♔ Chapter 10 ♔

3.5K 321 9
                                    


Каи Сухо руу ширүүнээр харна.

Каи: Яагаад тэгж хэлж байгаа юм бэ, хён? гээд уураа барин түүнд хэллээ.

Сухо санаа алдав.

Сухо: Мэдэхгүй байнаа гээд мөрөө хавчлаа. Тэр үнэндээ үнэхээр мэдэхгүй байв. Тэр ч бас чамтай сайхан харьцаж, итгэхийг хүсдэг ч хааяа яагаад ч юм чаддаггүй. Заримдаа тэр эмэгтэйг уурлуулах хөгжилтэй санагддаг ч тэр нөхцөл байдалд мэдрэмжгүй хандчихдаг юм.

Диу: Түүний эцэг эхийг хааны ордныхон алсан гэж чи яагаад бодоов? гэж хэлээд Эраг сонсоогүй эсэхийг шалган харлаа.

Лэе толгой сэгсрэн санаа алдлаа.

Лэе: Би мэдэхгүй байна. Гэхдээ үүнийг муу биш гэдэгийг мэдэж байна.

Нөгөө гурав ч толгой дохьлоо.

Нар мандан, галаас үлдсэн цог сулхан дүрэлзэнэ. Эра хайрцагаа гартаа тэвэрсээр унтсан байлаа. Зөөлөн хурхиралт түүнийг сэрээлээ. Тэр удаанаар нүдээ нээлээ. Нарны гэрэл түүн дээр тусна. Тэр нүдээ нухалсаар эргэн тойрноо харлаа. Нөгөө 4 түүнээс холгүй унтаж байх ба гурав нь чимээгүйхэн унтаж байна. Нөгөө чимээ гаргасан хурхирагч Каи байжээ. Эра инээмсэглээд хайрцагаа бамбарууш шигээ л тэврэнэ. Тэр байгалийн чимээг сонсоно. Каи-г эс тооцвол шувуу жиргэхээс өөр чимээ алга байна.

Өглөөний салхи л түүнд хань болно. Сэвшээ салхи түүний арьсанд хүрэх нь сайхан санагдан, тэр инээмсэглэнэ. Гайхалтай. Гайхалтай өглөө байна. Гэтэл гэнэтхэн ойг жавар(хяруу) бүрхлээ. Эрагийн нүд нь томрон түүнд бүх зүйл хүйтэн санагдаж эхэллээ. Тэр даарсандаа гараа зөрүүлэн тэврэн үрнэ. Амнаас уур гарч байна. Хэдхэн секундын өмнө дулаахан байсан бол одоо хойд туйл шиг л байна. Тэр нөгөө дөрөв лүү харвал бөх унтаж байлаа. Тэр босоод Сухо руу очвол тэр цааш хараад унтаж байна. Түүнийг зөөлөн сэгсэрсэн ч сэрсэнгүй. Эра сандарч эхэллээ.

Түүнийг өөр лүүгээ татан эргүүлтэл түүний царай цусаар будагдсан байна. Эра хашгираад хойш боллоо. Тэр хойш мөлхөх ба түүний хацрыг даган нулимс урсаж байлаа. Түүний амьсгал давхцсаар бусадыг нь бас харвал яг адилхан байна. Тэдний бие хувцас нь нилэнхүйдээ цус болсон байна. Хутганы шархнууд. Тэдний бие дүүрэн хутганы шарх болчихож. Түүний гарт нэг зүйл мэдрэгдэн доош харвал түүний гарт цустай хутга байлаа. Мөн хувцас нь нил цус болсон байхыг хараад тэр хашгиран хутгаа шидлээ. Салхи хүчтэй үлээнэ.

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Where stories live. Discover now