5-р хэсэг

3.3K 368 27
                                    

Сура: хүүеээ чи дэглэм барьж байж ямар олон юм захидаг юм бээ

Би: заза хасья юу шинэ ногооны салатаа больё

Би угаасаа хамаагүй өөрийнхөөрөө бас нээх элдэв юманд юм боддоггүй болохоор Сураг тэр үед нөгөө хэдэд авсан хоолыг өөртөө авсан мэт харагдсанаа ч мэдсэнгүй. Хоолоо хүлээж байтал Номи ирлээ . Угын буйр суурьтай намбалаг бас ажил хэрэгч найз минь бид 2тоо мэндлээ суудалдаа суулаа.

Номи: Сүи яачихваа цагаа барьдаггүй хэвээрээ шүү тэр галзуу хүүхэн

Сура: удахгүй л юм үзээгүй юм шиг орилж чарлаад ороод ирэх байлгүйдээ

Би: тэгэх байхаа би 00 орчихоод ирье

Хэт бариу даашинз өмссөнөөс бол ойрд биеээ анхаарагүй таргалж гэдэстэй болчихсон учраас бариу даашинз яг алах гэж байлаа. 00 ороод даашинзаа тайлаад гутлаа ч сугалаад дотуур хувцастайгаа хөл нүцгэн баахан зогсож биеийнхээ чилээг гаргаж байгаад даашинзаа өмстөл хажуу талынх нь цахилгаан нь задарчихлаа.

Би: ЯАНААА

Зүрхтэй цагаан хөхөвчний минь хажуу тал цухуйж хажуу талаараа онгойсон даашинзаа 2 гараараа арай хийн тогтоон бариад нөгөө 2руу очихоор явж байтал Сурагын чанга дуу сонсогдлоо

Сура: ёооё энэ Соиныг хэн дуудсан юм 3уулаа л сайхан сууж гэж байхад хачин аймшигтай юм дуудаад ёооё тэр өмссөн даашинзыг нь ээ манай гэрийн үйлчлэгч тийм даавуугаар шалаа арчихгүй ээ

Номи: яах гэж ингэж байдаг юм чи арай ч дээ гэхдээ Соин бид нартай нээх нийлдэггүй байхад Сүи дуудаад

Сура: тийм л биздээ угаасаа хэдэн хар юмтайгаа зодон цохион хийгээд явж байдаг байсан биздээ эр эм ч мэдэгдэхгүй одоо хар бид нарын зиндаанд таарахгүй байгаа биздээ хажууд суухаар хүмүүсээс ч ичих юм

Уур хүрсэн учраас чимээгүйхэн тэр 2т харагдахгүй гарахаар касснаас очиж захиалсан баахан хоолоо боолгож аваад нууцаар гарлаа. ХӨГИЙН ЮМ ИЙМ НАЙЗ БАЙДАГ ЮМ УУ???

Баахан тортой хоол бариад явж байтал юу юугүй гэнэтхэн хүчтэй аадар бороо орж эхэллээ. Шүхэргүй байсан учраас надад норохоос өөр сонголт байсангүй . Нөгөө хэдийнхээ хоолыг хөргөхгүй бас ус оруулахгүй гэсэндээ ихэд хичээн зам гарч байтал замын ус зайлуулах сувагын төмөр хаалтны завсар гутлын өсгий гацаж гаргахаар татаад зогсож байтал нэг машин хурдлан давхиж өнгөрөхдөө шавхаа цацчихлаа. Цочихдоо хойшоо унаад бас л арай хийн босоод гуталруугаа хартал өсгий нь хугараад төмөр хаалтны завсар үлдсэн байлаа.

❤️ Хурим сүйтгэгчид ❤️Where stories live. Discover now