~~Chapter 17~~

3.6K 226 10
                                    

Арай гэж тайвширсаны дараагаар Jackson-оос холдон нулимсаа дахин нэг арчлаа. Хэсэг чимээгүй байдал үүсэн зөвхөн миний хүнд амьсгалах Jackson-ы хааяа нэг санаа алдах л сонсогдоно. Амар тайвныг эвдэн Jackson хоолойгоо засаад:
- Одоо тохиромжтой үе нь биш байх л даа. Тэгэхдээ чамтай би ярилцмаар байна. гэхэд нь би түүн лүү хавдсан нүдээрээ харан:
- Юун тухай? хэмээн сул дуугарлаа.
- Бидний тухай. гэж түүнийг хэлэхэд нь би босон гутлаа тайлаад түүн лүү хальт харчихаад нүд лүү нь хараад хэлэх гэсэн ч зориг хүрэхгүйгээр дальдчин өөр тийшээ харсаар:
- Бидний хооронд юу ч байхгүй болсон. Угаасаа байхгүй байх ёстой байсан. Энэ бүгд буруу чи мэднэ. Тиймээс... Өмнөх саруудын явдлыг мартаад хуучин шигээ бай. гэж хэлээд өрөө лүүгээ алхлаа. Өөрөө өөрийнхөө хэлсэн үгэнд шархлан, дууссан байх гэж найдсан нулимс дахин хацар даган урсана.
.
.
Орон дээрээ гараараа нүүрээ даран хэвтэж байхад утас дуугарлаа. Босч авахаас дургүйлхэж дуугарахаа болихыг нь хүлээн хэвттэл удсан ч үгүй дуу нь тасарч харин зурвасны хонх тасралтгүй дуугарч эхлэв. Mark байгааг таамаглаад утсаа аван түүний бичсэн зурвасуудыг эхнээс нь уншсаар дуусахад нь түүн лүү залгалаа. Тэр нэг ч дуудуулалгүй шуудхан л утсаа аваад:
- Чи яачихав аа? Зүгээр биз дээ? Jaebum ч ирэхгүй тэгээд утсаа авахгүй чи бас утсаа авахгүй байхаар миний санаа зовлоо.
- Мм.. Зүгээр дээ. Шууд орж ирээд усанд ороод хэлэхээ мартчихаж уучлаарай.
- За зүгээр байгаа бол яамай даа. Та хоёрыг алга болчихоор осолд орчихлоо л гэж бодлоо. гэхэд нь би хөнгөхөн инээд алдахад тэр ч бас инээв. Өөр онцын зүйл ярилгүйгээр бидний яриа өндөрлөж Mark орой залгахаа хэлээд утсаа тавьлаа. Би утсаа ор луугаа шидээд өөрийгөө толинд харж зогсохдоо саяны болсон зүйлсүүдийн тухай бодно. Юунаас болж би ингэтлээ уйлав? Би бас Jackson-д юу гээд хэлчихэв? Mark яагаад надад ингэж их санаа тавьдаг юм бол? Mark үнэхээр надад сайн юм уу? Хэрвээ тийм бол би надад хайртай хүнийг сонгох хэрэгтэй байх. Эсвэл би одоо болтол Jaebum-ын үгэнд ордог хэвээр байх шиг байна...
.
.
.
Тэр оройг бодол болон өнгөрүүлсний дараа өдөр нь би Youngjae-гийнд очиж түүнтэй ярилцахаар шийдсэн юм. Тэр сайн сонсогч бас сайн зөвлөгч шүү.
Түүний гэрт ирээд гал тогоонд нь өөд өөдөөсөө харан суухад Youngjae утсаараа оролдоод намайг тоохгүй байхад би түүний анхаарлыг төвлөрүүлж ярилцана гэхээр хэцүү санагдаж байв. Яг цагаа тулахаар яг юунаас нь эхлэж яаж ярих вэ? гэдэгтээ эргэлзэж эхлэж байв. Энэ бүхний эцэст би маш олон санаа алдсаныг Youngjae нэг анзаарсан бололтой над луу "Яг яачихсан юм?" гэсэн шиг харж байв. Намайг шүлсээ залгихад тэр утсаа тавин гараа салаавчлан урдаа аваад нүд лүү ширтсээр:
- Надтай яг юун тухай ярилцах гэж ирсэнээ хэлдээ? хэмээн тайвнаар хэлэхэд нь би ч бага зэрэг тайвшран урт амьсгаа гаргаад:
- Чи Jaebum-ыг санаж байна уу? гэхэд түүний харц шууд л ширүүн болон над луу чимээгүй ширтэж байв.
