~~Chapter 38~~

1.8K 201 22
                                    

Харанхуйд сарны гэрэлд гялтаганах бөгжөө ширтэн сууна. Хэр удаан сууснаа мэдэхгүй ч нуруу минь хөшиж, хамаг цонхоо онгойлгосоноос болж хүйтэн салхинд бие минь даарчихсан байсан юм. Бөгжөө хуруунаасаа салгаад ширээн дээрээ тавьлаа. Яг үнэндээ уйлья гэсэн ч нулимс урсаж өгсөнгүй. Нулимсаараа уй гунигаа илэрхийлж чадахгүй болтлоо би хүнд байдалд орсон бололтой. Гэдсэн дээрээ гараа тавьлаа. Өмнөх хэдэн хоногт хөхнөөс минь асгарсан сүүг бодон өөрийгөө дахин нэг хараав. Гэвч юу ч өөрчлөгдсөнгүй. Үр минь над дээрээ ирсэнгүй. Хайрт минь надтай харьцахгүй хэвээр.
.
.
Удалгүй хаалга зөөлхөн тогших сонсогдов. Хэрвээ хаалга руугаа явахаар босох юм бол сөхрөөд уначих юм шиг санагдана. Яг л жинхэнэ амьдралынхаа өмнө сөхрөөд унасан шиг...
Хаалганд түлхүүр зоогдон онгойлгоход тортой зүйл шажигнаж "Eva ирээгүй юм байх даа?" гэх Youngjae-ийн хоолой сонсогдлоо. Тэр гэрэл асаахдаа намайг харан цочиж орхив. Youngjae минь ямар зүрх муутай билээ дээ? Тэр:
- Харанхуйд гамшиг царайлчихаад юугаа хийж байгаа юм? хэмээн уцаарлана. Харин би инээх гэж хичээн:
- Чамайг л хүлээж байлаа. гэхэд тэр гайхсаар:
- Би чамд очно гэдгээ хэлсэн билүү? Уул нь surprise байсан юмсан. Хэлчихсэн юм байх даа? хэмээн үглэсээр торноосоо юмнуудаа гаргаж байв. Би түүн дээр очин:
- Юу авсан юм? гэхэд тэр инээгээд:
- Чиний дуртай юмнуудыг... Тэгэхдээ хамгийн гол дуртай зүйл чинь энэ байна... гээд торноосоо их л хайж буй мэт дүр эсгэсэнээ:
- Өө... Би өөрөө штэ? гэж хэлэв. Миний инээд хүрэн түүнийг цохин инээд алдлаа. Дараа нь түүнийг зүгээр л тэвэрмээр санагдаад тэврээд авав.
- Гэнэтхэн яагаад байгаа юм? гэхэд нь би:
- Чамайг ойрд тэврээгүй юм байна. Зөндөө саначихсан байна.
- Хнн... Өөр хүнд байнга тэврүүлээд чамд би хэрэггүй байсан байлгүй... Надаас илүү царайлаг, туранхай залуу тэврэх гоё байсан уу? гэхэд нь би толгой сэгсрээд:
- Манай Youngjae л гоё. гэхэд тэр тас тас хөхрөн:
- Заза... Бусад зайрмагнуудаа хөргөгчинд хийгээтье. Чи ундаа аягалчих. гэхэд нь би түүнээс салаад аяга гаргаж ирэн ундаа аягалах гэж байхад тэр аль хэдийнээ амттан болон гаргаж тавьсан зайрмагнуудаа аван буйдан дээр тухалжээ. Би ундаагаа аягалаад түүний хажууд суухад тэр ундаанаас нэг балгаад ширээн дээр тавихдаа бөгжийг минь олоод харчихав.
- Энэ юун бөгж вэ? Чи хэзээ надгүйгээр явж иймэрхүү юмаа авдаг болчихоов? гэхэд нь би түүнд хэлэх ёстойгоо мэдсэн юм.
- Наад бөгж чинь... Mark-ын надад өгсөн сүйн бөгж. гэхэд түүний ам ангайж нүд нь томроод ирэв.
- Юу? Юу гэнэ ээ? Чи нэг дахиад хэл дээ? гэхэд нь би:
- Mark бид хоёр сүй тавьчихсан. гэж хэллээ.
- Яаж? Яаж ийм зүйл болдог байна аа? Чамд тэгээд зүгээр юм уу? Чи... итгэлтэй байна уу? гэхэд нь би мөрөө хавчлаа.
- Чи үнэхээр итгэлтэй байна уу? Чамд хайргүй хүнтэйгээ гэрлэх зүгээр юм уу? гэхэд нь би гайхаж орхилоо.
- Би Mark-д хайргүй гэдэг чинь юу гэсэн үг юм? гэхэд тэр:
- Нөгөө... юу... зүгээр л... би бодохдоо... Би чамайг мэднэ шүү дээ, Eva? Хэн чамд таалагддаг, чи хэнд дуртай байдаг гээд би бүгдийг чинь мэднэ. Mark-ийн чам луу хардаг харцыг бол би үнэхээр хэлж чадна. Тэр бол хайр. Харин чиний Mark луу харах харц бол... шал өөр. Чи түүний өмнө гэмшиж байгаа юм шиг харагддаг. Чи түүн лүү харах бүртээ түүнд "Уучлаарай" гэж хэлж байгаа юм шиг харагддаг. гэж хэлж дуусахад нь бидний хэн хэн нь чимээгүй болсон юм.
- Нэг зүйл хэлэхэд чи Mark-ийг зовоох болно шүү л гэх гээд... Өөрт нь хайргүй хүнтэй хамт байх бас их хэцүү л байлгүй дээ, тийм биз дээ? Ер нь хүмүүс хэлдэг л дээ, өөртөө хайртай хүнтэй л суух хэрэгтэй гэж... гэхдээ өөрөө хайргүй бол тэр хүн яаж жаргах вэ дээ, чи сайн бодоорой доо... гэж хэлэн дахин чимээгүй боллоо.
- Хэрвээ би буруу бодож байвал намайг уучлаарай. Тэгэхдээ бидний хэн хэн нь намайг буруу бодоогүйг мэдэж байгаа тийм биз? гэж хэлэхэд нь түүн лүү нулимстай нүдээр харлаа. Тэр намайг тэврээд:
- Энэ бүхнийг чи засч чадна аа! За юу? Хэцүү байх ч Mark-д хэлэхийг хичээгээрэй. Харин одоо... бидний зайрмаг хайлаад далай урсгаж байна. Идэцгээе! гэж хэлэн надаас салан зайрмагаа авлаа.
.
.
Youngjae бид хоёр баахан инээлдэж, кино үзэж, амттангуудаа дуусгахад түүний явах цаг болжээ. Яг үнэндээ одоо бараг л үүр цайх гэж байсан юм. Түүнийг гаргаж өгөөд утсаа аван ор луугаа явлаа. Орон дээрээ суугаад яг хэвтэх гэж байтал утас дуугарав. Ийм орой танихгүй дугаараас залгасанд гайхаж байсан ч Youngjae байж магадгүй гэж бодон утсаа авлаа.
- Сайн уу? Танил хоолой.
- J...Ja....
.
.
-----------------------------------------------------------------
A/N: Vote&Comment 😋😋😋 Дараагийн хэсэг 100 vote, 20 comment-ийн дараа. Одоо гаргах хугацаа надаас хамаарахгүй шүү 😝 та нар шийдэх нь...

All the love L.

[Completed]••My Step Brother••Jackson Wang••MongoliaNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