XII хэсэг

3.4K 159 2
                                    

  Ёол: Чи энэ мангар залууд хайртай биздээ
Би түүнд хайртай эсэхтээ эргэлзэж байна...Би түүнд татагдаж байгаа ч...Үүнийг хайр байгаасай гэж хүсээд ч байх шиг...Хайртай эсэхээ сайн мэдэхгүй ч хажуунаасаа холдуулахыг хүсэхгүйнэ
Ёол:Яагаад хариулахгүй байгаа юм бэ? Би: Хэн чамд хайртай юм горьдчихсон амьтан бэ...намайг тавь л даа шатаж үхэх нь
Ёол: Хайртай гэж хэлтэл чинь тавихгүйдээ
Би: Яа чи ингэж тулгаж болдог юмуу...Гаж донтон
Ёол: Тиймээ би хөгшин гаж донтон тэгээд чи яах юм
Ёол надруу цоо ширтэнэ...Ёоо ямар эвгүй юм бэ?
Би: Хөөё битгий ингэж ширтээд бай
Ёол: Чи хэлэхгүй бол би улам чанга тэврээд улам ойртоно шүү тэгээд юу болохыг мэдэж байгаа биздээ... Би чин гаж донтон шдэ
Би: Заза хайртай болснуу...Одоо намайг тавиад өрөөндөө орж унт
Ёол: Чин сэтгэлээсээ байсангүй
Би: Юу вэ хайртай л гэсэн бол болоо юм бишүү
Ёол: Хайртай гэж хэл
Би: Хэлсэн шд намайг тавь л да
Ёол: Чин сэтгэл биш байсан чи сэтгэлээ надад харуул
Би: Яаж вэ??
Ёол: Мэдэхгүй ээ мэдэхгүй би унтмар байна
Би:Хөөё юун унтах вэ? Явж өрөөндөө орж унт
Ёол: ...
Сэтгэлээ харуул гэнэ шүү мангар амьтан...Ёоо шатаж үхлээ...Гэхдээ үнэхээр сайхан байна...Тэр үнэхээр царайлаг юм...Урт сормуус том давхраа гээд үнэхээр өөлөх зүйл алга...Өөрийн мэдэлгүй би түүний уруул дээр үнсчихлээ... гэв гэнэт сандран түүнээс холдтол тэр тэврэхээ больчихсон өөдөөс мин ширтэж байлаа
Би: Нөгөө...нөгөө
Ёол: Нөгөө нөгөө гэж юу юм
Би: Энэ миний сэтгэл болог /ичих/
Ёол: Тиймүү гээд ахиад л намайг тэвэрчихлээ...Гэхдээ түрүүнийх шигээ чанга биш Би: Х...Хө...Хөөё юун тиймүү вэ...Өрөөндөө орж унт
Ёол: Чи надад хайртай юм чинь хайртай хүнтэйгээ хамт унтаж болно биздээ...
Би: Юу яа......
Ёол: Би ч гэсэн ч чамд сайн /нүдээ нээх/ Хайртай эсэхээ сайн мэдэхгүй байгаа ч би чамтай бүхнийг эхнээс нь эхлэхийг хүсэж байна чамайг хүсвэл...Надтай хамт бүгдийг шинээр эхлэх үү?
Би:Гэхдээ...
Ёол: Одоо хариугаа хэлэхгүй байсан ч болноо...Хүлээнэ...Надад сайн болтол чинь...Надад дурлах хүртэл чинь ...
Би: Гэхдээ...
Ёол: Одоо битгий юм ярь нойр хүрээд байна.Үнэхээр нойр нь хүрж байгаа бололтой намайг тэврээд нэг гараа дэрлэн надруу хараад унтчихлаа...Би үнэхээр түүнтэй бүхнийг шинээр эхэлж болно гэж үү? Энэ бүхэн байж болно гэж үү? Бид хоорондоо дурлал үүсгэх нь хориотой дуучин болоод нэр хүндтэй болтлоо надад хүнтэй үерхэх бодол байхгүй байсан гэхдээ энэ залууд татгалзаж чадах болов уу?
