ᠻ꠸ᠻꪻꫀꫀꪀ;

145 29 2
                                    


Нэг шил дарсыг ганцаараа бүгдийг нь ууж орхисон Сүнён ширээ дэрлэн нүдээ аниад өгжээ. Хабин санаа алдаж дуудлагын жолооч дуудах гэснээ болин такси дуудаад орхив. Эрүүл болохоороо өөрөө машинаа ирж авсан нь дээр гэж бодсон доо тэр юм.

-   Хабин а~ ... уучлаарай... намайг ч бас уучлаарай...

Сүнён дарсны халуундаа учиргүй Хабинаас уучлалт гуйгаад эхлэв. Хабин санаа алдаж түүнийг сэрээхээр зөөлхөн цохино. Гэсэн ч Сүнён нэг нүдээ ч нээсэнгүй. Яах ёстойгоо ойлголгүй Сүнён руу хэсэг ширтэж суув.

Юн Жонхан гэсээр байгаад хэрвээ Сүнёнийг би тэр үед анзаараагүй бол яах вэ. Ингээд харахад Квон Сүнён жоохон хүүхэд шиг эгдүүтэй юм. Хошуугаа цорвойлгож үе үе муухай зүйл зүүдлээ юу гэлтэй хөмсгөө зангидах нь хөөрхөн.

Гэлээ гээд ... би түүнийг хайрлаж чадах юм гэж үү?

Дуудлагын такси ирсэн гэдгээ мэдэгдэж Хабин Сүнёнийг дуудвал ашгүй Сүнён үл ялиг өндийлөө. Хабин Сүнёнийг хажуунаас нь түшиж, бэлхүүсээр нь тэврэн нэг гарыг нь мөрөөрөө давуулан алхана. Хоёр тийш найгаж арай ч уначихгүйхэн шиг явцгаана.

"Ямар хүнд юм бэ, Квон Сүнён! "

Хабин уцаарлан Сүнёнийг дахиж уусан байхад нь лав уулзахгүй гэдгээ өөрөө өөртөө амлаад авав. Нэг давхрын шатаар уруудан бууж байгаад Хабин шат илүү алхаж золтой л урагш унаад өгсөнгүй. Жонхан түүнийг түшээд авав.

"Юн Жонхан...?"

Хабин Жонханыг харсандаа гайхвал Жонхан Сүнёнийг Хабиныд байсанд гайхаж мөн дургүйцсэн харц шидлэн зогсоно.

"...Сүнёнийг тэр таксинд суулгачих"

Хабин Сүнёний гарыг мөрөн дээрээсээ авах гэвэл Сүнён гараа авсангүй. Тэр бага зэргийн ухаантай байгааг Хабин гадарлаж дахин гарыг нь холдуулах гэвэл бүр л чангалах аж.

-   Хөөе Квон Сүнён! Зүгээр өөрөө алхаад таксиндаа суу!

Жонхан хэлвэл Сүнён нууцхан жуумалзаад Хабиныг тэврээд авав. Хабин гайхаж Жонхан руу харна. Жонхан санаа алдан Сүнён руу л хамаг анхаарлаа төвлөрүүлэх аж.

-   Өнөөдөр хөгжилтэй байлаа~ маргааш уулзъя~

Сүнён Хабины толгойг илэн холдоод Жонханыг хүзүүдэн тэдний орцноос гарлаа. Хабин санаа алдаж Жонханыг энэ цагаар яагаад энд байгааг нь гайхаж, орж ирэхийг нь хүлээн зогсоно.

Жонхан гаднаас орж ирээд л шуудхан Хабиныг тэврээд авав. Хабин юу болоод байгааг ойлголгүй яах ёстойгоо мэдэхгүй зогсоно.

...зөрүүлээд тэврэх үү эсвэл түлхэх үү

-   Сүнёнтой юу ч болоогүй биздээ? Тийм ээ?

Жонхан Хабины нүд рүү харангаа асуух аж. Хабин санаа алдаж түрүүхэн болоод өнгөрсөн тэр үнсэлтийн талаар бодон зогсоно.

"Чи яагаад энд байгаа юм?"

Хабин түүнийг яагаад энд байгааг л юу юунаас илүү сонирхож буй. Жонхан санаа алдаж Хабинаас хөндийрөн зогслоо.

Гэнэт л санаа зовоод эхлэх.
Түүнийг дахиад л намайг хаяад хаашаа ч юм явах гэж байгааг анзаараад орхилоо.

-   Би маргааш гадаад руу нисэх гэж байгаа. Эргэж ирэхгүй ч байж магадгүй...

"А-аан! Бол-болгоомжтой яваарай тэгвэл!"

Хабин эргэж хараад л учиргүй нүднээс нь нулимс урсаад эхлэв. Нууцхан ханцуйндаа арчсан болоод урагш алхвал Жонхан түүний гарнаас барин зогсоов.

-   Би явах үгүйгээ асуух гэж ирсэн юм, чамайг битгий яв гэвэл би явахгүй ээ

Жонхан дотроо Хабиныг түүнийг зуурч үлдээгээсэй хэмээн бодож хүлээлт үүсгээд амжив.

Хабин эргэж харалгүй гараа татаж аваад цахилгаан шатандаа суучхав.

Жонхан санаа алдаж хана налан зогсож байгаад гараад явлаа.

Ингээд дуусах ёстой юм шиг байна...

Ad/ za ene xurtel xamt baisan bux xumuusdee bayrlalaaaa❤️



gexguyu.

-전남친-Where stories live. Discover now