- Мм... Бид өчигдөр тааралдсан.
- Тэгээд л нүд чинь хавдчихсан хэрэг үү? хэмээн түүний дууны өнгө ширүүн болоход би уруулаа жимийн толгой дохьлоо.
- Яг юун тухай ярилцсан болохоороо чи ингэж уйлдаг юм? Ер нь тааралдсан ч чимээгүй танихгүй хүн шиг зөрөхгүй яасан юм?
- Тэр Mark-ийн найз юм билээ. Би их гайхсан шүү. Бид ярилцсан. Тэгэхдээ өнгөрсөний тухай биш. Mark-ийн тухай...
- Тэгээд? гэж хэлэн хөмсөгөө өргөхөд нь би санаа алдан үргэлжлүүлэн:
- Тэр Mark-ийг надад сайн гэж хэлсэн. Тэгээд биднийг сайхан байлгахын тулд бид хоёроос хол байж чадна гэсэн.
- Бид гэнэ ээ? Тэгэхээр чи Mark-тай болзох гэж байгаа юм биз дээ?
- Үгүй ээ, тийм биш.... Мм.. Биш ээ. Яг бүр ч тийм биш... Ahh... Мэдэхгүй байна аа... Яг энэний тухай л ярилцах гэж ирсэн юм. гэхэд тэр:
- Jaebum бол худалч залуу. Тэр чам луу залгана гэж хэлчихээд залгаагүй санаж байна уу? Тэгэхдээ тэр Mark-ийн тухай бол худлаа яриагүй. Би ч бас түүнийг чамд сайн байх гэж бодож байна. Харин та хоёроос хол байна гэдэг нь юу л бол... Тэр Mark-ийн найз, найзууд бие биентэйгээ уулзаж л таараа. Энэ нь чамайг эвгүй байдалд оруулна. гэж хэлэхэд нь би чимээгүй газар ширтэж байв. Тэр хэсэг чимээгүй байсныхаа эцэст ам нээн:
- Яа~. гэхэд нь би түүн лүү харвал тэр өхөөрдмөөр:
- Ингэж шаналаад байлгүй надтай хамт бай за? гэж хэлэхэд нь эгдүү хүрэн түүний наргианд инээн үсийг нь сэгсийлгэлээ. Түүн лүү инээмсэглэн харахад тэр эхлээд инээгээгүй ч дараа нь инээмсэглээд:
- За хайрт минь, ойрд кино үзээгүй юм чинь кино үзэцгээх үү? гэхэд нь миний нүд сэргэн толгой дохиход тэр:
- За тэгвэл би дэлгүүр гараад түрээсийн кино болон амттан аваад ирье. За?
- Тэгвэл би гоё кино үзэхэд тохиромжтой орчиныг бүрдүүлээд байж байя. гэхэд тэр инээмсэглээд толгой дохин гэрээсээ гаран явлаа.
.
.
Намайг тэднийд ганцаар үлдэн гэрийг нь цэгцлэж байхад миний утсанд танихгүй дугаараас дуудлага ирж байв. Авахгүй байхыг хүссэн ч яагаад ч юм цаанаасаа гар минь яван утсаа чихэндээ наалаа.
- Аа.. Eva юу? гэх хоолой түүний хэн болохыг илтгэн ядам хуруугаараа би нүднийхээ доод талыг үрлээ.
- Тийм байна. гэхэд тэр:
- Хоёулаа одоо уулзаж болох уу?
- Яах гэж? Шаардлагатай юм уу?
- Өмнөх болсон явдалаа тайлбарлах гэсэн юм. гэхэд нь дахин тэр үеийг бодож шаналмааргүй байсан ч түүний юу гэхийг сонсмоор санагдсан юм.