Өглөө нүүрэн дээр халуун нар төөнөн халууцсаар арай хийн нүдээ нээлээ...Босоод хажуу хажуу тийшээ хартал тэр алга...Нойр үнэхээр хүрч бна...Өчигдөр янз бүрийн юм бодсоор байгаад хэдэн цагт унтсан юм бүү мэд...Дуртай,дургүй босч угаалгын өрөө зүглэлээ...Өрөөнөөсөө гартал хоолны үнэр хамар цоргиж гэдэс минь өлсөж байгаа бололтой...Гэхдээ хэн хоол хийсэн юм бол Чанёол...тэр хүн хоол хийх мөн үү?...Юра эгч ирсэн юм болов уу? гэж бодон гал тогоо зүглэлээ
Би: Вуаа чи хоол хийж мэддэг байсан юмуу?
Ёол: Хөөё чи намайг хэн гэж бодоов...Би Кёнсүүгээс дутахааргүй хоол хийж чадна Жинёон: Ээжээ аав бид 2хамтдаа хийсэн та явж нүүр гараа угаагаад ир удахгүй хоол боллоо...
Би: Миний охин мундаг шүү Ээж нь тэгвэл явж нүүр гараа угаачихаад ирье
Ёол: Байж бай...Байж бай...Би гялс будаагаа аягалаадахъя
Би: Надаар яах гээд байгаа юм...Би нүүр гараа угаачихаад ирье
Ёол: Зиаак болчлоо гээд миний гарнаас хөтлөөд угаалгын өрөө орлоо
Би: Хөөё чи яах гээд байгаа юм бэ?
Ёол: Нүүр гарыг чинь угааж өгье
Би: Юу вэ ямар жоохон хүүхэд биш би ганцаараа чадна
Ёол: Угааж өгнө гэсэн бол угааж өгнө
Би: Ичиж үхмээр юмаа...явж охиныхоо нүүрийг угаа
Ёол: аль хэдийн угаагаад өгчихсөн...тийм болохоор дуугүй л угаалга за
Би: Хмм
Ёол: Амаа ангай шүдийг чинь угаая...Үглээ амыг сайн угаанаа
Би:Юу гэнээ тэнэг амьтан бэ???
Ёол: Заваан юм бэ? дуугүй байлдаа оо чинь үсрээд байна...Заа болчлоо одоо амаа зайлаарай
Би амаа зайлан амандах усаа.асгатал Ёол надруу учир битүүлгээр ойртож эхэллээ...
Би: Хөөё чи яах гээд байнаа
тэр улам ойртсоор бид 2ын хооронд хэдхэн см үлдчихсэн байлаа...би яах хэрэгтэй вэ ...өөрийн эрхгүй нүдээ аньчихлаа...Харин тэр миний ардаас алчуур аван уруулыг минь арчаад
Ёол: Оо болчихсон байна
Би: Аан тэгээд л хэлчихгүй /гараараа амаа арчих/
Ёол: гэхдээ чи яагаад нүдээ аниад байсан бэ??? Арай намайг үнсэнэ гэж бодсон юм биш биздээ
Би: Хэн хэн тэгж бодсон юм...гар гар би өөрөө нүүрээ угаачихаж чадна /Түлхэх/Ёол: Заза гарлаа...гэхдээ чи намайг яг үнсэнэ гэж бодсон байхнээ
Би: Хурдан гараа гараачээ
Ёоо ичиж үхэхнээ яах гэж нүдээ аньваа... өөрөө өөртэйгээ баахан ярьж зогсоод угаалгын өрөөнөөс гаран гал тогоо орлоо...Ёол надруу жуумалзан инээнэ...
