Төгсгөлийн цаана

299 16 0
                                    


Нарны цацраг нүүрэн дээр минь тусаж дулаацуулан сэрээдэг байсан бол энэ удаад надад өвдөлт мэдрүүлэв.Хурдхан нүдээ нээж намайг өвтгөх газраас ухасхийн босон харахад зузаан хөшигний цаанаас бяцхан гэрэл тусах бүүдгэр өрөө угтлаа..Харшын нэг тэнхим мэт хээ угалз үнэт гантиган шал танил бус ч сэтгэлд дотно мэдрэгдэх хүйт даах хүмүүсийн хөрөгүүдийг өрөөг гэрэлтүүлэх бяцхан тусгалын ачаар олж харав.Сонирхол гайхшрал дахин сонирхолд автан нэгд нэгэнгүй ажиглахдаа хэрхэн энд ирсэн яагаад энд байгаагаа мартаж орхисон байлаа.Хэн нэгний чанга хоолой цуурайтахад ховсдуулсан мэт ширтэж байсан хэн нэгний хөрөг зурагнаас харцаа салган чимээ гарах зүг алхахдаа өмссөн хувцас минь нилэнхүйд цусанд будагдсаныг анзаарлаа..Өөрөөсөө шарх сорив хайсан ч нүдэнд үзэгдэх өвдөлт мэдрүүлэх зүйл юу ч байсангүй.Ар араасаа гайшруулах зүйлсийг бодон тэнэг хүн шиг инээмсэглээд одоо хүртэл өрөөг цуурайтуулах хоолойн эзнийг харахаар яаравчиллаа..Тэнхимийг хонгилоос тусгаарлах зузаан модон хаалга дэлгээтэй байх бөгөөд харанхуй хонгилын эцсийн булангаас өндөр дуугаар ярилцах дуу гарна..Чимээ гаргахгүйг хичээн алхан очиход зуун зуун лааны гэрэл өрөөг тэр чигт нь гэрэлтүүлж нэг биш нилээд хэдэн хүн байгаа харагдана..

"Чи ямар том асуудал орсноо мэдэж байна уу Тэхён" гэж газар ширтэн зогсох залуу руу зэмлэнгүй харах эрхэм гартаа хундага барьж ширээний ард суусан байх агаад түүний лааны гэрэлд тодхон харагдах цэнхэр нүдийг харан зог тусан зогсож байхад хэн нэгэн ардаас минь түлхэн тэдний байгаа өрөөрүү оруулж орхилоо..

"Энэ хэн гээч новшийн хийсэн хэрэг вэ?" хэмээн гараас минь хүчтэй зууран чирсээр зарим нь сууж үлдсэн нь зогсох бүлэг хүмүүсийн дэргэд авчиран хашгирлаа..

Толгойд минь олон зүйлс эргэлдэх ба тэдний ойлгомжгүй үгс энэхүү үлгэрийн мэт газрын хариултыг олохыг хүснэ..

"Юнги чамд хэлэх зүйл алга уу" ширээний ард шууд эрхэм рүү зандарч байх зуур чанга атгах гар нь хэтэрхий тээртэй санагдаж хүчтэйхэн гараа угз татан авахад надруу уурссан харцаар харахад түүний ямар нэг өнгөнүүдийн нийлбэр мэт төгс мэлмийнд ховсдуулах шиг болон хөдөлгөөнгүй зогслоо..

"Миний алдаа. Гэхдээ намайг сонс л доо Согжин" хэмээн ширээний хажууд газар ширтэн зогсож байсан залуу миний урд ирэн намайг татан ардаа зогсоон хэлэхэд

"Тэхён хурдан тайлбарла.Бохир цуст бүтээх шалтгаан чинь юу юм" Согжин гэгчийн хурц нүд надруу жигшсэн харцаар ширтэж гараа чангаас чанга атгажээ..

"Би тэдэнд хэлсэн гэвч хэн ч итгэхгүй байна..Ийм зүйл болно гэж бодоогүй"

Түүний хэлэх үгс хэтэрхий инээдтэйгээс гадна зүгээр л зурагтаар гардаг чадваргүй жүжиглэлттэй кино шиг санагдана..Гэвч энэ удаад тархи биш зүрх минь амаа хамхихыг сануулав..Учир нь би тэдний эгэл бус нүд хүйтэн харц энэ орд харш мэт газар.Энд байх эртний гэх зүйлс тийм ч хуурамч эд биш гэдгийг аль хэдийн анзаарсан байсан юм..

"Огтхон ч бодоогүй гэнээ чи надаар тоглоод байна уу?" ахиад л уурссан чанга дуу өрөөг цуурайтуулахад

"Би тэрнийг бараг үхэж байхад нь олсон эхэндээ зүгээр л дуусгачихья гэж бодсон ч түүний үг намайг зогсоход хүргэсэн"

Тэр миний тухай яриад байгаа үгүйд төөрөлдөж байлаа .. одоо ч хүртэл заваан санагдах хувцсан дээр гүн тогтох цус минийх гэдгийг би сая л санах бөгөөд харанхуй гудам дах хөгжилтэй зугаалга надад өс санасан хэдэн сурагчид ирснээр өндөрлөсийг ч санав ..Тэр их өвдөлт бас тэдгээр өрөвдөлтэй амьтдын царайг санаж байгаа хэрнээ урд минь зогсох энэ нэгнийг мөн түүний хэлсэн гээд байгаа үгийг огтхон ч санасангүй..

"тэр чамд тушаасан гэх гээд байна уу?" түүний хоолой өмнөхөөсөө зөөлөн болсон байх агаад ямар нэг зүйл бодож буй харагдана...Гэнэт тэр урд зогсох залууг холдуулан надаас зуурсаар цусанд будагдаж халтардсан зузаан цамцыг минь нэг таталтаар урж орхилоо..Цээж минь ил гарч түүний цочирдсон нүдний тусгалд өөрийн үнэт зүүлтээ хараад хурдхан шиг гараараа хаав..Гэвч тэд аль хэдийн харж амжсан бололтой.Тэдний том нүдлэх нь намайг гайхшралд оруулан юу хийхээ юу бодохоо ч мэдсэнгүй.. Энэ зүүлт ямар учиртай болоод ингээд байгаа юм бэ?.. Гэвч намайг амаа нээж амжихаас өмнө надад хэн нэгэн нэг зүйл нөмрүүлэн

"бүгд эндээс яг одоо гарцгаа!!" гэж зандарлаа..Түүнрүү харахад хундага барин ширээний ард сууж байсан Юнги гэгч байх бөгөөд нэг л мэдхэд зуу зуун лааны зарим хэсэг унтарч биднээс өөр хэн ч үгүй болсон байлаа..

Юнги намайг тойрон удаанаар алхсан хэвээр ширтэлгүй ганц хором өнгөрөхвий гэсэн шиг харж түүний гутлын чимээ эзгүй тал шиг хүйтэн хөндий харшын зааланд цуурайтаж. Түүнрүү харах бүртээ сарны гэрэлт тусгалд гялтганан урсах далайн ус шиг тунгалаг царай тасралтгүй ширтэх юуг ч үгүйлэхгүй цайвар цэнхэр яг л өвлийн уур амьсгал мэдрэгдэх тэр л харцнаас ямар нэгэн зүйл мэдэх гэж хичээхэд тэр ёжлон аятай мишээнэ...

Цуст хатан -EDIT-Onde histórias criam vida. Descubra agora