~스페이셜 파트~

108 26 0
                                    


Далайн эргийн хажууд зах хязгаар нь үл харагдах далайг ширтэнгээ үе үе бие биентэйгээ харц тулгаран суух Жонхан Хабин хоёр. Нар жаргаж тэнгэрт түгсэн тэр их одыг ч мөн ажиглангаа бие биентэйгээ ирээдүйгээ төсөөлөн буй нь үзэсгэлэнтэй.

-   Хоёулаа хэдэн хүүхэдтэй болох уу? Гурав байхад яг болох юм шиг л...

Жонхан хүүхдүүдээ хөтлөлцөн тоглож гүйлдэж буйг төсөөлөн ярьвал Хабин инээд алдаж түүнтэй санал нийлнэ. Тэдний хацар улайснаас үзэхэд гадаа басхүү жоохон сэрүүхэн буй.

"Гэхдээ... үгүй ээ~ юу ч биш!"

Хабин юм хэлэх гээд болиод байгааг Жонхан дээрээс хойш л анзаарч түүнд асуухыг хүссэн зүйл байгаа эсэхийг бодоод амжив. Санаа алдаж хоосон зүйл рүү хамаг анхаарлаа төвлөрүүлэх хайртдаа Жонхан санаа зовж хажууд нь очин өвдөг дээрээ суугаад толгойг нь энгэртээ наагаад чангахан тэврэх аж.

-   Юунд ч битгий санаа зовоорой~ дахиж би юу ч болж байсан чиний гарыг яасан ч тавихгүй!

Хабин үл ялиг тайвширч байх ч Жонханы шийдэх асуудал ч мөн биш билээ. Хамтдаа байвал даваад гарна гэж зоригтойгоор хэлэх Жонханы нүд рүү ширтвэл тэр хайр дүүрэн харцаар Хабин руу харна.

"Тиймээ~ хамтдаа..."

Хабин урагшлаж Жонханы уруул дээр үнсэн холдох гэвэл Жонхан түүний толгойны ард байх гараараа өөр лүүгээ түлхэн холдуулсангүй.

Өглөөний нар тэдний нүүрэн дээр тусахад Жонхан түрүүлж сэрж хамгийн түрүүнд Хабиныг хажуудаа байгаа үгүйг шалгана. Хабин тайван гэгчинь унтаж буйг ажиглаад санаа нь амарч хайртыгаа ширтэн хэвтэнэ.

Утсанд нь дуудлага ирж байгааг анзааран утсаа авсан ч дор нь салгаад орхив. Тэгчихээд санаа алдан утсаа бүр мөсөн унтраачих нь тэр.

"Жонхан аа..."

Хабин нэг нүдээ арай гэж нээсээр хэлвэл Жонхан инээмсэглэн Хабины хамар дээр үнслээ.

-   Сайхан амарсан уу?

"Маш сайхан~ ямар хурдан өглөө болчихов оо~"

Жонхан жуумалзаж буйг Хабин анзаарч хоолойгоо засан ягаарч буй хацраа гараараа дарна. Тэд өглөөний цайгаа уухаар болцгоон орноосоо босцгоох аж.

Хабиныг өглөөний цай бэлдэх зуурт Жонхан араас нь тэвэрсээр нэг алхам ч ходсонгүй гэнэ. Хабинд таатай байх ч цаагуураа нэг л айдастай буй.

-   Хабин а, хэн ч юу ч гэсэн... надад л итгэнэ гэж амла!

Гэнэтхэн ийм зүйл ярьж байх нь хачин санагдах ч Хабин төвөггүйхэн толгой дохиж амлаж буйгаа хэллээ. Жонханы санаа амраа юу гэлтэй уртаа амьсгаа аван гаргана.

Ad/ special part~

-전남친-Donde viven las historias. Descúbrelo ahora