Үхэл

397 16 2
                                    

Хэзээ ч сэрж чадахааргүй зүүдний ертөнцөд аялах мэт...
Хэн нэгний дуу хоолой намайг хаашаа ч юм дагуулна...
Гүн харанхуйн цаана гэрэл үнэт эрдэнэ мэт гялалзаж
Чонын улиан чихэнд сонстон
Чи үхнэ хэмээн үл ялиг хорсолтой инээнэ....

Гүн нойрноосоо сэрэхэд хүргэсэн амьтдын дуунд хөмсөг зангидан босов..Торгон хөнжилтэй том орон дээр чамин гэгч нь ороосон бэлэг байх ч сонирхолыг минь тавиурдах торонд байх сэтгэл гижигдэм дуу гарган намайг дуудах бяцхан амьтад татна..Нүцгэн биеийг минь халхалж байсан торгон хөнжилөөс салан хүйтэн шалан дээр удаахан алхсаар.. Намайг инээмсэглүүлэх бяцхан үсэрхэг амьд цустай бөмбөлөгнөөс сонгон нэгийг аваад гартаа зөөлөн атгалаа..Арьсанд минь хүрэх жижиг хумстай хөл хаашаа ч юм харах улаан нүд,урт сүүл гээд энэ үнэхээр хөөрхөн биш гэжүү..Түүний илүү өхөөрдөм байдлыг харахын тулд хүрэн шургуулганд бэлдсэн хурц хутгануудаас аван зөөлөн үстэй биеийг нь гүн зүсэв. Хүрэн цус олгойдон урсаж эхлэхэд бяцхан цустай бөмбөлөг амь тэмцэн гарнаас минь салахыг чадахаараа оролдоно..Түүний өхөөрдөм байдалд нүүрэн дэх инээмсэглэл улам тодорч түүнд дахин нэг зүсэлт үлдээх энэ гайхалтай мөчийг баллан хэн нэгэн хаалга тогшин дараа нь онгойлгох чимээ гаргав..Сайхан хоромыг бусниулсан хөгшин эмэгтэй рүү хараад ёжтой инээмсэглэлээ.Гэвч тэр миний гайхалтай цаг хугацааг булаасандаа гэмшсэн сандарсан шинжгүй.Над руу жигшсэн гарт одоо ч тэмцэл үзүүлэх амьтан руу өрөвдсөн харц шидлэнэ.Түүний хувирал хангалттай уурыг минь хүргэн эргэн хараад түүн рүү ширтсээр гарт байх тэр өхөөрдөм амьтны толгойг таслахад хөгшин эмэгтэй нүдээ анин дуу алдана .. Түүнийг яагаад одоо хүртэл дасдаггүйг ойлгохгүй юм... Энэ бол гайхалтай зүйл.Би тэжээвэр амьтдаа хайртай.Тэдэнгүйгээр байж эсвэл амьдарч чадахгүй.Тэд миний хувьд яг л агаар ус шиг..Гэвч энэ эмэгтэй намайг алуурчин мэт л харах юм.Урам хугаран толгойгүй хэрнээ одоо ч сэтгэл татам хэвээр харагдах бяцхан хулганыг сүүлнээс нь өргөж ийш тийш ганхуулахад цус цацран урссаар байх бөгөөд хэсэг хугацааны дараа ямар ч дусах зүйлгүй болж.Өөрөөр хэлбэр амтат чихэр минь дуусаж сонирхол минь бууран шалан дээр шинэхэн өчүүхэн цогцос чимээгүйхэн унаж гар минь улаан өнгөнд аль хэдийн будагдсан байлаа..

Хаалганы дэргэддэх хөгшин үйлчлэгчийн урд очиход тэр чичигнэн доош харан зогсоно..Заримдаа түүнийг тэжээвэрүүдийнхээ оронд хэрэглэмээр санагдах юм.Энэ өлөгчин миний талаар хэтэрхий ихийг мэднэ.Хэрвээ боломж гарвал дуртайяа гүйцээх болно.Тэр яах гэж миний цагыг хумсласнаа мартаж орхисон бололтой.Юу хийхээ үл мэдэн бүлтэгнэнэ.Түүн рүү зэвүүцсэн нүдээр харан

Цуст хатан -EDIT-Où les histoires vivent. Découvrez maintenant