14-16р хэсэг

4.1K 276 39
                                    

Минсок хувцасны өрөөнөөс гарч ирээд үсээ гараараа хойшлуулаад хоолойгоо нарийсган:Залуусаа намайг дуудсан уу

Бүгд: ХАХАХАХАХА

Минсок: арзагнаад байлгүй Соины араас явцгаая!!!!

Гээд бүгдээрээ гарцгаан машин түрээсийн газраас машин аваад GPS ны туламжтайгаар Соины байгаа газарлуу хөдөллөө

Энэ үед

Лухан бид 2 хотоос гараад ой модтой зүлэг ногоо алагласан ихэд сайхан байгальтай газар алчуур дэвсэн модны доор сууцгаалаа. Би: ваааааа яасан сайхан юм бээ

Лухан: тийм байна шүү гоё өдөр байна

Би: ммхан заза хоолоо идэцгээе би ганцхан чамд зориулаад бэлдэж ирсэн

Лухан: хөөх тийм үү баярлалаа

Азаар бүтэлгүй Соин хоол хийхдээ бүтэлгүйтэйгүй бас манай 5 ын 3 нь унтаж байсан 2 нь байхгүй байсан учраас элдэв асуудал гаралгүй амттай хоол бэлдэж ирж чадлаа. Бид 2 хооллож дуусаад хамтдаа тэнгэр ширтэн хэвтэцгээлээ. Үүлнүүдийг ямар хэлбэртэй юутай төсөөтэйг нь ярилцаж инээлдээд л гайхалтай байна...

Лухан: тэр яг заан шиг юм тэр урт нарийн хэсэг нь хошуу бөөгнөрсөн хөвсгөр хэсэг нь их бие

Би: хөөх тийм байна шдээ

Лухан: бас тэр яг зүрх шиг юм...

Би: аанхан ямар цагаа олсон үүл вээ хэхэ

Лухан миний хажууд хэвтэж байснаас гараас атгалаа. Халуун байна дэндүү халуун байна

Би: тэр яг том хар луу шиг үүл байна

Лухан: борооны үүл явцгаая удахгүй бороо орох нь

Яаран босоод юмнуудаа хураагаад хөдөлтөл юу юугүй саяхан цэлмэг байсан тэнгэр бүрхэн бороо хувингаар цутгах мэт асгарч аянга цахина. Азаар бид 2 машиндаа сууж амжлаа.

Зам ч харагдахгүй шахуу ширүүн бороо орсоор л. Бид 2 хотын зүг явж байтал машин гэнэт унтарчихлаа Лухан: яах уу хэт их уснаас болоод хөдөлгүүр гацчихлаа

Би: одоо яанаа

Лухан цонхоор ийш тийш харснаа: тэнд замын дэн буудал байна тэнд очиж тусламж дуудах хэрэгтэй чи сууж байх уу би явчихаад ирье

Би: цуг явьяаа энд аймаар байна

Лухан надаас түрүүлж машинаас буугаад хүрэмээ тайлан дээрээ бариад намайг буулган намайг өөртөө ойртуулаад хүрэмнийхээ доор орууллаа. Хэдий Луханы хүрэмыг дээрээ бариад энүүхэнд байгаа дэн буудалруу гүйцгээсэн ч ширүүн бороонд юуч үгүй норчихлоо.

❤️ Хурим сүйтгэгчид ❤️Where stories live. Discover now