Part3

585 52 5
                                    

Хааны талаас
Би:Чи мэдэж байгаа хэдийн ураг барилдах насанд хүрсэн.Чиний нөхөр энэ улсын хаан болох учираас удам угсаа, мэдлэг боловсрол гээд олон талаар төгс байх ёстой.Ким Тэхён ван бол энэ шаардлагуудыг хангасан цорын ганц хүн.Сүжи гүнж улс орноо бодож энэ хуримыг хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсэж байна
Сү Жи:Хаан ааваа би бодож үзнэ ээ
Би: Чамайг ухаалаг алсын хараатай сонголт хийгээсэй гэж хүсэж байна.Учир нь чиний сонголт Солонгос улсын ирээдүйг тодорхойлох болно гэдгийг санаарай.
Сү Жи:Ойлголоо хаан ааваа
Ямар ч эцэг хүн охиноо хайргүй залуутай нь гэрлүүлэхийг хүсэхгүй гэхдээ зурхай ёсоор тэр хоёрын зам нийлж байгаа.Сү Жи энэ бүгд чиний төлөө юм шүү.Мин Юнги ахлах миний өргөөнд ороод ир
Юнги:Эрхэм дээдсээ та дуудуулсан уу
Би:Тиймээ Юнги  би танай аавд итгэдэг чамд ч бас итгэдэг.Хэд хоног гүнжийн хамгаалалтанд танай салааг гаргах бодолтой байна.Чи юу гэж бодож байна?
Юнги:Ойлголоо эрхэм дээдсээ.Гэхдээ Хааны ордны хамгаалалтын 1-р салаа хааныг л хамгаалдаг.Таны хамгаалалтанд аль салааг гаргах вэ?
Би:Гүнжийн сэтгэл санаа тогтворгүй байгаа.Юнги чамд итгээд л хэлж байна.Ийм үед итгэлтэй хүнд хамгаалалтыг нь даатгамаар байна.Миний хамгаалалтыг 3-р салаа хариуцахад болно.Мин даргатай ярилцаад шийдчихсэн байгаа.
Юнги:Ойлголоо хаантаан
Сү Жигийн талаас
Эцэст нь айж байсан зүйл ирлээ.Энэ өдөр ирнэ гэдгийг би мэддэг байсан ч ийм хурдан гэж бодсонгүй*бодлыг минь таслан хэн нэгний гар мөрөнд минь хүрэв*
Юнги:Юу бодоод нүүрнийхээ хамаг арьсыг духан дээрээ овоолчихоо вэ
Би:Юнги чи энд байж болохгүй гэдгээ мартчихсан юм уу.Чамайг асуудалд оруу...*гэнэт Юнгигийн уруул миний уруул дээр буув*
Юнги уруулаа салгаад:Үргэлж надад санаа зовж байх юмаа Сү Жи.Би чиний хамгаалалтанд гарахаар болсон
Би Юнгиг тэврээд:Үнэхээр үү яаж тэгэхээр чи надтай 24 цаг хамт байна гэсэн үг үү
Юнги:Тиймээ Сү Жи.Хаан онцгой эрх надад олгосон.Хамт гадуур гарах уу
Би:Мэдээж ^^
Бид хоёр хамт эхлээд буудлагын тоглоом тоглоход Юнги 12-12 оночихов.Эзэн нь ч нэлээн ширүүн харагдсан болохоор цаашлаад хамт хоолонд оров.Юнги үнэхээр эгдүүтэй гарнаас минь хөтлөөд л хацар дээр үнсээд л тэгснээ ичээд л үнэхээр чихэрлэг залуу.Сүүлд нь хамт паркаар алхаж байтал Юнгид дуудлага ирж хариулахаар явтал хаа нэгтэйгээс үнэхээр сайхан дуу сонсогдож эхлэв.Дуу гарж байгаа зүгийг чиглэн яваад очтол

Сүёоны талаас
Жон бид хоёр паркаар алхангаа дуулаад явж байтал *үнэн солиотой харанхуй шөнө хоёр арзайсан юм дуулаад үфф~~*араас нэг хүн дагах шиг санагдаад эхэллээ.
Би:Хөөе *мсж бичих*Жон бид хоёрыг хүн дагаад байх шиг байна
Жон:*хариу мсж бичих*Засс хүн дагаад байхаар мөнгөтэй ч юм шиг.Юунд нь айдын тэгээд ч эмэгтэй хүн л байна шдээ.Бараг бид хоёрын үеийх юм биш үү
Жон гэнэт эргэж хараад: дуу сонссон бол төлбөрөө төл л дөө
Би:Хөөш Жон чи одоо юугаа яриад
ХхХ: Уучилаарай үнэхээр сайхан дуу байна өөрийн мэдэлгүй хүрээд ирж.
