Хэсэг:11

3.1K 221 7
                                    

Гэхдээ яаж!? Ким жундэ чи амьд юмуу!

Жунин намайг нудран яасныг минь асуух бөгөөд би дүлий хүн шиг л байхаар шийдэн түүний хэлсэн үгийг үл тоон инээмсэглэн алхаж эхэллээ. Ид шид байдаггүй л юм бол ийм зүйл байж болохгүй!! Тэр яг миний өмнө нас барсан! Жан ишин гэх хэн нь мэдэгдхгүй хүнд би итгэж чадахгүй нь! Хэрвээ тэр амьд байсан бол над дээр эргэж ирэх байсан! Наддээр биш юмаа гэхэд тэу дээр! анх би түүнийг амьд гэж бодон байнга л хаалга руу ширтэж байдаг байсан! Одоо бол ийм зүйл давтагдаж болохгүй! Би дахиж найдлага авахгүй хэзээ ч!

Жунин намайг хөтөлсөөр бид ширээндээ суух ч яагаад ч юм ишиний хэлсэн үг бодогдоод болсонгүй. Хэдий итгэхгүй болохгүй гэж өөртөө анхааруулах ч санаснаар минь болохгүй нь харамсалтай. Хэрвээ тэр амьд бол би яах вэ!? Хэрвээ дахиад гараад ирвэл би жуниныг орхих ёстой юу!? Үгүй!! хэзээ ч үгүй! Ким Жунин бол намайг тоосон хамгийн анхны бөгөөд эцсийн хүн. Хэрвээ тэр байгаагүй бол би хог новш шиг л амьдрах байсан байх.
Жунин-Аёон! энэ ямар байна!? хэмээн өөрийнхөө зуран зургаа харуулах бөгөөд энэ дэндүү эгдүүтэй юм. Тэр зурган дээр бяцхан тэу болон бид 3ын анх парк дээр дотонссон.үеийг зурсан байлаа. Тэр яг л жоохон хүүхэд шиг юм!

Би инээмсэглэн толгой дохьтол тэр инээгээд -"Жундэ гэж чиний хуучин найз залуу мөнүү?" хэмээн гэнэт пал хийтэл асуун би юу гэхээ мэдэхгүй түүнлүү ширтэж эхэллээ. Тэр мэдэж байж! гэхдээ яагаад уурлахгүй байгаа юм бол!?
-"Жунин чи уурлаж байна уу!?"" Хэмээн түүнд бичин өгтөл тэр түүнийг уншин ямар нэг зүйл бичин надад өгөн уншвал -"Экс чинь гарч ирж булаахгүй гэвэл би уурлахгүйээ! Бас орой би хамт баймаар байна та хоёртой!" хэмээн надруу инээмсэглэн би түүнийг нь уншаад л шууд жаргалтай болж байлаа. Тиймээ чи миний аз жаргал Ким Жунин! Ким Жундэ биш зөвхөн чи!

Хичээл ч таран жунин гэртээ харьчихаад ирнэ хэмээн миний нүдэндээр үнсэн гүйгээд явлаа. Би ч тэугээ хөтөлсөөр гэртээ орж ирэн хоол хийхээр шийдэн ном эргүүлсээр.! Гайгүй гэж бодсон хоолоо туршиж үзэн хийж байтал хонх ч дугаран өөрийн эрхгүй инээмсэглэсээр хаалгаа тайлтал инээмсэглэл минь ор мөргүй алга болон зүрх зогсовуу л гэлтэй! Яг ингээд л цаг хугацаа зогсчихсон мэт! Зөвхөн бидний амьсгал бас миний нулимс л үйл явдал үргэлжилж байгааг илэрхийлж байлаа. Тэр надруу урьдын л адил инээмсэглэх гэж оролдон харин би түүнийг яахаа мэдэхгүй ширтэн зогсоно! Тэу том өрөөнөөс -"Ээж!" хэмээн орилсоор гарч ирэн жундэг харан бас л гацаж орхих шиг боллоо. Энэ магадгүй гэнтийн бэлэг байж болох байсан ч одоо хэтэрхий оройтсон мэт!?

•°Нууц Үлгэр* Where stories live. Discover now