Титэм

204 19 6
                                    

Хэзээ ч үнэртэж байгаагүй дур татам анхилам үнэр ханхийх танхимаар инээмсэглэлээ хадгалсаар орлоо..Өмсөхийг хүссэн хар даашинз минь тээртэй санагдавч урт ширээн дээр нямбайлан өрж тавьсан олон хундаган доторх зүйл намайг урин дуудах шиг болж ухаан санаа минь түүнлүү татагдана..Юнги болон бусад залуус суудлаасаа босох ч тэднийг энэ удаад мартаад сонирхолдоо бас мэдрэмж дээ хөтлөгдөн аль хэдийн хол харагдаж байсан ширээний өмнө зогсож байлаа..

Түүний үнэр амт намайг өөртөө өөрийн нэгдэл мэт уусгах бөгөөд энэхүү улаан зүйл яг л анхилам цэцэг амталсан мэт сэтгэгдэл төрүүлнэ.Хэрвээ хамгийн сайхан үнэрийг амталж болдогсон бол ийм л зүйл мэдрэх байсан байх..Тархи минь салсан биедээ буцан орж ойр тойрноо ажиглаж чадахтайгаа болоход хэн нэгэн гарнаас минь хөтлөн ширээний хамгийн дээд талын суудалд суулгалаа..

Нүд минь түрүүхэн надад хүрсэн залуу руу чиглэхэд би бас л нэг онцгой харц олж харах аж..Бяцхан баясал мэдрэгдэх хар саарал ойлгомжгүй тэмдэгтэй гоо мэлмий ширтэх тусам хэтэрхий сонирхолтой. Миний санахаар тэр бол Тэхён надруу бараг хараагүй учир түүний энэ сэтгэл татам цагаан царайг бас ховсдох үзэсгэлэнт нүдийг харж амжаагүй юм..

"Тэгэхээр чамд хөгжилтэй байсан бололтой.Гэвч хатан дорд амьтнаар зугаагаа гаргах анхны тохиолдол шүү."

Хөлдсөн мөчийг амьлуулах Юнгигын хоолойнд бүгд л анхааралаа хандуулав.Магадгүй тэр надад өгсөн үйлчлэгчдийн нэг нь байхгүй байгааг аль хэдийн анзаарсан бололтой.. Тиймээ тэр содон амьтдын хийж чадах зүйл ямар өрөвдөлтэй гэдгийг мэдсэн..Өөрийн бяцхан тэжээвэр амьтдаа хэтэрхий их санасан болохоор үйлчлэгчдийн нэгийг хохирогчоо болгосон. Гэвч ямар ч онцгой гэхээр юм байгаагүй.Учир нь бахдалтай урсах зүйл дур хангах царай өхөөрдөм төрх гээд аль аль нь тэрэнд байсангүй.. Түүнийг салхи шиг замхран алга болоход урам минь хугарсан..

"Тэд тийм ч сонирхол татахаар байгаагүй ч ядаж нэгийг нь ч болов зовлонгоос нь салгасандаа баяртай байна.."

Юнги миний үгэнд чих таглам хөхөрч.Харин би урдах хундагаа хоослон суух ер бус олон харц дотроос өдөр бүр надруу чиглэдэг.Үзэн ядалтын оч гэрэлтэх тэр л харц нүдэнд минь туслаа..Согжин хорсол илт мэдрэгдэж бүх өнгө холилдон хөвөх харцаар ширтсээр урт цагаан хуруугаараа модон ширээг товшин сууна...

Зохиолчын талаас

Энгийн амар амгалан ертөнцөд амьдрал үргэлждээрээ үргэлжилж уйтгартай өдрүүд ар араасаа хөвөрнө.Хотын төв дэх нэгэн жижиг цагаан байшин дуу шуугаар дүүрэн байх аж.Ширээний ард жирийн нэгэн гэр бүл цайлах бөгөөд тэдний бяцхан үрийн чанга дуу залуу хосод инээд авчирна..Жаргалаар бялхах алтан мөчийг холгүйхэн тавиур дээр хангинах хуучин утас тасалдуулж залуу чухал царайлсаар утсаа түргэхэн шиг босон авлаа..Яриа дуусахад залуугын хөмсөг зангирах бөгөөд түүнийг ширтэх хайрт эмэгтэй рүү гээ харан

"Ажил гарчихлаа"хэмээн худал инээмсэглэсээр хэлэхэд эмэгтэй

"ямар нэг юм болоо юу?"гэж болгоомжлон асуув.Залуу чимээгүйхэн л үрийнхээ хоолоо энд тэнд наан халдартсан бомбогор хацар дээр үнсэн

"Ауудал гарсан бололтой хурдан явахгүй бол болохгүй нь.Хүлээлгүй унтаж байгаарай."
хэмээн хэлээд санаа зовних эмэгтэйн уруул дээр хурдхан шиг үнсэн гарч одлоо...

Залуу хурдан хурдан алхсаар хар өнгөтэй суудлын тэрэг асааж хөмсөг зангидан төв царайлсаар өглөөний сэлүүхэн замаар давхив ...Барилга байшин аль хэдийн харагдахаа больж зэлүүд газар зурайх нь түүнийг хотоос гарсныг илтгэх бөгөөд тэр давхисаар нэгэн нурж унах шахах хуучин том агуулах руу орлоо.. Агуулах доторх харанхуй байх агаад залуу машинаа байрлуулан буугаад буланд байх урт шатаар доош хашаа ч юм алхсаар зэвэнд идэгдэн яхир дуу гаргах хаалгыг нээлээ..Тэнд бүдэг гэрэл тусах ба тэр энгэрээ ухан нэгэн жижиг дөрвөлжин зүйл гаргав.Удалгүй хананы хаанаас ч юм зузаан хаалга нээгдэн харанхуй газрыг бага ч болов гэрэтүүлэв.Хаалганы цаана энд тэндгүй хүмүүс холхилдох ба цонхгүй энэхүү газарт тод чийдэн гэрэлгүүлэгээр дүүрч тэнд байх хүмүүс үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт ийш тийш сандралдан гүйлдэх аж..

Залуу дотогш орон олон хүмүүсийн дундуур зөрөн алхсаар цаана байх хаалгыг татан ороход нэгэн хөгшин эр гараа салаавчлан сууж байлаа..

"Ноён Ким хүрээд ирэв үү?" хөгшин эр түүнийг орж ирэхийг харан сөөнгөтсөн хоолойгоор ийнхүү хэлж..Айдас хурсан нүдээр түүн рүү харав.

"Ямар нэг зүйл болоо юу?" залуу өвгөний царайг харан гайхширч ямар нэг зүйл буруугаар эргэсэнг зөн совингоороо мэдрэнэ.

"Өглөө төв баазтай холбоо барьсан.Тэд хатны титэмд өөрчлөлт гарсан гэж хэлсэн." Үүнийг сонсох ноён Кимийн царай барайх ба тэр яг юу болоод байгааг аль хэдийн гадарласан бололтой.

"Тэдэнд хамгаалалтаа чангатга гэж хэл.Хэрвээ тэд андуураагүй бол хатан удахгүй өөрийн зүйлээ авахаар тэнд очих болно.."

Цуст хатан -EDIT-Where stories live. Discover now