Part VII

52 11 1
                                    

Аёон: "би нүүнэ" гэж юу ч болоогүй мэт хэлчихээд өрөө рүүгээ ороход нь гэнэт ухаан орж дотор пал хийх шиг болов.

- "байз, чи сая юу гэсэн бэ? Нүүнээ хаашаа" гэж өрөөний хаалга онгойлгон асуувал Аёон бүх хувцсаа чимодан руугаа чихэн миний яриаг сонсоогүй мэт дүр эсгэхэд нь том том алхсаар очоод түүний мөрийг базан:

- "хаашаа вэ хаашаа, хэлээч"

Аёон: "чамд ямар хамаатай юм бэ, тавь"

- "чи өөр хүнтэй болчихсон юмуу" гэж хөмсгөө зангидсаар асуухад Аёон хйиж байсан үйлдлээ зогсоон миний зүг муухай харчихаад үргэлжлүүлэн шүүгээгээ онгичоход нь мөрийг нь бүр чанга базан:

- "тийм үү чи өөр хүнтэй болчихожээ дээ янз нь. Одоо тэгээд тэрэн рүүгээ явах гэж байгаа юмуу Ким Аёон хариулаач" гэсээр ухаанаа алдан түүнрүү орилоход Аёон нэг дальдчан хөдөлгөөнгүй болоод нулимс цийлэгнэсэн нүдээр нүдрүү минь нэг харчихаад босох гэж оролдов. Тэр үед би үнэхээр өөрийн ухаанаа алдсан байлаа. Цагдаа байх хугацаандаа хар мянган хэрэгт орооцолдож байсан ч хэзээ ч ийм мэдрэмж авч, хэзээ ч ингэж мэдрэлгүй болтлоо уурлаж байгаагүйгээ санаж байна. Уурласандаа түүнийг гарах гэж оролдоход нь хүчтэй татсаар ор луу шидэж орхив.

- "Ким Аёон! Надад зүгээр үнэнээ хэлчих үнэхээр өөр хүнтэй болчихоод гэнэт надаас тэгэж хөндийрөөд гэртээ ч тогтохгүй байсан юмуу тийм үү? Одоо тэгээд тэр хүнийдээ очиж амьдрах гэж байгаа юмуу"

Аёон: "ямар новшоо яриад байгаа юм бэ Ян Жонвон. Надад ямар юмаараа өөр хүн байдаг юм. Ер нь ингэж байхаар хоёулаа салъя би ингэж байж чадахгүй нь" гэсээр босох гэхэд нь бушуухан түүнээс өрсөж очоод хаалга түгжин урд нь зогсоход Аёон урд минь ирээд хүнд хүнд амьсгаадан намайг холдуулах гэж оролдов.

- "юу салъя гэнээ, яагаад? Яг ямар шалтгаанаар?"

Аёон: "юу ямар гэж, чи өөрийнхөө байгаа байдлыг хар л даа. Би хүнтэй ийм харилцаанд ороход бэлэн биш байна. Одоо холд зайлж үз би явмаар байна" хэмээн нулимс дуслуулан хэлчихээд ахин намайг холдуулах гэхэд нь би гэнэт ухаан орон гүнзгий амьсгаа аваад тийчэгнэн зогсож байсан Аёоныг тэвэрч авав. Аёон холдуулах гэж үзэн түлхэж байсан ч би тэврэлтээ бүр чангаруулан өөрийн эрхгүй уйлж эхлэлээ.

- "уучлаарай, намайг уучлаарай миний буруу бүгд миний буруу" хэмээн тэвэрсэн чигтээ уйлангаа арай ядан хэлэхэд Аёон ч тийчэгнэхээ болин чанга уйлж эхлэв.

It's okay /ДУУССАН/Where stories live. Discover now