XIV хэсэг

2.6K 139 0
                                    

Энэ хүнтэй хамт амьдраад аль хэдийн хагас жилийг үджээ.Түүнтэй хамт амьдарж эхлэхэд хавар болж байсан бол одоо намар болж байна...Энгийн нэгэн өглөө гэхдээ Чанёол гэгч энэ залуу хажууд байхад энгийн өглөө гайхалтай өглөө болж хувирдаг...Ойрын өдрүүдэд үнэхээр жаргалтай байна. Хэдий жаргалтай байгаа ч сэтгэлийн гүнээс нэг зовиур татаад байх шиг...Одоо ахиад хагас жил өнгөрөхөд юу болох бол. Дэндүү жаргалтай байгаа болохоор ямар нэгэн зүйл болчихвий гэхээс эмээнэ. Энэ хүний ачаар гайхалтай өглөөг угтлаа. Хажууд нүдээ нухлан хэвтэх энэ хүн миний хайрлах ёстой хүн мөн үү? Элдвийн бодон хэвтэхэд тэр надруу инээмсэглэн нүдэн дээр минь үнслээ.Саяхан бодож байсан бараан зүйлс арилчих шиг,ирээдүйд юу болох чухал я одоо болох зүйл илүү чухал санагдаж байна

Ёол: Сайхан амарсан уу?

Би: Ммм чи

Ёол: Чи байгаа болохоор сайхан амарсан юм болов уу

Би: Босцгооё өнөөдөр хоёулаа ажилтай шдээ

Ёол: Өвдмөөр байна...Би ер нь бүрэн эдгэрээгүй шдээ /хоолойгоо сонин болгох/

Би: Мангар залуу минь хурдан бос гээд хамрыг нь чимхлээ

Ёол: Яаяа өвдөж байна шдээ

Би: Эрх гэдэг нь хурдан босоо

Ёол: Эхнэртэй эрхлэхгүй бол өөр хэнд эрхэлдийн гээд босон өрөөнөөс гарлаа.

Би араас нь гүйж очоод: Би эхэлж угаалгын өрөө орно тэгээд миний дараа чи

Ёол: Хамт орох уу?

Би: Гаж донтон би эхэлж орохгүй бол чи өглөөний хоолгүй аан бас өдрийн ч хоолгүй гэж мэдээрэй

Ёол: Дарангуйлагч

Би: Гаж донтон Би түүнээс өрсөн угаалгын өрөө ороод шүршүүрт орж гарж ирээд өөрсдөө идэх өглөөний цай, түүнд бас 11 залууст хоол хийж 3 том саванд хийж бэлдлээ. Дараа нь өөрсдөө одоо идэх Өндөг зайдас шаран зогсоно. Гэнэт бүсэлхийгээр минь гар орж ирэн намайг чанга тэврэн мөрөн дээр минь толгойгоо тавьлаа. Би ч сандарсандаа шарах гэж байсан өндгөө унагаагаад хагалчихав. Энэ зүүд биш биздээ ийм үйлдэл хийхийг кинон дээрээс хардаг байсан ингэж тэврүүлэхийг хүсдэг байсан. Би толгойгоо хажуу тийш эргүүлэн тааралдсан газраа хурдхан шиг үнсчихлээ. Ёол нүдээ нээн надруу инээмсэглэн харна.

Би: Цай бэлэн болчихсон

Ёол: Чамайг ингээд байхаар би биеэ барьхад улам хэцүү болоод байна шд

Би: Донтой залуу минь цайгаа уу

Бид ширээний 2талд суун цайгаа уун сууж би түүнрүү урдахаа идэхгүй ширтээд л байлаа

Ёол: Яагаад ширтээд байгаа юм бэ?

Би: Үнэндээ би тэгж тэврүүлэх үнэхээр дуртай

Ёол: Яаж? Би: Саяных шиг ...Яг л кинон дээр гардаг шиг

Тэр сая намайг ингэж хэлсний дараа хамраа үрчийлгэн чанга гэгч нь инээгээд байлаа

Би хөмсгөө зангидан: Яасан бэ тийм инээдтэй байна уу?

Ёол: Үгүй ээ харин ч хөөрхөн байна.

"Утас дуугарах" Би Ёолруу нэг муухай харан утсаа хараад гайхсандаа нүдээ.том болгов. Тэр ч өндийн ирж миний утсыг хараад яах гэж байгаа юм бол гэсэн шиг ширтэж байв

Энэ залгасан хүн бол Ий СүүМан захирал байв.

Би: Байна уу? Сайн байна уу багшаа...Сайн...Айн...За...За баяртай

Ёол хөмсгөө зангидан: Яасан? Юу гэж байна

Би: Одоо энт дээр хүрээд ир гэж байна.

Ёол: Ямар хэргээр?...Арай бидний талаар хүмүүс???

Яах бол гэхээс айж бас сандарч байлаа. Захирал яах гэж дуудсан бол? Арай сал????.... үгүй байх хамт байх ахиад хагас жил дутуу байгаа шүүдээ...Гэхдээ тэр хүн дуусга гэвэл тэгэх л ёстой Өнөөдөр уг нь Жинёоныг Юра эгчийн гэрээс авах ёстой байсан юмсан Бид машиндаа суун энтийн зүг хөдлөлөө...Замдаа хэн хэн нь дуугарсангүй. Тэр зүгээр миний гарыг нэг гараараа чангаар атган нөгөө гараараа руль-ээ атган явна. Энэ чимээгүй байдал байдлыг улам хэцүү болгох шиг Энт дээр ирэн доор грашинд машинаа байрлуулан лифтенд суун дээшиллээ. Тэр миний гарыг атгасан хэвээр...Бид Захирал LEE SOO MAN гэсэн өрөөний үүдэнд ирж тэр миний гарыг тавин өнөөх хүн болгоны мэдэх инээдээрээ инээн: Юу ч болохгүй болохоор зүгээрээ за гээд духан дээр минь зөөлөн үнслээ. Хажуугаар өнгөрөх трэйний, арын ажилчид зарим дуучид зөрөн өнгөрөхдөө жиг жуг хийн дор бүрнээ шивнэлдэнэ. Би түүнрүү худлаа инээмсэглээд захирлын өрөөний хаалганы бариулыг доош нь дарлаа

/Дууссан/Би Эксо-К хамтлагийн Пак Чанёолын охины хуурамч ээжWhere stories live. Discover now