~~Chapter 40~~

2.1K 263 43
                                    

Аав ээж хоёр өдөржингөө Mark-ийн бүхий л амьдралыг судлаж дууссаны дараа бид гадуур хооллохоор боллоо. Jackson-ы хувьд ажил ихтэй болохоор ядраад байна гэх шалтгааны улмаас бидэнтэй цуг яваагүй юм.
Бид хооллож дуусаад Mark бид хоёр харихаар болоход ээж намайг гэртээ нэг хонохыг санал болгов. Би Mark руу харахад тэр инээмсэглээд:
- Гэртээ удаан очоогүй юм чинь хонолгүй яахав. гэхэд ах:
- Mark чи ч бас хонож болно шүү дээ. Одоо манай гэр чиний ч бас гэр гэсэн үг. гэхэд Mark инээмсэглэн боловсноор татгалзав. Үүний дараа Mark ганцаар харихаар явж харин би ах, ээж хоёртой гэр лүүгээ явлаа. Замд ээж зогсоо зайгүй Mark-ыг магтаж, ямар нямбай, ямар сайхан сэтгэлтэй, эелдэг болохыг нь гайхаж явсаар гэртээ ирлээ. Орой болсон тул бид унтахаар өрөө өрөөндөө орохоор явав. Би өрөөндөө орох гэж байхдаа Jackson-ы өрөө лүү харвал гэрэл нь унтраастай байхыг хараад түүнийг унтчихсан байгааг мэдлээ. Нэг санаа алдчихаад хаалгаа онгойлгон, өрөөнийхөө гэрлийг асаахад Jackson орон дээр минь унтаж байх нь тэр. Би гайхаж орхилоо. Яагаад тэр энд байгаа юм бол? Би түүнд аажуухнаар дөхөн биенд нь хүрэхээр гараа сунгахдаа хэсэг бодоод гараа буцаан татаж аван түүнийг харан шалан дээрээ суув.
- Намайг үнэхээр их уучлаарай. Ийм зүйл яаж хийгээд болчихсонг мэдэх юм алга. Зүгээр л нэг мэдсэн ийм юм болчихсон. Би тэгээд одоо яах ёстой вэ, Seun? Би чамайгаа орхиод, өөрөө хайргүй хүнтэйгээ гэрлэх ёстой хэрэг үү? Гэсэн ч бид яасан ч бүтэхгүй болохоор... гэж хэлэхэд хоолой зангираад нүдийг нулимс бүрхээд ирэв. Түүнийг хөдлөж эхлэхэд нь газраас босон нулимсаа арчаад дөнгөж орж ирж буй мэт цариалахад Jackson нүдээ нээн намайг олж харлаа. Тэр орноос босоод шууд юу ч хэлэхгүй гараад явчихав. Дахиад л дотор хачин болчихлоо.
.
.
.
Унтах гэж нэлээн хичээсэн ч болж өгсөнгүй. Бодох юм их болоод, байдал улам л хэцүүдээд байгааг бодохоор цухалдаад унтах хэцүү болоод байв. Удах тусам ам цангаж, уруул хатахад нь босон доош буун гал тогоо руу орлоо. Ус аягалаад ууж байтал хэн нэгэн нь дээрээс буугаад ирэв. Эргэж харвал Jackson зогсож байх нь тэр. Усаа уухаа болин ширээн дээр тавьлаа. Тэр намайг тоолгүй хажуугаар өнгөрөн өөртөө ус хийгээд ууж эхлэв. Би хажуугаар нь зөрөн дээш өрөө лүүгээ явах гэтэл тэр ийн ам нээлээ.
- Сүй тавьчихсан гэсэн үү? Баяр хүргэе! гэхэд нь надад хэлэх үг байсангүй. Амьсгал түрэгсэн ирж гараа чанга зангидахаас өөр зүйл хийсэнгүй.
- Тэгээд хэзээ хуримаа хийх гэж байна даа? Аав, эгч хоёрт их л таалагдаж байх шиг байсан. гэхэд нь би эргэж харвал тэр ширээ түшин зогсоод над луу харж байв. Харц тулгарсандаа би сандран харцаа буруулаад толгой сэгсэрлээ. Түүний хөнгөхөн инээд чихэнд сонсогдож дараа нь хажуугаар минь зөрөн дээшээ гарав. Тийм ээ, миний бодож байсан зөв байж. Тэр одоо намайг үзэн яддаг. Намайг бүхий л амьдралынхаа турш шоглон инээх болно. Би ер нь хэнээс юу хүлээсэн юм бол? Би угаасаа түүний хувьд муу хүн. Ямар их муухай зүйл түүнд хийсэн билээ... тийм байтал тэр намайг одоо хүртэл боддог байхгүй нь лавтай... Би өөрөө л өөрийнхөө амьдралыг ийм болгосон. Хэрвээ би Mark-д зөвшөөрөөгүй бол, өөрсдийнхөө хүүхдийг үгүй хийгээгүй байсан бол, түүнийг орхиж яваагүй бол, магадгүй анхнаасаа түүнд зөвшөөрөл олгоогүй бол байдал ийм болохгүй байсан юм. Гэвч одоо бүх зүйл болоод өнгөрсөн. Буцах боломж байхгүй.