Би:Байздаа т.т.тта чинь С.сү Жи гүнж
Жон:Айн гүнж ээ😲 Уучилаарай таныг таньсангүй
Сү Жи гүнж цамцныхаа малгайг тайлаад:Зүгээрдээ харин миний л буруу.😨Чи надтай ямар адилхан юм бэ яг л ихэр юм шиг.Чамайг хэн гэдэг вэ?
Би:Бэ Сүёон.Би ч гайхах шиг болов.Үнэхээр л ганцхан мэнгээрээ л өөр байгаа болохоос бусад нь бүүр яг адилхан.Канондчихсон юм шиг л.Гүнж шиг үзэсгэлэнтэй хүнтэй би адилхан .За за би цаагуураа өөрийгөө давхар магтаж байна л даа.Бид хоёр биё биенийгээ хараад шоконд оров.Жон ы ам бүүр өвдгөндөө тулах нь холгүй ангайж байв.Аргагүй л дээ бүүр яг адилхан хоёр хүн байхад
Гэнэт нэг цонхийсон яг цус сорогч шиг залуу гүйж ирээд амьсгаадсаар:Сү Жи би чамайг ямар их хайсныг мэдэх үү гэснээ намайг хараад бас шоконд орчихов😨.
Жон гэнэт ухаан орж: Сүёонаа хоёулаа гэртээ харихгүй бол эмээгийн чинь санаа зовж байгаа байх аа
Сү жи гүнж:Танайх хаана байдаг вэ? Хоёулаа хааяа уулзаж баймаар байна.Чи яагаад ч юм надад их таалагдлаа
Юнги:Гүнжтээн хамаагүй аюултай хүмүүстэй ордноос гадуур уулзах эрсдэлтэй
Энэ цонхийсон юм чинь юу юу гэнэ вэ? Аюултай хүмүүс ээ .Энэ Жон л яг тэгэж харагдсан би чинь гүнж шиг хөөрхөн нэгэн шдээ ххо.Муу муриач найз Жондоо гэхдээ л хайртай юм байгаан вадаг вадаг
Би:Аан бид хоёр тийм хүмүүс биш ээ манайх *** байдаг.Таньтай уулзах үнэхээр сайхан байлааГүнжтээн.
Сү жи гүнж:3-уулаа чацуу юм биш үү.Та гэхээр жоохон хөгширцөн юм шиг санагдаад байна аа.Зүгээр хүндэтгэлгүй ярь аа
Воо Сү Жи үнэхээр гайхалтай.За бид хоёр ингээд явья даа.Танилцахад таатай байлаа
Юнгигийн талаас
Утсаар ярьчихаад иртэл гүнж байсангүй.Би ч галзуу хүн шиг хаа сайгүй гүйж хайж байтал.Хоёр үл бүтэх хүнтэй ярилцаад зогсож байв.Нэг нь яг л гүнжийн ихэр гэмээр маш адилхан.Би ч маш их гайхав.Гэхдээ тэр хоёр нэг л сэжигтэй байна.Би гүнжийг хамгаалж байгаагийн хувьд бүх аюулаас хол байлгах хэрэгтэй.Ингээд Сү жи бид хоёр хамт ордон руу алхав.
Сү жи:Юнги би удахгүй гэрлэж магадгүй гээд дотор пал хийтэл хэлэв.Би ч гадарлаж байсан ч өөрөөс нь сонсох үнэхээр хэцүү юм.
Би:Би чиний сонголтыг хүндэлнэ ээ.
*Чи минь хичнээн эсэргүүцээд хааны зарлигийг яалтай билээ*
Сү Жи гэнэт уурлаад: Юнги чи ингээд л бууж өгөх байсан юмуу.Намайг өөр нэгэнтэй гэрлэхийг чи зөвшөөрч байгаа юм уу.Яагаад чамайг дагуулаад зугтая, ааваас чинь гуйя хайрынхаа төлөө тэмцэе гэж хэлэхгүй байгаа юм бэ? Чи үнэхээр хулчгар юм гээд гүйгээд өргөөндөө орчихов.
Би чинь зүгээр л цэрэг тушаал, даалгавар биелүүлдэг.Шаардлагатай үед амь насаа хүртэл золиосолдог нэгэн.Ийм би чиний төлөө юу хийнэ гэж? Өнөөдөр ээлжгүй болохоор гэртээ харьж амрахаар шийдлээ.
