7-р хэсэг

3.3K 357 13
                                    

Би: та нар согтуу яасан гээч

Болсон явдал

Сэүн явсны дараа жаахан унтаад сэртэл сэтгэл санаа ихэд тайван бас гоё болоод ирлээ. Нөгөө хэдэн юмандаа хоол хийж өгьедөө гээд гартал бүгд алга. Каируу залгалаа утсаа авсангүй ЁОлруу залгалаа бас л болсонгүй ээлж дараалан залгасаар хамгийн сүүлд Минсок ах руу залгатал

Минсок: байна уу?

Би: байна хаана байна гэр гэртээ харьчихсан юм у?

Минсок: манайхаан энэ хаана билээ *зогисуулах* манай хэд хаана байгаагаа мэдэхгүй гэнээ би ч бас мэдэхгүй байна чи олоод ирээрэй за юу

Би: хөөе хөөе аль өөр хүн байна уу яриулаадах согтуу байна шдээ !!!

Удалгүй утсыг нь нэг эмэгтэй хүн аваад: байна уу?

Би: сайн байна уу манай найз хаана байна

эмэгтэй: өө энд 5 залуу бараг 50шил уучихлаа бүгд тасраад уначихлаа чи ирж авна байгаа

гээд хаягыг нь хэлж өглөө.Би ч гялсхан гутлаа углаад гүйлээ. Иртэл нөгөө 5 чинь ширээ дэрлэчихсэн сайхан унтаж байнаа. Тао 3 сандал нийлүүлээд нэг шил дэрлээд 2 гараа хавсраад 2 хөлийнхөө завсар хавчуулаад Минсокын цамцыг дэвсээд Каин хүрмийг нөмөрчихсөн тухтай нь аргагүй унтана. Харин Минсок шүлс нь гойжоод хатаад нүүр нь цайрчихсан Ёол нэг буланд эвхрээд суучихсан Каи дан майктай чичирсээр ширээгээ дэрлээд Бэкхён нүүрэн дээрээ салфекта тавиад унтаж байлаа. Балай хогнууд ууж чаддагггүй байж яах гэж ингэж мал болтлоо уудаг байнаа хаха хөөрхөн ч юм шиг.

Тэгээд Таогын доороос Минсокыг цамц дэрээс Каин хүрмийг суга татаж аваад хүчээр сэрээн өмсгөөд арай гайгүй танагтай байснаар нь Минсокыг сэрээгээд Таог түшүүлээд өөрөө Каиг үүрмээр аядаад Ёол Бэк 2г сугадсаар арай хийн замруу гарч ирлээ.

Гай таарч такси зогсохгүй автобусны буудлын сандал дээр нөгөө хэдийгээ суулгаад өөрөө замруу гараад такси барих гэж байтал тас хийх чимээ гарч иргэж харвал Бэк сандалнаасаа хойшоо саваад уначихлаа.

Би: өө мэдрэл үхлээ шдээ

Арайхийн урагш нь болготол дахиад пад Би: -_- Минсок

Минсокыг таттал Бэк урагшаагаа уначихлаа. Би:өөөө

Бэкийг босгоод шонгын мод түшүүлэн зогсоолтол 2 зэрэг пад -_- Ёол Каи 2 нэг нь урагшаа нэг нь хойшоо сандласаа уналаа.

❤️ Хурим сүйтгэгчид ❤️Where stories live. Discover now