ᠻꪮꪊ᥅ꪻꫀꫀꪀ ;

135 27 3
                                    


Ийш тийш үсчиж амттай гэсэн болгоныг л амталж явах Хабин, түүнийг яагаад ингэж их догдлож хөөрснийг гайхаж араас нь явах Чан Сүнён хоёр. Хабины ийм төрхийг анх удаа л харж буй Сүнёнд эгдүүтэй харагдаж нууцхан түүний зургийг дарж буй.

Чан Сүнёнийг тохойлдож "Хабин нүүнад та үнэхээр сэтгэлтэй юмуу?" гэвэл Сүнён санаа алдан хэсэг Хабины зүг ширтэн зогсов. Тэгснээ Чаны гарнаас атгаад авав.

-  чи надад туслах уу? Хабиныг би үнэхээр хажуудаа байлгаж өдөр бүр ингэж инээмсэглэж байхыг нь хармаар байна...?

Сүнёний нүднээс чин сэтгэлийг олж харсан Чан эргэлзэх юмгүй толгой дохиод орхив. Чан ч эгчийгээ жаргалтай байгаасай ухааны юм бодсоор Сүнёнийг сайн хүн гэж итгэсээр түүнтэй нэг тал болсон юм.

Идэж байсан зайрмагаа унагааж орхисон Хабин санаа алдан цэвэрлээд хогийн сав руу чулуудлаа. Урдхан талд нь байх алсыг харагчийг харан бодол болоод зогсчихов.

Алсыг харагч дотор орж суухдаа л жуумалзаж байсан Жонханы царай одоо ч нүдэнд харагдаж байна. Хамгийн өндөр дээр гарах үед гэнэтхэн л урагшлаад уруул дээр минь чанга гэгчинь үнсээд холдож билээ. Магад улаан өнгөтэй кабинет дотор одоо ч бидний бичиж үлдээсэн зүйлс байгаа байх.

"Зүгээр үү? Өлсөхгүй байна уу? Оройн хоол идэх үү?"

Сүнён Хабины хачин байгааг анзаарч асуувал Хабин толгой сэгсэрч харих ёстойгоо хэллээ. Гэвч Сүнён Хабины гарнаас татаж түүнийг битгий яв гэх шиг толгой сэгсрэв. Тэр түүнийг хэн рүү явж буйг нь мэдэж байх шиг.

- Хоол идэхгүй юм бол ядаж хараад сууж бай~

Сүнён Хабины гарнаас хөтлөсөн хэвээр Чан руу очин тэд ойрхон байх хоолны газар луу яарав. Хабин үнэхээр ядарч буйгаа тайлбарлаж харих хэрэгтэйгээ байн байн хэлэх ч Сүнён тоосон ч юмгүй Чантай юм ярин явна. Яаж ч хэлээд газар авахгүй гэдгээ ухаарсан Хабин санаа алдан дуугүй л чирэгдэн явж буй.

Чаны хүсэлтээр паста идэхээр болж үнэтэй маягийн рестораний гадаа тэд ирлээ. Хабин уулга алдаж ийшээ яасан ч орохгүй гэсээр Чаныг чихдээд явах гэвэл Сүнён болиуллаа.

- Хүүе хүүе! Чи миний хайртай дүүгийн чихийг тасдлаа! Би дүүдээ пастаг нь авч өгнө! Дуугүй оръё, Хабин гуай!

"Би хийгээд өгвөл болоо юм биш үү? Ийм үнэтэй газар мөнгө үрэхийг лав хүлээн зөвшөөрөхгүй шүү!"

-전남친-Where stories live. Discover now