.
.
Намайг гарахаар бэлдэж байхад Youngjae тор дүүрэн юмтай инээмсэглэсээр орж ирэн:
- Худалдагч ах намайг энэ киног үзэхийг л ятгаад байлаа. гэсээр надад ямар кино авсанаа харуулахдаа намайг гарах гэж байгааг мэдээд царай нь хувьсхийн над луу гайхан хараад:
- Eva? Хаачих гэж байгаа юм? гэхэд нь би шүлсээ залгиад:
- Сая Jaebum ярьсан... Өнгөрсөн хугацаанд яг юу болсон тухайгаа ярья гэнээ. Тэгээд би очих гээд... гэхэд минь тэр:
- Битгий яв! гэж хэлээд гал тогоо руугаа ороод авчирсан зүйлсээ ширээ лүү шидэж байгаагаас түүний уурлаж байгаа нь илт байв. Би түүний ард очин:
- Youngjae намайг уучлаарай. гэхэд тэр хариу дуугарсангүй. Намайг байна ч гэж үзэхгүй хөргөгч рүүгээ заримыг нь ялган хийж байв.
- YOUNGJAE! гэж чанга дуугарахад л тэр над луу харан ууртай ширтлээ. Би түүн лүү ойртон урд нь зогсож байгаад:
- Чи урьд нь намайг ямар их зовсоныг мэднэ. Тиймээс л би... гээд үргэлжлүүлэх гэхэд тэр надаас алхам хойшлоод орилж эхэллээ.
- Тийм ээ, би үнэхээр мэднэ. Чамайг зүгээр л ясан дээр ярьс нөмөрчихсөн юм шиг туранхай болчихсон байсанг чинь мэднэ. Надаас өөр хүнтэй уулзахгүй бүрэг болж, нүдэн доор чинь томоос том хөх зураас татчихсан байсныг чинь би мэднэ. Чамайг ямар их шаналсаныг чинь мэднэ. Тиймээс л би чамайг явуулмааргүй байна. Учир шалтгааныг нь мэдлээ гээд юу өөрчлөгдөх юм? Та хоёр буцаад нийлэх юм уу? хэмээн над луу ууртайгаар ширтэхэд нь би хэлэх үггүйгээр түүн лүү айдас дүүрэн ширтэнэ. Мөн гар минь салганаж байв.
- Зүгээр л битгий яв. Ойлгосон уу? хэмээн бага зэрэг тайван өнгөөр хэлэхэд нь би толгой дохин доош харахад тэр намайг тэврэн авч толгойг минь гараараа зөөлхөн илж байв.
.
.
.
Үнэхээр л Youngjae-ийн зөв. Би түүний үнэн худал нь мэдэгдэхгүй тэр үгсийг сонсоод юу өөрчлөгдөх юм? Юу ч өөчрлөгдөхгүй. Харин ч би бүр илүү шаналаж магадгүй юм. Одоо өнгөрсөн бүхнийг мартаад ирээдүйдээ анхаарлаа хандуулж одоогийнхоороо амьдармаар байна. Ирээдүйд хэн нэгний төлөө насаараа амьдрахаас хойш... Магадгүй Mark-ийн төлөө байсан нь хамаагүй дээр байх. Хэн бүхнээс илүү Mark тэр хүн нь байвал....
.
.
.
1дэх долоо хоногт үргэлж Mark-тай, 2дох долоо хоногт байнга Mark-тай, 3дах долоо хоногт бас л Mark-тай.
.
Тэгтэл нэг өдөр утас минь дуугарсан. Тэр хачин байсан...
---------------------------------------------------------
A/N: Сэтгэгдэлээ үлдээгээрэй 💖 Тэгвэл надад бичих урам зориг болон санаанууд орж ирдэг юм шүү ❤
Бас бид шинэ cover зурагтай болсон байгаа биз? Yaay! Таалагдаж байгаа гэж найдаж байна. ❤
All the love L.

[Completed]••My Step Brother••Jackson Wang••MongoliaWhere stories live. Discover now