Муу өөдгүй амьтан анхнаасаа яах гэж хүний нүүрийг угааж өгье гэсэн тэнэг...Бид 3хоолоо идчихээд би аягаа угаан Ёол охинтойгоо зурагт үзэн сууна...Маргаашнаас Ёол ч орой ирж би ч бэлгэлтээ явна...Амралтын 2хоног дэндүү хурдан юм...Ийнхүү бодолт автан зогсоход хаалганы хонх дуугарлаа...Манайд ийм эрт хэн ирдэг билээ...Ойрдоо хаалга дуугархаар их айх юм
Ёол: Шинхэ хаалгаа тайлаарай
Би хаалганы дурангаар хартал Нэг нүд надруу харж байлаа...хаха манай хэд хүрээд ирж
Чэн: Ямар удаан хаалгаа тайлдын бэ??? Ёол: Өө та нар хүрээд ирэв үү? Бүх юм бэлэн үү
Кёнсүү: Та 2 ыг аваад л өчигдөр үлдээсэн жаахан юмаа аваад явцгаая
Би: Байж байгаарай хаашаа явна гэж...тэгээд та 2гэж Жинёон яах юм
Ахиад хонх дуугарлаа хэн нэгэн нь гадаа үлдчихсэн юм байхдаа...1,2,3,4...12 л байнадаа
Би: Хэн юм бол?
Ёол: Юра эгч байхаа би дуудсан юм
Юра эгч: Сайн уу ?
Би: Сайн сайн байна уу та ийшээ орооч
Юра: Ээе ингэж ёсорхох хэрэггүй ээ эвгүй байна...
Би: Аан за
Жинёон: Ээжээ
Юра: Миний охин аав ээжтэйгээ.гоё хөгжилтэй байна уу?
Жинёон: Үнэхээр гоё байгаа...Аавтай ээжтэй хамт парк орсон гоё байсан ахиад явмаар л байна...даан ч ээж аав 2завгүй гэсэн
Юра: Тэгвэл ээжтэйгээ хамт өнөөдөр явах уу?
Жинёон: Нээрээ юу тэгье...гоёдоо...Би хувцасаа.өмсөөд ирье ээжээ
Юра: За Жинёонд санаа зоволтгүй сайхан амраад ирээрэй
Би: Айн
Ёол: Би эгчийг дуудсан юмаа Жинёоныг хараад өг гэж
СуХо: За хурдан явцгааяаа ингэсээр байгаад өдрийн тал нь өнгөрлөө
Юра: Золигнууд чинь хүнтэй мэндийн зөрүүгүй явах нээ
СуХо: Уучлаарай нүүна...жоохон яараад л сайн байгаа биздээ
Юра: Заза одоо яв яв...Маргааш шууд бэлтгэлрүүгээ явах уу
Ёол: Тиймээ Шинхэ ч бас явах байх та охиныг минь цэцэрлэгт нь хүргээд өгөөрэй
Юра эгч Жинёон 2 хамт парк орно гэж биднээс түрүүлээд гарч явлаа...Тэд нар бид 2ыг хурдал хурдал гэж яруулан хам хум хувцасаа өмсөн гэрээсээ гарлаа...Гэрийн гадаа хар цагаан 2машин 6,6аараа хуваагдан суугаад миний суусан машинд Бэкхён Ёол Кёнсүү Тао Кай Сэхүн бид хэд.байлаа...Бэкхён ах замдаа ам нь дуугүй байна гэж байсангүй...Тао-г дуурайж түүнийг шоглоно...Ёол ч түүнтэй нэгдэн машинаар дүүрэн үрчийтлээ инээсэн хүмүүс байлаа...
Мен: Чэн байгаагүй аз болж
Тао: Тийм шүү тэгээгүй бол бид элэггүй болох байсан байх
Удалгүй миний нойр хүрч эхэллээ...Хэн нэгэн намайг өргөн дээшилэхэд би гүн нойрноосоо сэрлээ
Ёол: Өө би сэрээчихсэн үү?
Би: Үгүй ээ би өөрөө сэрчихлээ...ирчихсэн бол намайг дуудахгүй яасан юм...одоо намайг буулга би өөрөө алхаад явчихна
Ёол: Буулгамааргүй байна
Нөгөө хэд аль хэдийн машинаасаа буугаад далайн эрэг рүү алхаж байлаа...ардаас нөгөө машинаар явж байсан томчууд буун ирлээ
Би: Хөөё ичиж үхмээр юмаа...тавиачээ
Чэн: Вуаа хосууд бал сараараа явж байгаа юмуу
СуХо: Үнсэлцээрэй үнсэлцээрэй
Би: Ахаа болилдоо...Яа буулгалдаа...Ичмээр юмаа
Ёол: Хоёулаа үнсэлцэх үү?
