10-р хэсэг

3K 327 18
                                    

Каи тогоочын хувцас өмсчихсөн тортны хамгийн дээд талын хэсгийг гартаа бариад Минаруу чиглүүлэн шидлээ.

Би байдаг хурдаараа Минааруу гүйж: БОЛОХГҮЙ ЭЭЭ

Бууны сумнаас хамгаалж байгаа юм шиг л урдуур нь орж үсэрлээ.

Каи: эээ СО ИНЫГ ОНОЧИХЛОО!!

Хуриманд зориулсан олон давхар тортны хамгийн дээд талын жижиг хэсэг ч гэсэн миний нүүрийг хангалттай крем болгож чадлаа. Ядаж яг нүүрэн дунд минь онож доош даашинзан дээр минь уналаа. Би гараараа нүүрнийхээ кремыг арчиад Каируу шүдээ зуун муухай харж: АЛНА ДАА!!!

Гэтэл хаалга онгойж түрүүхэн гадаа урвайн зогсож байсан Тао инээсээр гүйж орж ирээд Каин өмнө байсан тортноос хэсгийг атгаж аваад : ТОРТОН БАЙЛДАААНННН!!!

Гэж орилоод Сэүнрүү шидлээ. Сэүнрүү шидсэн тортны хэсэг хүч муутай бас зайгаа тооцоололгүй шидсэнээс болоод яг Сэүний өмдний цахилгаан хэсгийг онолоо. Хав хар өмдөн дээр цагаан сүүн кремтэй торт наалдсаныг хараад эргэн тойронд байсан бүх хүн нир хийтэл инээлээ. Би одоо ч өнгөрсөөн Мина Сэүн 2 уурлах байхдаа гэж бодтол Мина миний дэргэд ирээд: чи зүгээр үү

Би: зүгээрээ харин даашинз маань л

Мина: за тэгвэл хариуг чинь авцгаая

гэснээ миний өвөр дээр унасан тортноос хэсгийг аваад эргүүлээд Каируу шидлээ. Каи Ёолруу Ёол Бэкрүү Бэк Таоруу Тао Минсокруу Минсок Минару Мина Сэүнрүү торт шидэцгээж бүх хүмүүс суудлаасаа босон торт амттангаар байлдаж эхэллээ. Мэдээж маш хөгжилтэй байсан учраас бүгд л инээлдэж яг л жаахан хүүхдүүд шиг тоглож гарлаа.

Гайхмаар юм уур амьсгал ингэж эргэнэ гэж би ч төсөөлсөнгүй. Уул нь сүйт бүсгүй уурлаад сүйт залуу ч бас уурлаж зочид тарцгаан хурим сүйтхээр үйл явдал болсон шүү дээ гэтэл бүгд аз жаргалтай нь аргагүй инээж байхыг харах ГАЙХАЛТАЙ байна.

Удалгүй бүгд халтартсан хувцас крем шоколад болсон нүүрээ ч арчилгүй эргэн хуримын уйл ажиллагаандаа орлоо.

Би ч энэ хооронд нөгөө хэддээ хуримыг сүйтгэж болохгүй гэдгийг ойлгуулж амжсан юм.

Номлогч: Ноён Уу Сэүн та Ий Минаг үлдсэн амьдралынхаа туршид хайрлаж хамгаалж хамт байж итгэж хүндлэхээ амлаж байна уу

Сэүн: амлаж байна

Номлогч: Хадагтай Ий Мина та уу Сэүнийг амьдралынхаа туршид хайрлаж хамгаалж хамт байж итгэж хүндлэхээ амлаж байна уу?

❤️ Хурим сүйтгэгчид ❤️Where stories live. Discover now