~~Chapter 2~~

7.6K 411 10
                                    

Өглөө эрт гэрээс гаран сургууль дээр бүтэн өдрийг өнгөрөөж оройн 11 цагт гэртээ очиж шүршүүрт орон унтахаар хэвтлээ. Хэвтэж байх хугацаандаа өрөөг бүдэгхэн гэрлээр гэрэлтүүлэх сарыг хэсэг харлаа. Аав минь одоо юу хийж байгаа бол? Оройн хоолоо идсэн болов уу? Дулаан хувцаслаж байгаа даа? гэх санаа зовинолууд намайг эзэмдэж нүдэнд нулимс цийлэгнэн урсгахгүйг хичээн дээш харан шингээхийг оролдлоо. Энэ үед өрөөний минь хаалга онгойн Jackson орж ирж харагдав. Тэр өрөөнд орж ирж байгаа анхны тохиолдол бөгөөд энэ нь намайг гайхшруулж орхилоо. (Жич: Eva-гийн өрөөний эсрэг талд байрлах өрөөнд Jackson-ы өрөө. Харин Jackson-ы өрөөний хажууд Welliya, Rui-Ji хоёрын өрөө байдаг болно.)
- Чи чинь юу хийгээд байна аа? Гараач! гэж дуугаа өндөрсгөн хэлэхэд хоолой зангирсан минь илт сонсогдож байв. Тэр хаалга хаахдаа над руу харан:
- Тэд хийгээд байна. Би тэднийг сонсож чадахгүй нь. гэж шивнэн хэллээ.
- Тэр чинь надад ямар хамаатай гэж?
- Хүсвэл хоёулаа өрөөгөө солъё? гэхэд нь би хоолойгоо засан хэсэг үг дуугарсангүй.
- Миний сэтгэл тийм ч тогтвортой биш байгаа болохоор яахав чамайг нэг удаа өрөөндөө оруулъя. Хүсвэл наад шалан дээрээ хэвтээрэй. гэхэд тэр шалан дээр суун дараа нь хэвтлээ. Би үргэлжлүүлэн сарыг харж байхад тэр хэсэг хугацааны дараа ам нээлээ:
- Юу гээч? Энэ шал маш хүйтэн байна. гэхэд нь түүнийг яагаад ч юм өрөвдөж байв. Би орон дээрээ бага зэрэг зай гарган хоолойгоо засаад:
- Энд ирээд сууж болно. гэхэд тэр босон хажууд минь орны толгой налан суулаа. Би буцан сар луу харахад тэр:
- Анх удаагаа чи надад сайхан хандлаа.
- Анхны бөгөөд эцсийн удаа. гэж хэлэхэд минь тэр бага зэрэг инээвхийлэв. Би түүн лүү эргэж харан бүдэгхэн сарны гэрэлд харагдах түүний булчинлаг гарыг нь олж харлаа. Тэр сүүлийн үед дасгал хөдөлгөөн их хийж байгаа.

Гарнаас нь дээш гүйлгэн мөр, хүзүү, чихийг нь харан эцэст нь нүд лүү нь харахад тэр ч мөн адил намайг ширтэж байлаа

Hoppla! Dieses Bild entspricht nicht unseren inhaltlichen Richtlinien. Um mit dem Veröffentlichen fortfahren zu können, entferne es bitte oder lade ein anderes Bild hoch.


