♔ Chapter 24 ♔

3.3K 267 12
                                    

Хөгшин эр Сэхүн Эра хоёрын зүг ойртоход Эра сулхан толгойгоо эргүүлээд түүний зүг харав. Настан хөмсөг зангидан хараад зангидсан гараа дээш өргөн удалгүй алгаа дэлгэхэд мөнгөн гинж бүхий тэмдэгт зүүлт гарч ирэв. Эрагийн нүд нь бага зэрэг томрон:

Эра: М-Миний зүүлт.

Эраг гүнж гэдэгийг мэдээгүй таван дайчид түүнрүү гайхан харна.

Крис: Тэр юу яриад байнаа?

Чэн: Энэ настанд яагаад түүний зүүлт байгаа юм? гээд Диуд хандан чимээгүйхэн асуув.

Диу хариу хэлсэнгүй чимээгүйхэн Сэхүн Эра хоёрыг ажиглана. Түүнийг цохид авах шиг л болов. Тэр шуудхан өвдөг дээрээ сөхрөн толгойгоо барин авахад бүх бие нь салагнаж байлаа. Түүний, бусадынх нь бас Эрагийн дүр төрх ой ухаанд нь бууж байв. Түүний өнгөрсөн дурсамж. Чэний нүд нь томорсоор Диуруу тонгойн хажууд нь суулаа. Диугийн чихэнд хэсэг чанга чимээ дүнгэнэх мэт болов. Тэр ахин нүдээ нээгээд Чэний тусламжтай дээш босов. Лухан тэдний зүг яаран ирээд:

Лухан: Чи зүгээр үү?

Диу Эраруу санаа зовсон харцаар харсаар удаанаар толгой дохиход бүгд л түүнрүү харна.

Диу: Би зүгээрээ. гээд инээмсэглэлээ.

Эра гүнж. Гүнж. Гүнж

Крис, Бэкхён, Чэн, Тао 4 түүнрүү галзуу хүн харах мэт л гайхан харна. Тэр саяхан л аймшигтайгаар өвдсөн мэт харагдаж байсан бол одоо зүв зүгээр болсон байна?

Настан: Илүү тухтай газар олцгооё.

Сэхүн толгой дохьлоо.

Настан: Бид түүнд амрах өрөө бэлдсэн байгаа.

Тэд бүгд түүнийг даган нэгэн том өрөөнд ирлээ. Сэхүн өрөөний бүр төгсгөлд байх орон дээр очин Эраг болгоомжтойгоор доош тавив. Тэр түүнийг орон дээр налуулан суулгалаа. Эрад түүний энэ дотно байдалд баяртай байсан ч түүнийг өөр хайртай хүнтэй гэсэн болохоор тийм ч таатай санагдахгүй байв. Тиймээс хэдий баяртай байгаа ч буруу зүйл мэт мэдрэгдэнэ.

Настан Эрад зүүлтийг өгөхөд тэр удаанаар буруу зөвийг үл мэдэн эргэлзэнгүйхэн түүнээс авав. Яг одоо түүний бие сэтгэл хоёр зөрөх мэт л санагдаж байна. Лэе Эрагийн хажууд очин суугаад түүнд хайрцаган дээрх сүүлийн тэмдэгийг үзүүлэв. Түүний тэмдэг. Эра гайхан бага зэрэг нүдээ томруулав.

Эра: Э-энэ ю-юу--

Сэхүн: Чшш,. Чи одоо зүүлттэй боллоо. Үүнийгээ нэгтгэхэд чинь бид бас хамт нэгтгэнэ. Тэгээд чи илүү дээрдэх болноо. За, хайрт минь?

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Where stories live. Discover now