Үлгэр дунд

205 14 2
                                    

Юнги:эхлэхүүдээ
гэх цангинасан хоолой гутлын чимээтэйн хоршин цуурайтахад түүний харц руу ахин нэг ширтээд толгой дохин тэрний ярих зүйлийг хүлээв. Хэтэрхий инээдтэй бас цочирдом санагдах ч тэр зөвхөн үнэнийг ярина гэдэгт би яагаад ч юм итгэнэ...Юнги чухал царайлан мишээлтээ ор мөргүй үгүй хийгээд удаан бөгөөд ойлгомжтой ярьж эхлэлээ...
Түүний харц хоолой надад нүдээ аниад бүгдийг төсөөлөхөд хүргэж..Суух зөөлхөн сандал дээр тухаа олохыг хичээхэд биед минь хүрэх түүний хилэн хар хүрэм намайг яагаад ч юм дааруулах аж. Цуурайтах дуу , сонсогдох тэдгээр бахархууштай мөн итгэмээргүй үгс. Амьдралдаа хэзээ ч мэдэрч байгаагүй тэр л бүгдийг мэдрүүлж үргэлж хүсдэг сонирхолтой яг л бяцхан охин шинэхэн хүүхэлдэй аваад баярлан догдолдогтой адил надад ховорхон мэдрэгддэг тэрхэн мэдрэмж дунд аялуулна..

"Энэ бол хатны эзэмшил.Чи үүнийг зүүж байгаа цагт энэ харийн ертөнцөд гацаж цусанд шунасан араатнуудын эзэн байх болно.."

Түүний үгс сонирхолгүй амьдралдаа сонсож байсан хамгийн цочирдом өгүүлбэр байх бөгөөд би хэзээ ч гаргаж байгаагүй нүүрний хувирал гаргаж байгаагаа томхон цочирдлоос бага зэрэг хөндийрөхдөө л мэдсэн юм..Энэ хэний ч нүд тусам зүүлт минийх болсны дараа би үхсэн.Харин үүний дараа хэзээ ч энэ энгийн амьдралд тохиолдошгүй зүйлс надад ар араасаа тохиолдож байна..

"Бид болоод чи яг юу гэдгийг хэлье ..Эхлээд чиний байдаг энэ өрөвдөлтэй ертөнцөд биднийг юу гэж нэрлэдэгийг дурьдая л даа.Чөтгөртэй нөхцөж амьдралд эргэн хөл тавьсан үхсэн хүн,цусанд шунагч,хүйтэн биет, сармис загалмай хоёрын харшилтай гээд л.."

Тэр яриагаа зогсоон зэвүүцэм инээж алхсаар ард минь ирэн

"Тэд өөрсөд шигээ өрөвдөлтэй түүхүүддээ итгэсээр ирсэн.Харин бидэнд ердөө ганцхан үнэн түүх л бий..Бид энэ ертөнцөд бий болоогүй."

Юнги сэтгэл гижигдэм хоолойгоор чихэнд минь шивнэн гараараа зүүлт болон хүзүүг минь илбэж

"Бүх зүйлс шинэлэг байгааг мэдэж байна бас бид хэзээ ч өөрсдийн хатанг бохир цуст байна гэж төсөөлж байсангүй.Тэр үргэлж цэвэр ариун нэгнээр төрж энэ зүүлт түүнийг бий болгож бас түүнийг үгүй хийдэг байсан.."

Тэр зөөлхөн илбэх гараа авж цааш алхахад удаан хамхисан ам минь одоо л үүргээ санаж эхлэлээ.

"тэгээд тэр цэвэр ариун хатан чинь яагаад үгүй болчихсон юм бэ дээ"миний ёжилсон хоолой намайг инээмсэглүүлэх ба энэхүү онцгой зүүднээс одоо л сэрмээр санагдана.Энэ явцгүй шоу хангалттай хугацаанд үргэлжиллээ..Одоо зүгээр л явахыг хүсэж байна..

"Хатаны нуугдсан агуу их хүч бидэнд мөнхийн дайсантайгаа тэмцэхэд хүч өгдөг..Харин түүний цор ганц сул тал бидэнд өгөх хязгааргүй хүчээ өөрөө ашиглаж чадахгүйд байсан.Бидний дайсан үүнийг мэдэх учир хатныг өөрт нуугдсан хүчээ олохоос өмнө түүнийг үгүй хийчихсэн юм.Хэрвээ бидний энэ алдаа ахин давтагдаж чи үгүй болвол бидэнд дахиад боломж ирэхгүй эндээс ул мөргүй арчигдах болно."

Түүний цэнхэр нүдэнд гуниг торох бөгөөд өөдөөс минь харан ширээний ард суулаа.

"тэр дайсан чинь яг юу юм бэ?"

миний толгойд өнөөх л кинонд гардаг зүйлс бодогдон хэрэв тэд цус сорогч үнэхээр мөн юм бол хүн чоно байгаа гэсэн бодол төрлөө.Үнэхээр инээдтэй юм.би бодсон бодолоо шоолон суухад

"тэд бол хүн гэхдээ энгийн нэгнийг бидний идэш болгохоос хамгаалж чадах илүү хүчтэй бас онцгой хүмүүс гэж хэлж болно.Илүү ойлгомжтойгоор бол бид агуу хатных хамгаалагчид харин тэд өөрсдийгөө аварч чадахгүй өрөвдөлтэй дорд амьтдын урдаа барих ганц бамбай.."

Цуст хатан -EDIT-Where stories live. Discover now