Би: Юу????
Ёол: Сухо хён л үнсэлц гээд байна шд хаха
Би: Муу гаж донтон намайг буулга
Ёол: Намайг үнс...тэгвэл буулгана
Би: Гаж донтон...Ёоо энэ л биш шүү цаанаас Бэкхён ах амандаа нэг юм үглэсээр ирлээ
Бэк: Аа хосууд айн...шууд буудал орох гэж байна уу?
Чэн: Наад 2чин бал сараа тэмдэглэж байгаа гэнээ
Лухан: үнсэлцээрэй үнсэлцээрэй
Би: Яг одоо намайг буулга...Хэрвээ буулгахгүй бол би чамайг яачихаж ч мэднэ шүү
Бэк: Бас ууртай байх нээ
Ёол: Би ч гэсэн хэлсэн байхаа намайг үнсэхээс нааш буулгахгүй гэж
Нөгөө хэд инээлдэн намайг улам байх суух газаргүй болгож байлаа
Би: Муу өөдгүй амьтан...гаж донтон новш...
Крис: Яа Пак Чанёол хүүхэд уурлуулаад байх юм буулга л даа
Энэ нэг гозон юм сая л сонссон юм шиг намайг буулгалаа би уурандаа буцаад машиндаа ороод сууж хаалгыг нь түгжчихэв...Ёол ирэн цонхыг тогшноо гараад ир гэж дохио өгөв би шууд цонхы хөшгийг буулгаад суучихлаа...Удалгүй менежер ах ирэн:
Гарч тэд нартай тоглохгүй юмуу?
Би: Үгүй ээ наад нэг тэнэг гозон дэлдэнг хармааргүй байна...ааш ичиж үхмээр юмаа...ахаа би ер нь харьлаа...намайг хүргээд өг тэгэх үү
Мен:Ийм гоё газар ирчихээд ийм хурдан буцахаар муухай биш гэжүү? Тэднийг иртэл буудалдаа очоод амарч байх уу ах нь хүргээд өгье
Би: За тэгье /утас дуугарах/
Би: Байна бас яах гээв?
Ёол: Уурлачихсан юмуу...Хаачих гэж байгаан арай буцах гэж байгаа юм биш биздээ
Би: Тийм бол юу гэж?
Ёол: Ах нар чамайг шоолоогүй ээ ...намайг уучилаарай
Би: За яахав ганц удаа чамайг өршөөё...Би одоо буудалруугаа явж байна...Тийм болохоор сайхан тоглож байгаад ирээрэй
Ёол:За тэгвэл тасаллаа
Мен:Чанёол уу?
Би:ммм
Мен: За ирчихлээ
Би: ийм ойрхон газар хүргэж өгөх хэрэггүй байсан байна шд
Мен: Нэг мөсөн түлхүүрээ авчихаад явъя гэж бодсон юм...
