XIX хэсэг

2.6K 134 0
                                    

Ина-гын талаас

Хэдий бүх үнэнг илчлэх ёстой ч цаг нь арай болоогүй одоо биш, магадгүй 2жилийн дараа гэхэд хэн хэн нь байр сууриа олж фенүүд Шинхэ Чанёолыг хүлээн зөвшөөрөх байх, тэр цаг ирэх хүртэл охиныг мэдэгдэхгүй байх нь зөв энэ ганц сэтгэлийн хөдлөлөөр шийдчих зүйл биш шүүдээ...Тиймээс тийм цаг ирэх хүртэл өөр арга олох хэрэгтэй

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Өглөө толгой хагарах шахам өвдөж арай ядан бослоо. Өчигдөр дэндүү их ууснаас болж ам цангана. Өчигдөр шийдвэрээ гаргасан бүх үнэнг илчилнэ. Одоо хэцүү ч хамтдаа жаахан л тэвччихвэл бүх зүйл сайхан болно. Орноос босон хартал гал тогоонд Ина хоол хийж байв.

Би: Ина ус хийгээд өгөөч гэж арай ядан хэллээ.Учир нь хоолой минь хатасан байв

Ина: Яасан толгой чинь өвдөж байна уу? би шөл хийж байна удахгүй болно тэр болтол шүршүүрт ороод гараад ир.

Би түүнрүү муухан инээмсэглэн босоод угаалгын өрөө орлоо. Хоолны үнэр хамар цоргин үсээ алчуураар ороон шууд л ширээрүү зүглэхэд тэр хоёр хоолоо идэж байв. Женни эгч надруу санаа зовсон харцаар харан "Гайгүй юу" гэж асуулаа. Би хариуд нь нүүр дүүрэн инээмсэглэн толгойгоо дохилоо. Хоол идэхдээ хэн хэн нь үг дуугарсангүй. Аяга халбаганы дуу хаяа хаяа шөлөө сорох чимээ л сонсогдоно. Хоолоо идчихээд хамтдаа энтрүү явж хувцас хунараа бэлдэн ахиад л телевизрүү явлаа. Өчигдөрийг бодвол сэтгэл санаа минь хамаагүй тайван байх аж. Орой нь бүгд буцан энт ороход захиралд бүх үнэнг хэлнэ гэж хэлэхээр төлөвлөж байтал захирал өөрөө намайг өрөөндөө дуудлаа. Намайг ороход захирал тайван гэгч нь хөлөө ачин сууж байв.

Захирал: Ямар хэргээр дуудсаныг минь мэдэж байна уу?

Би: Охины хэргээр үү?

Захирал: Бүхнийг нураамаар байгаа юмуу?

Би: Юу?

Захирал: Бүх үнэнг хэлнэ гэл үү?

Би: Т...Тий...Тиймээ бүх үнэнг хэлмээр байна. Хэзээ мэдчих бол охинд минь ямар нэгэн муу зүйл болчих вий гэхээс айж байна.

Захирал: Үнэнийг хэлээд чи энэ урлагын амьдралд үлдэж чадна гэж бодоо юу? 20Хон настай охин 4настай хүүхэдтэй тэр хүүхэд нь бүүр дэлхийд алдартай Эксо хамтлагын гишүүний хүүхэд гэхээр хүмүүс яаж хүлээж авна гэж бодож байна...Энэ тухай бодолцож үзсэн үү? Үнэхээр тэсэж үлдэж гэж бодоод байгаа юмуу?

/Дууссан/Би Эксо-К хамтлагийн Пак Чанёолын охины хуурамч ээжWhere stories live. Discover now