♔ Chapter 13 ♔

3.4K 243 7
                                    

Диу доороо нааш цааш алхан тайван бус байлаа. Эра тосгонлуу ороод бараг цаг өнгөрчихөөд байхад ирэхгүй байгаа болохоор тэр нөгөө гуравынхаа л адил санаа зовсон байдалтай байна.

Диу: Хэдүүлээ түүний хойноос явсан нь дээр байхаа.

Сухо санаа алдан толгой сэгсрэнэ.

Сухо: Тэр биднийг хүлээж бай гэсэн. Тэгэхээд эндээ хүлээж байя.

Каи урвагнан өвдөгөө тэврэн сууна.

Надад нэг л муу совин төрөөд байна.

~~~

Шиүмин Эраг гар дээр нь унахад сандран дуу алдлаа. Тэр түүнийг хэн гэдэгийг мэдэхгүй ч, тэр түүнийг сэргээсэн. Тийм болохоор энэ эмэгтэй чухал нэгэн байх ёстой гэдэгийг мэдэж байлаа. Нуруунд нь хүрэхэд түүнд цус мэдрэгдэн түүний санааг улам их зовоолоо. Шиүмин түүнийг тэврэн дээш өргөхөд түүний хүрмэнд нэг хатуу зүйл мэдрэгдэн харвал. Хайрцаг байна.

Тэр түүний сэрээсэн эхний хүн нь юм байхдаа хэмээн гайхан доош Эра руу харлаа.

Битгий үхээрэй.

Тэр түүний гарт байгаа бас нөгөө хоёр хамгаалагчид байсан сэлмийг аваад түүнийг бэлхүүсээр нь тэврэн бариад яаран тосгоноос гаран ойлуу орлоо.

~~~

Каи илүү тэвчиж чадсангүй. Тосгон руу орохоор шийдэн модноос босон харайлаа.

Сухо: Ким Жунин! Яг одоо буцаад-

Каи: Эндээ байж бай! гээд Каи Сухогийн үгийг таслан хэллээ.

Түүний хоолой нь санаа зовсон байдалаар дүүрчээ.

Каи: Эра гэмтчихнэшдээ...

Шиүмин юу хийхээ үл мэдэн ойруу алхана. Маш их санаа зовсоноос нь болоод түүний биеээс хүйтэн ялгарна. Түүнд ойролцоо хэн нэгэн хүмүүс байгаа нь мэдрэгдлээ. Түүний нүд нь томрон хүчтэй мэдрэгдэх тэр зүгрүү гүйж эхлэв.

Тэсээрэй, Эра.

Тэр ямар нэгэн шажигнах чимээ сонсоод шууд дороо зогстол хэн нэгэн модон дээрээс үсрэн бууж ирлээ. Шиүминий нүд нь томрон

Ким Жунин.

Бусад гурав нь ч бас тэндээс үсрэн гарч ирэхэд тэр тэднийг нэгдсэн байгааг ойлголоо. Тэд хувцандаа наалдсан навч, тоосыг гөвцгөөн зогсоно. Тэд гэнэтхэн Шиүминийг бас түүний гарт байгаа Эраг хараад сандарцгаалаа.

⊗ Арван гурав дахь түлхүүр ⊗ [[Completed]]Where stories live. Discover now