Нөгөө захиалсан 7өрөө
Би: 15Хүн байгаа биздээ яагаад 7өрөө захиалсан юм
Мен: Аан бид2 гэр гэрлүүгээ буцна ...Өглөө эрт ирж авна
Одоо ингэсхийгээд буцна...Май энэ өрөөний түлхүүр чиний өрөө
Би: За баярлалаа
Би өрөөндөө орон хартал миний өрөө яг далай руу харсан маш том цонх, цаанаа тагттай байлаа очоод хөшгийг нь ярахад нүүрэн дээр минь нар тусан нүдийг минь гялбуулж байв...Тагтан дээр гартал намар дуусаж байгаа болохоор үнэхээр сэрүүхэн байлаа...даарсандаа буцан орж том орон дээрээ дээшээ харан таван хошуу болж хэвтлээ яг надад зориулж энэ өрөөг захиалсан мэт маш том нэг ор, цэлгэр том цонх гээд л миний мөрөөдлийн өрөө жоохон хэвтэж байгаад босон шүршүүрт орлоо...шүршүүрээс гаран биен дээрээ шууд халад нөмрөн үсээ алчуураар ороож угаалгын өрөөнөөс гаран цонхны дэргэд очин нар жаргаж байгааг харж зогслоо...Өнөөдөр дуусж байна...Маргаашнаас бүгд завгүй болно гэхээс сэтгэл хөнгөн гунигт автана гэнэт хаалга дуугаран эргээд хартал
Би: Аааааааа муу гаж донтон гараачээ
Ёол: Нөгөө юу би юу ч хараагүй шүү
Би: Гар гараачээ /таавчикаа шидэх/ Муу гаж донтон...Хаалга тогшиж мэддэггүй юм байхдаа Би хувцасаа өмсөн үсээ хатааж суутал хаалга тогшлоо
Ёол: Нөгөө...Оройн хоолоо идэцгээе
Би: За чи явж бай би араас чинь очъё
Ёол: Хамт явъяаа...хүлээж байя
Би: Өөрөө л мэд
Би үсээ хатаагаад бид хамт доошоо буулаа...доор байрлах ресторанд очтол биднээс өөр хүн байсангүй тэд ширээний ард суун хөгжилдөн инээж байгаа харагдана
Би: Энд яагаад биднээс өөр хүн байхгүй байгаа юм бол
Ёол: Мэдэхгүй ээ биднээс өөр амарч яваа хүн байхгүйн байгаа биз
Бид хоолоо идчихээд...далай эргээр алхана...
Шиүмин: Хэдүүлээ хөгжилтэй тоглоом тоглохуу хожигдсон нь далай руу орох шийтгэлтэй
Сэхүн: Болж байна...гэхдээ ямар тоглоом тоглох юм хён
Би: Гутлаа нууж тоглох уу?
Крис: Өө лай лай илүү гутал хувцас авчраагүй маргааш аягүй бол гуталгүй харих юм болно
Би: -_- Үгүй ээ бүх гутлаа тайлж байгаад энэ тэнд нь оруулж тавина тэгээд тэр хүн нүдээ дарж байгаад баруун талаасаа тэд зүүн талаасаа тэд гэж гутал сонгож өмсөнө Дараа нь тэр гуталтайгаа уралдана
Бэк: Том хөлтэй хүмүүст хэцүүхэн бололтой хөгжилтэй л юм байна...тоглоцгоох уу?
Тэд бүгд гутлаа тайлан нууж би гутлыг нь авч өгч байлаа
Би Ёолд албаар харж харж байгаад хамгын жижиг 2 нэг хөлний 2 гутал сонгоод өгчихлөө...Тэд бүгд өөрсдийнхөө өмссөн гутлыг шоолон хэсэг инээлдэж байгаад уралдлаа...Кёнсүү түрүүлж мэдээж буруу багадсан гуталтай Ёол минь баян ходоод боллоо
Кёнсүү: За залуу минь далайруу орждээ=
Ёол: Ёоо би яаждээ...Та нар солих хувцас авчирсан юмуу? намайг яаруулаад би энэ өмссөн хувцаснаас өөр юу ч үгүй шдээ
Лухан: Би нэг шорт авчирсан тэрийг өмсчих
Кай: Тайлаарай...тайлаарай
Ёол Далай уруу бэлхүүс хүртэлээ орон чичирсэн юм гарч ирлээ...Оройн сэрүүн орчихсон байсан болохоор нилээн салхитай байв. Орой ч болж бид түүдэг асаан үнсэн доор нь төмс хийж идэхээр болов...Ёолыг орж хувцасаа солиод ир гэсэн боловч үгүй ээ галын хажууд дулаахан байна гэж зөрүүдлэн суулаа...Үнсэнд булсан төмсөө гарган нэг нэгээрээ чихээ барин " халуун байна" гэж уулга алдан төмсөө барин сууцгана...Хажуу тийшээ харвал Ёол төмсөө унагаачихсан бололтой шороог нь үлээн гараараа арчин сууж байлаа...Эгдүүтэй юмаа...энэ хүн царайлаг,донтой бас эгдүүтэй...
