♔ Chapter 4 ♔

3.9K 242 4
                                    

Эра Сухог агуйгаас гарахыг харлаа.

"Сухо" гээд дахин давтаж хэлэв.

Тэр сайн амьсгаагаа аваад усруу үсрэн орлоо. Гайхмаар нь энэ удаа арай амархан байлаа. Тэр нөгөө гурван залууг явсан байх гэж найдан сэлнэ. Баяртай нь тэд явчихаж. Тэр эргэн тойрноо харвал Сухогийн нуруу л харагдана. Тэр өөрийгөө татан гаргах гэтэл нөгөө өвдөлт. Тэр арай гэж цөөрмөөс гараад чулуу шороог нь гөвөөд Сухоруу муухай харлаа.

"Тусламжинд чинь баярлалаа, тэнэг минь" гээд аяархан өөртөө үглэв.

Сухо: Би сонссон шүү.

Тэр одоо болтол цааш харсан хэвээр.

Эра ёжлон: Сайн байна.

Сухо эргэж харан Эраг дахин ажиглалаа. Одоо нарны гэрэлд арай сайн харагдаж байна, тэр түүнийг хараад гайхав. Тэр мэдээж усанд норчихож. Гартаа мөнгөн хайрцаг тэвэрчээ. Бариу хар женс, энгийн саарал цамц. Түүний тас хар үс нь норчихсон нүүрэн дээр нь наалдчихаж. Түүний алаг нүдний харц хатуу бас хүйтэн харагдана.

Сухо: Ан Эра. Чиний нэр... зөв байхаа?

Эра толгой дохин Сухо инээгээд эргэн харлаа.

Эра: Чи хэн юм бэ?

Түүний инээмсэглэл алга болон ноцтой харцаа Эра руу эргэн харлаа.

Сухо: Би чамд Сухо гэдэгээ аль хэдийн хэлсэн байхаа.

Хачин нь Эра Сухогийн зүүлтийг ашиглан түүнийг сэрээсэн, бас тэр үед түүний оюун санаа бас бие нь бага зэрэг хүч нэмэгдэх шиг санагдсан.

Эра: Чи яг хэн юм бэ? Чи хаанб ордоных, гаднаас ирсэн, эсвэл Харанхуйн ойгоос гарч ирсэн ямар нэгэн биет гээд л яг аль нь юм бэ?

Сухо: Би EXO-гийнх

Эра: EXO? o.O Хаана байдаг юм?

Сухо санаа алдан түүний хамар дээр нь нэг товшив.

Сухо: Тэр нь газар бишээ. Би ямар нэг сонин газраас ирээгүй. Би Эксогийнх.

Эра санаа алдан үүнийг олохоос нааш ойлгохгүй гэдэгээ ухаарав

Эра: Зүгээр л тэднийг явж хайцгаая

Сухо: Баяртайгаар.

Сухо цааш харан өнөөх ногоон ой руу алхлаа. Эра даган алхаж байгаад гэнэт зогслоо. Толгой нь эргэн нүд нь харанхуйлаад явчихлаа. Тэр нуруун дээрх шархаа бараг мартчихсан байж. Тэр хайрцагаа тэвэрсээр зогсож байгаад доош өвдөгөөрөө газар цохин уналаа.

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Where stories live. Discover now