Маргааш өглөө нь
Өнөөдөр гүнж тэр Тэхёнтой уулзах өдөр нь.Би зүгээр өнгөрөөж түүнийг явуулж чадах болов уу.Гүнжийн өрөөний хаалгыг тогшоод:
Гүнжтээн та өнөөдөр Тэхён вантай уулзах хэрэгтэй.Эрт бэлдэх ёстой.Уулзалт өдрийн 13:00 цагт болно.
Хариу алга.Хүн харж байгаад ортол гүнж байсангүй харин ширээн дээр нь нэг захиа байв.
Би хайргүй хүнтэйгээ гэрлэж чадахгүй.Намайг битгий хайгаарай гээд бөгжөө орхиод явчихсан байв.Ордон нам гүм байгааг бодоход  энэ талаар одоохондоо хэн ч мэдээгүй байгаа гэсэн үг.Гүнжийг хайх цаг бага байна.Яаж ийгээд уулзалтыг хойшлууллаа гэхэд өнөөдөртөө уулзаж л таараа.Яах вэ? Энэ талаар олон нийт мэдвэл Сү Жи нэлээн хүнд байдалд орно.Маш удаан бодсоны эцэст  Нээрээ өчигдөр гүнжтэй усны дусал шиг адилхан охинтой уулзсанаа санаад шууд л өчигдөр өгсөн хаягийх нь дагуу явлаа.
Сүёоны талааас
Өглөө босоод Жон ыг орноос нь чирж босгоод бараг үүрэх нь холгүй явж байтал хөрш сургуулийн хэдэн охин наашаа ирж байв.Ааш эд нартай ахиад зодолдох хүсэл алгаа.
Би:Жон сэрээчээ хөөе.Нөгөө алмасууд ирж байна
Жон:зүүдэндээ ярих*Чиний минь булчин* Хөөш сайхан зүүд сэрээгээд хаячих юм яасан гэнээ
Би:Яагаав манай уббаг эргүүлээд далчигнаад байсан бид хоёрт тоосоо гөвүүлдэг охидууд.
Жон:Өнөөдөр ахиад л цагдаа орохнээ.Кан байцаагч л байгаасай.Байцаалт дундуур ядаж талх өгдөг шд
ХхХ1: Та хоёр чалчиж дууссан уу
Жон: Өөн дууссан2.Та нар зодуулахдаа бэлдээд иржээ.Хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн.
ХхХ2: Энэ муу чинь гээд *түс тас түмпэн шанага*
Цагдаагийн хэсэгт
Кан байцаагч: Та хоёр одоо манай хамаатнууд уу одоо бүүр голдоо орцон цай май уугаад.Цагдаагийн хэлтэс ямар та хоёрын холхидог гуанз уу.
Би: Ээ Кан ахаа та мэдийшдээ.Эд нар л өөрсдөө эхэлдэг.Манай Жин убба руу надуул чинь л далчигнаад байсан шд.Бид хоёр сургуулийнхаа билэг тэмдгийг л харийхнаас хамгаалсан
Жон амандаа талх чихчихсэн:Ммм тийм шүү Кан ахаа ахиад цай өгдөө өглөө цайгаа угаагүй бүүр өлсөөд байнаа
ХхХ1: Байцаагчаа бид нар хохирогч шдээ.Яаж маажуулсныг хар л даа
Кан байцаагч: За нэг нэгээр чинь мэдүүлэг авна алив битгий шуугилдаад бай хөөш
Эд сайхан бужигнаж байтал нөгөө өчигдрийн цонхигор царайт ирлээ.Тэгснээ намайг яаралтай дагуулж явна гээд Жон бид хоёрын барьцааны мөнгийг төлчихөөд чирээд явав.Замдаа Жоныг буулгаад намайг ордон руу авч явах замдаа гүнжид юу тохиолдсон, гэрлэх залуу юу юу ч билээ баахан юм яриад намайг хэд хоног гүнжийг орло гэсэн.Би айж байсан ч зөвшөөрөв хэн гүнжийн амьдралаар түр амьдрахаас татгалзах юм.
Ордонд ирээд Юнги надад гүнж хүний ёс зүй ,биеэ авч явах гээд баахан юм 2-3 цаг ярив.Ингээд 12:00 цаг болж би гүнжийн гэрлэх хүнтэй уулзахаар явж байна. 13 цаг 00 минут
Би: Сайн байна уу? Намайг Бэ С... үгүй ээ И Сү Жи гэдэг. *Юнги үхлийн харц шидэх* эвв
ХхХ: Намайг Ким Тэхён гэдэг.Таньтай танилцаж байгаадаа таатай байна гүнжтээн
Би: *өхх гошш ямар царайлаг залуу вэ ? Хүн яаж ийм халуухан ,эгдүүтэй байж чаддаг байна аа😍*

••Миний Цор Ганц Гүнж•• [COMPLETE]Where stories live. Discover now