Гарнаас нь дээш гүйлгэн мөр, хүзүү, чихийг нь харан эцэст нь нүд лүү нь харахад тэр ч мөн адил намайг ширтэж байлаа. Тэр над луу аажим аажимаар дөхөн ирэхдээ зэрэгцэн миний нүд бага зэрэг анилдан уруул руу нь харахад тэр намайг зөөлхөн үнслээ. Хэсэг уруулаа салгаад дахин үнсэхэд нь би түүнийг цээжнээс нь гараараа удаан гэгч нь түлхээд:
- Миний бодлоор тэд дуусчихсан байх. гэж шивнэн хэллээ.
- Тийм гэж найдаж байна. гэж хэлээд тэр орноос босон өрөөнөөс гарч явлаа. Энэ үед гүнзгий амьсгаа аван гаргаад сая юу болсон тухай, миний зүрхний хэмнэл яагаад алдагдсаныг бодон гайхширч байв. Түүнийг эрэгтэй хүн гэдэг утгаар нь харсан анхны тохиолдол хэтэрхий гэнтийн бас гайхмаар байна.
.
.
.
Өглөө босон гар нүүрээ угаагаад өрөөнөөс гарах гэтэл Jackson мөн адил өрөөнөөсөө гарч байв. Бид, 3 секунд орчим ширтэлцээд би буцан хаалгаа хаагаад, хаалгаа налан доош суун саяны мэдрэмжийнхээ тухай бодлоо. Энэ яг юу гээч нь болж намайг айлгаад байна аа? Eva чи солиорч байна.
.
Түүнийг явсан гэдэгт итгэн дахин хаалгаа онгойлговол тэр байрандаа зогссоор байсан байж таарав. Бардам, их зантай, ааш муутай Goon Eva чи хэнээс тэгтлээ ичээд байгаа юм.
Шууд л хажуугаар нь зөрөн гарахдаа эхлээд нүд дараа нь уруулыг нь харан өнгөрлөө.
Доош буун өөрөө өөртөө өглөөний цай бэлдэж байхад дээрээс Jackson бууж ирлээ. Тэр мөн адил гал тогоонд орж ирээд:
- Надад бас бэлдээд өгөөч? гэхэд нь өөрийн мэдэлгүй толгой дохигдсон байв. Шууд л хийж байсан зүйлийнхээ орцыг хоёр, хоёр ширхэг болгон бэлдэж эхэллээ. Jackson:
- Аав, эгч хоёр хотоос гарахаар явсан.
- Би асуугаагүй шүү дээ. Тэгэхдээ яах гэж?
- Өнөөдөр амралтын өдөр болохоор л тэр. гэхэд нь би хариу хэлсэнгүй. Нээрээ өнөөдөр амралтын өдөр би сургууль руу явъя гэсэн ч хамгаалагч ах намайг оруулахгүй. Мөн энэ гэрт Jackson бид 2 л байх нь... Цайгаа бэлдэж дуусаад нэгийг нь ширээн дээр тавин, тавагтайгаа аваад явах гэтэл Jackson бугуйнаас минь атгалаа. Би түүний гар луу дараа нь нүд лүү нь харлаа.
- Тэд энд алга. Нэг ч удаа болов тухтай сууж байгаад цайгаа уу. гээд намуухан дуугаар хэлэв. Тэр намайг хөдөлгөөн хийхгүйг мэдээд гарнаас минь цайг аван өөрийнхөө урд тавин бугуйнаас барьсан чигтэй урд талын сандал руугаа түлхэн аваачлаа. Тавагтайгаа ширээн дээр тавин сандал татаад суув. Хэсэг чимээгүй сууж байхад Jackson-ы хөнгөхөн инээд сонсогдон түүн лүү харвал тэр таваг руугаа харж байлаа. Хэсэг гайхан харж байгаад буцан цайгаа уухад, Jackson:
- Чи надад бэлдэж өгсөн анхны өглөөний цай, амттай байлаа. гэж хэлэн над луу харлаа. Тэр яачихаа вэ? Би хариу хэлэлгүй үргэлжлүүлэн цайгаа уулаа.
- Чамд өчигдөр оройноос хойш эвгүй байгаа бололтой тийм үү? гэхэд нь би цайндаа хахаж орхилоо. Тэр надад салфетка авч өгөн:
- Болгоомжтой уу л даа. гэж уурласан, санаа зовсон хоёрын голуур өнгөөр хэллээ. Би түүн лүү зүгээр л хоосон ширтэн суухад тэр ч мөн адил над луу ширтэж байв. Ингэж суух нь эвгүй байсан ч би тэвчихээр шийдсэн юм. Эхлээд түүний нүд лүү дараа нь хөмсөг, дух, үс, чих, хацар, хамар гээд нүүрэн дээр нь ил байх бүх зүйлийг нь ээлжлэн удаан гэгч нь харлаа. Хамгийн сүүлд уруулыг нь харахад тэр:
- Яагаад ингэж хараад байгаа юм?
- Зүгээр л. Урьд нь ингэж харж байгаагүй болохоор сонин санагдаад...
- Тэгээд яасан би царайлаг байна уу? гэж уруулаа хазан хэллээ.

[Completed]••My Step Brother••Jackson Wang••MongoliaWo Geschichten leben. Entdecke jetzt