1:Сургууль

4.7K 287 1
                                    

Аав-Болж байна уу Аёонаа!! хэмээн аав доор үглэн би зүгээр л дотроо тиймээ гэж хэлэн доош буулаа. Аав машинаа асаан суун би ч ард суун тамруугаа явж байгаадаа итгэж чадахгүй нь. Үнэндээ хэлгүй хүн сургууль явж яг юу хийх юм? Тэд намайг хэлгүй болсныг.аль хэдийн мэдсэн байхдаа.
Аав- Хонгор минь санаа зовох хэрэггүйдээ! чи удахгүй хэвэндээ орно гэдэгт аав нь итгэж байна! хэмээн машинаа зогсоон би ч худлаа үнэн толгой дохин тэндээс буулаа. Сургууль руу харах төдийд л энд ирсэн минь буруу ч юмшиг санагдаад байх юм. Жундэ надад хүч хайрлаач!? Чи намайг сонсдог болову?

Урт амьсгаа аван хуучны ангидаа ортол бүх хүүхдийн харц над дээр тусан харин багш дуу алдсаар миний урд ирж зогсон тэврээд -"Аёонаа!! Чамайг ямар их үгүйлвээ!" хэмээн намайг самбарын голд зогсоон хүүхдүүдэд хандан -"Танар мэдэж байгаа байх! манай аёон цочиролд ороод түр зуур ярихаа больчихсон! Тийм болохоор бүгд тусалж дэмжээрэй!" хэмээн би ч инээмсэглэн хуучны суудалдаа суутал миний ширээний хамтрагч нэмэгдсэн бололтой. Би уул нь жундэд дээрлхүүлэн ганцаараа суудаг байсансан. Мангар хүүхэд хартай байсан болохоор намайг байнга хүнээс хол бай!! тэрийг чинь алчихна шүү!! гэж сүрдүүлэг байж. Одоо бодоход үнэхээр сайхан дурсамж биш гэжүү?

Тэр залуу ширээгээ дэрлэн унтах бөгөөд шилжиж ирсэн бололтой лав миний таних хүн биш байна! Би ч өөр зүйлд анхаарлаа хандуулахгүйг хичээн хичээлээ хийж байтал өнөөх залуу намайг нудраад -"Чи хэнбэ!?" Гэх нь тэр. Хэрвээ ярьдаг байсан бол хариулах л байлаа!! -_-
Түүнлүү нэг хальт харчихаад самбарлуугаа ширттэл тэр толгойгоо сэгсрэн -"Хараал ид уул нь ямар ч найралт хэрэггүй гэж охидуудад хэлсэн юмсан!" хэмээн үглэн уур хүрсэндээ түүнлүү цаасаар БИ ТЭР ФЭН ОХИН ЧИНЬ БИШ!!! Гэтэл тэр миний цаасыг базан надруу жуумалзаад -"Миний өмнө сандраад юм ярихгүй байгаа юмуу аргагүйээ!" хэмээн буцан ширээгээ дэрлэх нь тэр. Аххх!!!! хэрвээ би ярьдаг бол түүнийг өдийд 5:0дээд байж байх байсандаа!!! өөрийгөө юу гээд бодчихсон тэнэг амьтан бэ!? Фэн охин ч гэхшиг!

Хамаг анхаарал минь тэр залуу дээр төвлөрч байна! Намайг доош хийсэн үеэс л би түүнийг яаж ярихгүйгээр байдалд оруулахаа бодон толгойгоо гашилгасаар нэг л мэдэхэд хонх дугаран хүүхдүүд холхилдон харин охидууд миний ширээний өмнө ирж зогсоод ичингүйрсэн бололтой маяглаж байгаад тэр их зантын өмнө өдрийн хоолоо тавих нь тавьж чихэр өгөх нь өгч байлаа. Од юмаа од юм!! -_- Энэ охидууд нь ч бас юувдэ!?
-"Баярлалаа амтархан иднээ!" хэмээн өнөөх тэнэг дүлзэн залуу инээмсэглэн тэднийг гарч явна уу гүйюу хоолыг нь асгаж нэг бол өөр хүнд өгөн надруу инээмсэглэн "Чи надад юу өгөх гэж байнадаа!?" гэх нь тэр. Энэ нэг юм одоо намайг энэ алиа салбадай нар шигээ гэж бодоод байгаа юм байхдаа!? -_- Горьдвоо!! 
Гаднаас хэдэн залуус орж ирэн өнөөх их зантын өмнө зогсон олон юм ярьж байгаа нь надад үнэхээр залхуутай санагдаж байна!! -_- Тэдэнлүү нэг цэхэлзчихээд сургуулийн кордороор алхаж эхэллээ. Яагаад зөвхөн надад.ийм зүйл тохиолдож байгаа юмбэ? би урьд нь ямар нэг алдаа хийчихсэн юм боловуу? Жундэ би чамайг санаж байна! Намайг энэ ганцаардмал ертөнцөөс гаргаач!…

•°Нууц Үлгэр* Where stories live. Discover now