Part X /end/

72 7 4
                                    

Хамаг хүчээрээ түүнийг цохиход Вонбин хажуу тийш унаж орхив. Ахиад л ухаанаа алдаж түүний дээр суугаад нүүр лүү нь ухаан мэдрэлгүй цохиж байтал Вонбин зөрүүлэн хоолойноос багалзуурах гэхэд нь түүнээс өндийн холдоод ханиалгаж байтал Вонбин хүрч ирээд ахиад л цохилоо.

Хэдэн тийш өнхөрч, хэр удаан тэнд шоройтоогоо хутгалдан зодолдсоныг мэдэхгүй юм би ахиад л ухаанаа алдчихсан байсан. Хоёул цус нөжиндөө баригдан тамир нь дууссан ч нэгэндээ бууж өгөлгүй үзэлцсээр, Вонбин гэнэт хажуудаа байсан пивоны шилийг толгой дээр минь хагалахтай зэрэгцэн чих дүнгэнэж нүд бүрэлзэхэд хүрэв. Толгойгоо барин найгалзан зогсож байтал Вонбин намайг нэг жийж цааш нь унагаачихаад өөрөө Аёоны зүг хөлөө чирэн явах нь сонсогдоход би толгойгоо нэг тэмтрэн үзвэл маш их цус гарсан байхыг хараад эцсийн хүчээ шавхан босоод Вонбиныг сөхөрч унтал жийж унагаагаад яг л галзуу хүн шиг дээр нь гаран нүүр нүдгүй цохиж эхлэхэд Вонбин ч ухаангүй болохтой зэрэгцэн Аёон намайг болиулав. Хажуу тийш хана налан суугаад битүү шарх, цус болсон гараа харан толгойгоо нэг барьж үзээд өөрийн эрхгүй нулимс урслаа. Би амьдралдаа хэзээ ч хэнтэй ч ийм хэмжээнд, ийм болтлоо зодуудж зодолдож үзээгүй юм. Тэсэлгүй чанга дуу алдан амьсгаадсаар уйлж эхлэхэд Аёон тэндээс гүйж ирээд хажууд минь суун дагаж уйлав. Өөрийнхөө нулимсыг нуун бушуухан арччихаад гарыг минь харан жаахан цус арчиж өгөөд өөрөө хүзүүгээр ороон тэвэрлээ. Хамгийн их хүсэж байсан зүйл маань байсан болоод ч тэр үү тэр үед л эрүүл ухаантайгаа болж Аёоныг зөрүүлэн тэврээд хоёул битүүхэн уйлцгаав.

Аёон: "чи зүгээр үү, хаана чинь өвдөж байна, Жонвона ухаан алдаж болохгүй шүү ойлгосон уу надруу хараарай" гэсээр нулимсаа шувтран гарнаас минь атгахад нээрээ л нүд бүрэлзэн Аёон сүүмийж харагдахад нь өөрийгөө зүүдлээд байна уу ч гэж бодоход хүрч билээ.

___

Хамгийн түрүүнд нүд нээхэд өнөөх танил цагаан тааз эмний үнэр угтахад өөрийгөө эмнэлэгт байна гэдгээ ойлгон сэрэв. Арай гэж толгойгоо эргүүлэн эргэн тойрноо харахад өмнөх шиг хэн ч байхгүй цагаан өрөө биш хамгийн их хүсэж байсан тэр л хүн гарнаас минь атгачихсан орон дээр толгойгоо тавиад унтаж байлаа. Түүний атгасан байсан гарыг чадлаараа жаахан хөдөлгөхөд Аёон ч сэрэн намайг хараад сандран эмч дуудав. Хэвлий цээж хэсэгтээ зөндөө хүчтэй цохиулсан учраас амьсгал авахад бэрх болон амьсгалын аппарат зүүж, дээрээс нь толгой хагарсан учраас хэдэн оёдол тавиуснаар бусдаар бие минь бодсоноос дажгүй байлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 20, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

It's okay /ДУУССАН/Where stories live. Discover now