Part VIII

48 7 0
                                    

Вонбин: "чи ойрд юу хийгээд яваад байгаа юм. Энэ хавиар ч үзэгдэхгүй, өөр хүнтэй болчихоо юу"

- "чамд ямар хамаатай юм? Гэнэт л надад анхаарал тавьдаг болчихоо юу"

Вонбин: "өдөөд байгаараа Ким Аёон! Зүгээр ажлаа хийгээд явахгүй өөр юунд ингэтлээ сатаараад байгааг чинь мэдмээр байна гэж байна, хэл!"

- "зүгээр явж үзээ Вонбин, чамтай ярих хүсэл алга" гэсээр түүний хажуугаар зөрөн явах гэтэл гарнаас минь хүчтэй татан зогсоогоод бугуйнаас базав.

Вонбин: "хайчих гээв, үдэшлэг дуусаагүй байна"

- "миний толгой өвдөөд байнаа. Өдөр бүр ийм газар ажилладаг байж яаж энд хөгжилдөж чадна гэж бодоов чи"

Вонбин: "хөөх Ким Аёон гэнэт л ухаараа юу. Чи үнэхээр өөрчлөгдчихөж"

- "гараа тат! Хэн нь харин өөр болсныг би чамд хэлээд өгөх үү? Чи, Жон Вонбин, чи! Би чамайг таних ч үгүй байна, би ийм хүнд хайртай биш! Одоо зүгээр явуулчихаж болох уу" гэж нулимстай нүдээр түүнрүү харан гарыг нь тавиулаад гадагш гартал Вонбины бас нэг сайн найз гэдэг ширээний охин нь над дээр хүрч ирэн шалж гарав.

?: "ээ Аёона энд хөгжилтэй л байна шдээ, яачихсан юм Вонбин ахиад л чамайг өвтгөө юу?"

- "зүгээр тавиаа би явлаа"

?: "яаж вэ бид хотоос гарчихсан байна"

- "би Вонбины царайг ахиж хармааргүй байна болсон уу? Би гэртээ харих хэрэгтэй байна" гээд түрүүн Жонвоныг дуудсан байсан болохоор түүний ирснийг хараад байшингийн гадаа хэсэг өнөөх охинтой маргалдчихаад Жонвон дээр очлоо.

Тиймээ үнэн. Би Ян Жонвон гэх надад үхтлээ хайртай болсон тэр залууг ашиглаж байгаа. Дажгүй амьдралтай, царайлаг залуу болохоор нь эхэндээ өөрөө наалдаж бүхнийг эхлүүлсэн ч түүнийг надад ийм хайртай болчихно гэж даанч санаагүй юм. Миний төлөө юу ч хийхээс буцахгүй, дээрээс нь цагдаа байсан учраас өөрийн хийсэн бүх л буруу муу хэргүүдээ тэрэнд даатгаж, түүнд найдаж хэсэг дураараа дургисан нь үнэн. Тэр ч үнэхээр хүссэнээр минь бүхнийг хийж өгч байсан.

Гэхдээ би ч гэсэн зүрх сэтгэлтэй хүн юм байна гэдгээ түүнтэй учраад л ойлгосон гэвэл бүх хүмүүс буруу бодох нь ойлгомжтой. Сүүлийн хэдэн жил Вонбинд л хамаг анхаарлаа төвлөрүүлж бүх л юмаа түүнд зориулаад миний нинжин сэтгэл дуусчихсан байх гэж бодож байтал гэнэт Жонвон, надаас огт хариу нэхэлгүй хайрлаж, намайг юу ч хийсэн уучилж ойлгож, намайг бүхнээс дээгүүр тавьж байхыг нь мэдрээд өөрийх эрхгүй хүн чанар зулгааж эхлэхэд нь л ойлгосон юм. Би ч гэсэн түүнд дасаж, бага багаар дурлаж байлаа. Цагаа тулахаар хүний зүрх эзэндээ ч захирагдахгүй тэмүүлдэг юм билээ. Хэдий тархиндаа мянга болохгүй бүтэхгүй гэж эсэргүүцсэн ч зүрх минь түүнрүү тэмүүлээд байхад хүн яаж ч чаддагүй юм билээ. Гэхдээ өдий болтол дэндүү олон юм үзсэн болоод ч тэрүү түүнд ч бас эргэлзэж өөрөөсөө түлхэхэд Жонвоны хайр хөрж надаас холдох нь битгий хэл бүр л намайг алдчихвий, гомдоочихвий гэмтээчихвий гэсэн шиг хайрлаж байсан болохоор бүр л өөрийгөө буруутгахад хүрсэн юм. Энэ бүхэн чухам яаж дуусахыг үнэхээр тааварлашгүй юм. Аз жаргалтай төгсөх болов уу эсвэл бид зүгээр л хуучных шигээ танихгүй хүмүүс болоод дуусах болов уу?

It's okay /ДУУССАН/Where stories live. Discover now