XVIII хэсэг

2.5K 124 0
                                    

Бид чимээгүй нэг нэгнийгхээ гарыг атган суусаар л зөвхөн бидний амьсгалах л чимээ л сонсотно. Чимээгүй байдлыг эвдэн утасны дуу өрөөг тэр чигээр нь цуурайтуулна. Чанёол утсаа аван чимээгүй сонссоор л байлаа. Тэр хөмсгөө зангидан чимээгүй суусаар утсаа тасалчихав. Ахиад л чимээгүй, юу болсон хэн залгасан талаар асуухаас би өөрөө айж байв. Айсан ч гэсэн юу болсон талаар асуухгүй л бол болохгүй санагдан

Би: Х.хэн залгасан юм ямар нэгэн зүйл болоогүй биздээ.

Ёол: Зүгээрдээ юу ч болоогүй ЛуХан хён л чамайг зүгээр эсэхийг асууж байна.

Би: Ммм хоёулаа нөгөө хэд дээр очсон нь дээр байх би удахгүй тайзан дээр гарна бэлтгэлээ хийх ёстой Женни эгч, Ина 2ыг бодвол би хэдхэн сар л хагас дутуу бэлдсэн шүү дээ тэр хоёрыг баллахыг хүсэхгүй байна.

Ёол: Ммм тэгвэл явъя даа Өрөөнөөс гаран Ёол хамтлагийнхаа хэдрүү харин би хамтлагынхаа хэд рүү очлоо. Намайг ороход тэр хоёр зүгээр л сууж байснаа намайг харан

Женни: Хамтлагаасаа гарна гэж байхгүй шүү энэ хамтлагын ахлагчийн хувьд зөвшөөрөхгүй удахгүй тайзан дээр гарах гэж байж иймхэн юман дээр бууж өгж болохгүй

Ина:Тийм шүү чамд бид хоёр дээрээс Эксогын убба нар байхад бүх зүйл зүгээр болно. Гээд бид тэвэрлдлээ миний нулимс урсан тэр хоёр намайг аргадан нуруун дээр минь зөөлөн цохино

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Ёол: Ахаа гэнэт юун хятад вэ?

Сухо: Харин гэнэт л яв гэсэн захирал маргааш явна

Ёол: Хэзээ ирэх юм.

Крис: Хэзээ ирэх талаар хэлээгүй удах юм шиг байсан

Ёол: Ямар ажлаар...

Крис: Яа яаж мэдэх юм гэнэт дуудчихаад л маргааш Хятад яв гэсэн шд олон юм шалгаачих юм зүгээр хурдхан шиг харьж юмаа бэлд маргааш өглөө эхний нислэгээр явна.

Ёол: Ойлголоо

~~~~~~~~~~~~~~~

Бид бэлдсээр л 5хоногын дараа тайзан дээр гарна. Айдас догдлол аль альнийг нь мэдэрч байна. Бууж өгөхийг хүсэхгүй байгаа учраас сайн гэдгээ батлан харуулмаар байна. Биднийг эсэргүүцэж байгаа хүмүүс хэзээ нэгэн өдөр биднийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна Бүжиглээд л бүжиглээд л амрах гэдгийг умартан ажилласаар л жоохон л амрах юм бол аймшигт бодлууд толгойг минь бүрэн эзлэх байх гэж бодон чихэвчээ зүүн хөгжимөө хамгийн чанга дээр нь тавиад бүжиглэж байлаа. Женни эгч, Ина 2 амрахаар явсан ч би үргэлжлүүлнэ. Жоохон амран ус залгилан зогстол хэн нэгэн чихэвчийг минь чихнээс минь авахад цочин усаа цамцруугаа асгачихав

/Дууссан/Би Эксо-К хамтлагийн Пак Чанёолын охины хуурамч ээжWhere stories live. Discover now