Part III

48 10 0
                                    

Хүн цоолохнуу гэлтэй хурц, хүйтэн харагдах түүний нүд. Ямар ч хүн байсан тэр харцанд нь сандармаар хүйтэн мөн сонирхолтой. Тэр үед би яагаад тэгтлээ их сандарч, тийм хачин мэдрэмжүүд төрж байсныг одоо ч гайхдаг. Ердөө бидний 2 дахь уулзалт шүү дээ. Гэхдээ жүжиглэхдээ дэндүү сайн байсан учраас юу ч болоогүй мэт гаднаа жүжиглэж түүний ч гэсэн нүдрүү тогтвортой гэгч нь ширтэхэд өнөөх охин нэг битүүхэн инээвхийлчихээд:

"надтай байхдаа цагдаа хүний хувиар биш эр хүнийхээ хувиар байвал илүү аятайхан байна. Тэгээд? Хэзээ уулзах уу?" гэж шийдэмгий асуухад нь би бодох ч үгүй "маргааш" гэж хариулав.

"зааза тэгвэл маргааш өдөр 2 цагт тэр машин тавьсан газраа байж байгаарай. Аа тийм дугаараа өг" гээд утсаа өөдөөс өгөхөд нь гайхсан нүдээр түүнрүү харахад:

"Амьдралд минь гэнэт ийм сонирхолтой явдал тохиолдож байхад алдаж болохгүй биздээ, хурдан дугаараа бич" гэхэд нь нэг битүүхэн инээчихээд дугаараа бичээд өөрлүүгээ залгаж орхиход Аёон утсаа шүүрч аван таслаад нэг ёжлонгуй инээд тодруулсаар яваад өглөө.

Тэнэг ч гэсэн би сая хийсэн үйлдэлдээ харамсахгүй байна. Түүнтэй хэд хэд уулзаж Atlas клубын талаар юм сонсож чадах байх гэж горьдсондоо ийм үйлдэл хийчихсэн юм. Инээд алдан саяны болсон явдлыг бодсоор гэртээ орлоо.

***

Тохиролцсон ёсоороо 2 цагт гарч ирэн машиныхаа гадаа түүнийг хүлээн зогсож байтал шал өөр байрны булангаас Аёон гарч ирэхийг харан гайхсаар хойш машинаа налан түүнийг ойрттол хүлээн зогсоход бараг анх удаа түүнийг өдрийн нарны гэрэлд харж байгаагаа анзаарав. Түүнийг хөөрхөн гэдгийг нь харсан ч ийм хөөрхөн гэж мэдээгүй юм байна. Өмнө санаандгүй харсан түүний дүр төрхүүдээс одоо байгаа байдал нь тэс өөр уур амьсгал тэс өөр мэдрэмжийг төрүүлж байлаа. Нарны өөдөөс ярвайсаар ирэхэд нь нүүрэндээ нэг мишээл тодруулчихаад машиныхаа хаалгыг нээж өгөн түүнийг суулгав.

Үнэр! Нээрэн тийм шүү дээ түүний үнэр. Машинаар дүүрэн түүний өвөрмөц үнэр тархахад үнэрлэхгүй байхын аргагүй тийм л онцгой санагдана...

***

Аёон: "Тэгээд, чи яг юу бодож надтай уулзъя гэсэн юм" хэмээн мөхөөлдөс идэнгээ тоомжиргүй ийн асуухад нь :

- "юу ч бодоогүй, зүгээр л....чи таалагдсан хэрэг"

Аёон: "үнэхээр шударга юмаа, өмнө нь чам шиг ийм сонин хүнтэй учирч байсангүй. Энийг болзоо гэж бодохгүй зүгээр шинэ найзтайгаа гадуур зугаалж байна гэж бодъё, тэгвэл илүү тухтай шдээ"

It's okay /ДУУССАН/Where stories live. Discover now