Хэсэг:8

3.6K 241 7
                                    

Өглөө сэрүүлэг хангинан өөрийн эрхгүй л инээмсэглэн босож ирлээ. Учир нь өнөөдөр тэугээ авч ирнэ!! Тэр минь миний амьдрах итгэл найдвар. Түүнгүйгээр яаж амьдрах байснаа ч мэдэхгүй юм. 

Эхлээд Тэуг аван жунинаас түүнийг хамт байлгахыг гуйхаар шийдэн жундэгийн гэрлүү явлаа. Яагаад ч юм урьдын адил хямардаг байсан сэтгэл минь гайгүй болсон ч юм шиг. Эсвэл би тэгж өөрийгөө хуураад байгаа юм боловуу? 

Тэдний хонхыг даран инээмсэглэн зогсож байтал хаалга онгойн тэу хамаг хурдаараа ирэн надад тэврүүлээд "Ёооо!! таныг ирж авахгүй л юмбайх гэж айгаад саяжингаа уйллаа!" хэмээн миний мөрийг дэрлэн би түүнийгээ энгэртээ наан жижигхэн цүнхийг нь аван жуниныхруу алхлаа. 

-"Ээжээ!! эмээ дээр би очихгүй байж болдоггүй юмуу?" гэхэд нь би толгойгоо сэгсэртэл тэр минь хошуугаа унжуулан "Би эмээтэй баймааргүй байна!!! Тэр надад гоё ханддаг ч байнга л таныг надад муулдаг!" хэмээн би зүгээр л толгой дохин инээмсэглэж байлаа. Учир нь тэр ч бас тэуг харах эрхтэй хүн. Түүний ач шүүдээ. Тийм байхад нь би түүнээс харамлаж чадна гэжүү? 

Бяцхан үр минь замд юу болсон юу хийсэн талаар шулганасаар би ч түүнийгээ тэвэрсээр жунины гадаа ирэн инээмсэглэтэл тэр надруу цоо ширтэн "Ээжээ бид хаана ирчихэв?" хэмээн би хаалга руу дохьтол тэр нүдээ бүлтийлгэн "Арай нөгөө Ах???" гэхтэй нь зэрэгцэн жунин хаалгаа тайлан бидэнлүү ширтэн зогслоо. Тэу түүнийг харсан даруйдаа хөмсгөө зангидан харин би түүнлүү байдгаара ярзайж байлаа.


-"Тэгэхээр хүүхэдтэйгээ цуг ажиллах юм биздээ?" хэмээн жунин кофегаа балгалсаар ийш тийш алхан харин бид 2загнуулж байгаа хүүхдүүд шиг л толгой дохин сууж байлаа.

-"За яахав болзолтой!!! энэ хүүхдээ надаас хол байлга!" хэмээн ярвайн дээшээ гартал тэу түүнлүү хэлээ гаргаад амжлаа. Тэдний энэ байдал яагаад ийм эгдүүтэй санагдаад байгаа юм болоо? Үнэхээр эгдүүтэй!!


Тэр минь бүхэл өдөржингөө миний хормойноос зүүгдэн нэг ч тавьсангүй. Тогло хэмээн ятгасан ч тэр ярвайн муухай царайлан хормогчноос сармагчин шиг зүүгдээд өдий болтол нэг ч холдсонгүй. Хоол ч бэлэн болон бид жуниныг дуудан ширээнд тэу жунин хоёр л суун тэу харин жунинруу ширтсээр. Тэр яагаад түүнийг үзэж чаддаггүй юмбол? 

-"Чи суугаач!" хэмээн жунин ширээ рүү дохин харин би толгойгоо сэгсэртэл тэр намайг түлхэн суулгаад "Энэ бяцхан жаал намайг цоолох гээд байгаа болохоор эвгүй байна!!" хэмээн хоолоо идэж эхэллэ. Би тэурүү харан толгойгоо сэгсэртэл тэр дуртай дургүй хоолоо халбагдан харин би тэднийг ширтэж байлаа. Тэд хоорондоо төстэй харагдаж байна!! Яг л төрсөн аав хүү шиг! гэхдээ тэд таардаггүй!! магадгүй тэу өөртэйн адилхан хүнд дургүй байгаа байх!! :3

•°Нууц Үлгэр* Where stories live. Discover now