Хэсэг:5

3.6K 246 2
                                    

Өглөө тэугийн орилох дуунаар нүдээ нээн чадах ядхаараа доошоо хурдан буун түүндээр очтол тэр минь угаалгын өрөөний газар суун уйлж байлаа. Түүнийгээ хурдхан гэгч нь тэвэрч аван буйдан дээр суулгатал тэр -"Ээжээ! би аавыг зүүдэлсэн! Та намайг орхиод аавтай цуг явчихсан!" хэмээн уйлан надаас зүүгдэж байсан юм. Зүрх хатгуулан түүнийгээ ингэж зовоож байгаадаа үнэхээр шантарч бас өөрийгөө маш их зүхэж харааж байна. Өөрийгөө буруутгаад хэлд ордог байсан бол хичнээн гоё байх  бол!?

Хөлөө дахин нэг боочихоод өнөөдөр ээжийн үүргээ биелүүлхээр шийдлээ. Түүнтэй хамт бараг байдаггүй болохоор өнөөдөр бид эрх чөлөөтэй гэсэн үг!
Тэуг тэврэн хөөстэй ваннд оруулах зуураа гэрээ цэвэрлэн хувцасаа янзалчихаад очтол тэр минь хөөсөндөө дарагдан чанга чанга инээж байлаа. Эгдүүтэй биш гэжүү!?
-"Ээжээ энэ хөөс аваад өг!" хэмээн уйлагнан түүний хамар дээр байх хөөсийг арчтал тэу миний амандээр хөөс наан -"Ээж сахалтай болчихсон!" хэмээн намайг шоолон бид тэндээ хэсэг хөөсөөр тоглон түүнийгээ уснаас гарган хувцасыг нь өмсүүллээ. Эрэгтэй хүүхэд гэсэн шиг манай тэу үнэхээр хөдөлгөөнтэй юм! Яг л жундэ шиг…

-"Ээжээ ээж би зайрмаг идмээр байна!!!"  Хэмээн миний хормогчноос зүүгдэн -"Авч өгөхгүй юмуу ийийийий би уйллаа шүү!" гэж сөрдүүлэн надруу муухай харж байлаа. Би ч инээмсэглэн түүнийхээ хацрыг чимхэн толгой дохин бид хамт зайрмагны мухлагруу явлаа. Тэр минь зайрмагт үнэхээр дуртай болохоор байнга надаар авхуулаад сурчихаж! Энэ мухлаг тэугийн ачаар баяждаг байх! -,-

Тэр оровуу гүйюу дуртай зайрмагаа түүн эх хүнийхээ хувьд би мөнгийг нь гарган тэндээс гаран алхлаа. Гадаа үнэхээр гоё байсан болохоор бид арай тойруу замаар алхахаар болсон юм.
-"Ээж! Тэр хар ах өнөөдөр яагаад харагдахгүй байгаа юм!?" хэмээн надруу ширтэн харин би тэндээ нэг хэсэг ямар хар хүн билээ гэж бодон тэнэгтсээр эцэс сүүлд нь жунин гэдгийг нь мэдэн чанга гэгч нь инээлээ. Хар гэнэшүү! Тэр сонссон бол яана! :3 гэхдээ л хүүхэд юмчинь хха!

Замдаа ажилд орох зарын сэтгүүл аван гэртээ ирлээ. Надад ажил олдох хэцүү байх л даа! Гэхдээ би тэудээ зайрмаг авч өгөхийн тулд ажиллах ёстой байх.
-"Ээжээ хүүхэлдэй үзье!" хэмээн намайг чирсээр зурагтны урд ирэн -"Ээж! энэ үнсгэлжин нүүна! Хөөрхөн байгаа биз!? Би том болоод энэ нүүнатай гэрлэнэ!" хэмээн инээмсэглэн би түүнийхээ хацарнаас чимхэн инээмсэглэж байлаа.

-"Ээж ээж ээжээ! та унтаад байгаамуу!?" гэх дуунаар нүдээ нээвэл би зурагт үзэж байгаад унтчихаж. Түүнлүү харан толгойгоо сэгсэртэл тэр намайг чирсээр өрөөндөө орж ирэн -"Ээжээ! Би таньд нууц үзүүлэхүү!? Хэнд ч битгий хэлээрэй!" хэмээн шүүгээгээ ухан харин би зүгээр л инээмсэглэн сууж байлаа. Би хэнд хэлж чадахав дээ үр минь!
Тэр ухсаар нэгэн ном болтой зүйл гаргаж ирэн -"Миний зохиосон үлгэр!" хэмээн намхйг жижигхэн гараараа тэврэн харин би түүнийг нь дэлгэн харвал нэг эрэгтэй болон эмэгтэй хүн. Тэд их жаргалтай харагдаж байна. Доор нь жижигхэнээр -"Ээж аав!" гэсэн байлаа. Тэр -"Ээжээ битгий удаад байлдаа!" хэмээн хуудсаа эргүүлтэл тэр эрэгтэй байхгүй харин бяцхан хүү болон нөгөө эмэгтэй.
Тэд бас жаргалтай харагдаж байгаа ч эмэгтэйн амыг оёчихсон байлаа. Би түүнлүү харан инээмсэглэтэл тэр хошуугаа цорвойлгон -"Ээжээ гоё хэсгийг хар лдаа!" хэмээн цаасаа эргүүлтэл тэр эмэгтэй гүнж болсон бололтой харин бидний хажууд нэгэн эрэгтэй хүн зогсон инээмсэглэж байлаа.

•°Нууц Үлгэр* Where stories live. Discover now