.
.
.
Дараагийн өдөр нь би гэрээс шууд ажил руугаа очихоор болов. Mark ирж авах гэж байсан ч түүнд ажил удаад яахав гэж бодоод татгалзчихсан юм. Яг үнэндээ тэр ойрд ажил ихтэй байгаа. Bakery-гаа томруулж, өөр газруудад салбар нээх, шинэ бүтээгдэхүүн гаргах гээд их хөдөлмөрлөж байгаа юм. Гэрээс гарахаар үүдэнд ирэн гутлаа өмсөж байхад Jackson дээрээс машиныхаа түлхүүрийг барьчихсан бууж ирж байгаа харагдав. Намайг гаргаж өгөхөөр зогсож байсан ээж Jackson-д хандан:
- Jackson, Eva-гийн ажил танай ажлын замд юм чинь чи замдаа буулгачихаач? гэхэд Jackson над луу харахад нь би ээжид:
- Хэрэггүй дээ, Jackson ажил руугаа шууд явсан нь дээр байлгүй. Их ачаалалтай ажилладаг гэсэн биз дээ? гэхэд ээж:
- Зүгээр л замдаа буулгах юм чинь юу удав л гэж дээ... хэмээн хэлэв.
- Надад бол яасан ч яахав өөрсдөө л шийд. гэж Jackson хэлээд гарч явлаа. Ээж:
- Одоо том болцгоочихоод бие биендээ байнга муухай хандана гэж юу байхав дээ? Зүгээр миний үгэнд ор за юу? Заримдаа Jackson чамайг их л санадаг юм шиг байсан. Хааяа ирэхэд чиний өрөөнд сууж байдаг юм. Муу ч сайн ч ах юм болохоороо дүүгээ санадаг л байлгүй. хэмээн хэлэв. Ээжийн энэ үг намайг бүр эргэлзэхэд хүргэлээ. Тэр намайг санадаг? Заримдаа өрөөнд байж байдаг? Өчигдөр ч бас өрөөнд минь унтаж байсан? Энэ тэгэхээр яг юуг хэлээд байгаа юм бол?
.
.
Аргагүй эрхэнд би Jackson-той цуг ажил руугаа явж байлаа. Замынхаа тал хүртэл бид юу ч яриагүй байсан ч би юм ярих хэрэгтэй байх гэж бодсон юм.
- Jackson өчигдөр чи...
- Чиний өрөөнд байхад тухтай байдаг юм. Хэдэн сар чиний орон дээр унтаж байсан болохоор дасчихаад миний ор нэг л тухгүй санагддаг болчихсон. гэж тэр миний яриаг таслан ийн хэлэв.
- Гэхдээ бидний ор яг ижилхэн...
- Тэгвэл миний ор арай муу хийцтэй л юм байлгүй. гэснийх нь дараа бидний яриа өндөрлөлөө. Энэ үед манай ажил дээр ч ирэн би буух гэхэд Jackson:
- Надад нэг кофе аваад ирээч? Энд машин тавих зай алга. гэхэд нь би толгой дохиод түүнд кофе бэлдэн аваачин өглөө. Өгөх гэж байхад түүний гар болон миний гар шүргэлцэж орхисон юм. Энэ үед миний биеэр тог гүйх шиг болоход Jackson ч мөн хачин болоод шууд л гараа татаж аван:
- Баярлалаа. гэж хэлчихээд яваад өгөв.
-----------------------------------------------------
A/N: You guys so amazing fast 😱😱😱 Би бүр сандарлаа шүү мөддөө хүрэхгүй байх гэж бодсон чинь 😅😅😅 Тэгвэл та нар ийм мундаг юм чинь дараагийн хэсэг орох болзолоо арай өөрөөр тавьна аа. 100vote, 20comment мөн миний followers 1.65k болоход оруулья 😋😋😋
.
.
All the love L.

[Completed]••My Step Brother••Jackson Wang••MongoliaWhere stories live. Discover now