөөлөн атган зүрхэн дээрээ тавин

"Энэ зүрх чиний төлөө цохилж байгаа цагт хэзээ ч чамайг гэмтээгүй.
Энэ бие чиний төлөө зүтгэж байгаа цагт хэзээ ч чамайг өвтгөхгүй шүү дээ.
Надад итгээрэй... чамайг өвтгөхгүй гэдэгт минь."

Инсү дахин уйлан Жонгүгын өвөрт шигдхэд түүнийг тэврэн "Уучлаарай бяцхан охиноо айлгачихаж."

~~~~~

Ингэж л айдаг байсан байж эцэс сүүлд нь өөрөө энэ ажилаа хийдэг болчихжээ?

SevenWhere stories live. Discover now