Би: Би арилгаад өгье
Ёол: Мм...май
Бэк: Хосууд ч гоё юмаа...Жундэ минийхийг арилгаад өгөөч
Би: Ээе.битгий хүн эвгүй байдалд оруулаад бай л даа
Ёол: Яасан сайхан эхнэртэйд минь атаархаж байна уу?
Би: Яа Пак Чанёол чи наад үгээ ахиад хэлээд үзээрэй
Лэе: Орой болж байна...орцгоох уу маргааш эрт хөдөлнө. эртхэн амарцгаая
Бид бүгд өрөө өрөөнийхөө зүг явлаа...Өрөөндөө орж ирэн гадуур хувцасаа тайлан шууд л хөнжилрүүгээ шургалаа...Ойрд салхинд гараагүй болоод ч тэрүү...Салхинд цохиулаад нойр үнэхээр их хүрч байлаа...Гэнэт хаалга тогшин би цочисондоо орноосоо унах шахав...Энэ.харанхуй шөнөөр хэн байдаг байнаа
Би: Энд юу хийж байгаа юм
Ёол: Унтах гэж ирлээ
Би: Юу вэ өөрийнхөө өрөөнд орж унтаач
Ёол: Хөөгдчихлөө
Би: Яагаад вэ?
Ёол: Крис ахтай нэг өрөөнд орсон чинь найз эмэгтэй нь хүрээд ирлээ
Би: Айн Крис ах найз охинтой байсан юмуу?
Ёол: Нөгөө хэд багтахгүй гээд хөөгөөд байна энд унтаж болох юмуу үгүй юмуу
Би: Хүний өрөөнд хамт унтах гэж байж болох юмуу үгүй юмуу гэнэ шүү
Ёол: За тэгээд оруулах юмуу да
Би: Ор оо ор
Ёол: Би гялс шүршүүрт орчихоод ирье
Би: Өөрийнхөө өрөөнд байхдаа орохгүй юугаа хийж байсан юм бэ?
Ёол: Крис ах усанд орно гэж бараг 1цаг угаалгын өрөөнөөс гараагүй юм чинь би яах юм
Би: Заза үглээ гэдэг нь хурдан ор
Ёол угаалгын өрөө ороод хэсэг удсаны дараа түүний орилох чимээ сонсогдлоо
Би: Яасан бэ? ямар нэгэн юм болоо юу?
Ёол: Халуун ус халуун ус тасарчихсан байна шд
Би: Одоо тэгээд яанаа за би ресепшинээс асуугаадхий
Би: Өнөөдөртөө ирэхгүй маргааш өглөө гэхэд ирчихсэн байна гэнээ одоо яах у? маргааш өглөө орох юмуу?
Ёол: Заза нэгэнт орчихсон юм чинь өнөөдөр орчихъё
Миний нойр.хүрэн орон дээрээ нүдээ нухлан Ёолыг уснаас гарахаар нь өрөөсө хөнжлөө.авчраад унт гэж хэлнэ гэж бодон хүлээж байлаа...Хажуугаар нэг хүйтэн зүйл орж ирэн би цочин сэрлээ
Би: Өрөөнөөсөө хөнжлөө авчраад унт
Ёол: Гэртээ ингэд л унтчихдаг биздээ...даараад байна.хөнжилнөөсөө гармааргүй байна
Энэ хүний хамаг бие нь хүв хүйтэн байлаа...аргагүй шүү дээ хүйтэн шүршүүрт орчихсон болохоор бас хүйтэн далай орж нойтон хувцастайгаа гадаа салхинд суусан ханиад хүрчихвийдээ
Би: Яанаа чи ханиад хүрчихвий дээ
Ёол: Чи намайг тэврээд унтвал би ханиад хүрэхгүй, даарахгүй бас бүтэн нойртой хонох байхдаа  

/Дууссан/Би Эксо-К хамтлагийн Пак Чанёолын охины хуурамч ээжWhere stories live. Discover now