Part11

379 40 1
                                    

Тэхёны талаас

Кино үзчихээд студидээ иртэл харанхуй намайг угтах нь тэр.Ганцаараа ирээгүй удсан болохоор хоосон санагдаж байна.Ким Тэхён чи  хэзээ ийм болчихоов Сү Жи ч чамайг тэр чигт өөрчилжээ.
Бугомтай хамт кино үзээд бодохгүйг хичээсэн ч тэр охин ерөөсөө санаанаас гарсангүй.
Хүн адилхан байж болно оо гэхдээ ийм адилхан байж болно гэж үү? Бас зүгээр л төстэй төдий байсан бол яахав харахад л тэрэн шиг мэдрэмж төрүүлдэг нь сонин л юм.
Сү Жи тэр өдрөөс хойш гар утсаа аваагүй бас Жиминийгээ дагуулаад намайг орхиод явсанд нь уур хүрч байгаа ч түүнээс илүүтэйгээр түүнд санаа зовж байна.Ямар ч хүн аав нь 6хан сарын настай гэдгийг мэдээд жаргалтай байхгүй шүү дээ.
Сү Жиг студидээ дуудаад шинээ дуугаа сонсгохоор бэлтгэж эхлэв.Кофэ найруулж уучихаад буйдан дээрээ тухалж байтал хаалга тогших чимээ гарав.Хаалгаа онгойлгоод тэрнийг шууд л тэврэв.Би энэ үнэрийг их санажээ
Би: Миний Сү Жи надад гомдсон уу? Тэтэ үнэхээр их буруутай гэхдээ чи ч гэсэн намайг гомдоосон ингээд 1:1 тийм үү *гэхдээ тэврэх үед яагаад юу ч мэдрэгдэхгүй байна аа*
Сү Жи: А.а.аан уучилаарай.Би тэгье гэж хүсээгүй юм.

Тэр өнөөдөр надтай үнэхээр хүйтэн хөндий харьцаж байна.Тэрний хоолойны өнгө, харц, хариу үйлдэл гээд бүгд л өөр хүн шиг.
Би тэврэлтээ салгаад нүдрүү нь харан: Би чамд шинэ дуугаа сонсгоно гэхдээ тэрний өмнө чи надад Жимин та хоёрын харилцааны талаар хэлэх ёстой
Сү Жи: Би Жимин гэж хүн танихгүй.Бас чи надад тушаах хэмжээний эрх мэдэлтэй болчихоогүй байна
Бугуйнаас нь хүчтэй атгаад: Чи миний өмнө нэг эрэгтэйгийн гарнаас атгаж Жиминаа гээд уйлчих гээд байсан мөртлөө одоо танихгүй.Бас чи надад тушаах хэмжээний эрх мэдэлтэй болчихоогүй байна
гэнэ ээ? Би чамтай эрх мэдлийн төлөө гэрлэж байгаа гэж бодоо юу? Би хаан болж байж л чамтай ярилцах эрхтэй болох уу? Чи өнөөдөр яачихаад байгаа юм И Сү Жи.
Сү Жи: БИ ЧАМТАЙ ГЭРЛЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА КИМ ТЭХЁН гээд гараа татаж аваад гараад явчихав. Би энд хэдэн цаг зогссоноо ч мэдэхгүй байна.Гадаа харанхуй болчихож.Энэ миний амьдралдаа сонссон хамгийн хатуу үг байх.Тэгвэл өнгөрсөн хугацаанд яах гэж Тэтэ гэж дуудаж,өөртөө дурлуулж чамгүйгээр амьдарч чадахгүй болгосон юм.Чи зүгээр л хааны зарлиг , удам сайтай болохоор л сайхан хандаж намайг гэрлэлтээс татгалзаж чадахгүй тэнэг болгосон хэрэг үү? Энэ чинь хэтэрхий шударга биш байна
И Сү Жи
Би: Ааваа би Сү Житэй гэрлэж чадахгүй уучилаарай
Аав: КИМ ТЭХЁНННН

Юнгигийн талаас

Ээжийг хөдөөлүүлсэн газар руу явж эргэчихээд гэгээ тасрах үеэр гэртээ ирэв. Аавын өрөөний хаалга онгорхой ширээний гэрэл тусаж хэн нэгэнтэй утсаар ярьж байв.
Нагац ахын хэлснээр аав ч бас тусгай хүчинд орох мөрөөдөлтэй байсан.Гэхдээ ордны хамгаалалтанд орсон шалтгаан нь хаан тэр үед залуухан хүчгүй байсан болохоор найз нь хажууд нь тусалж дэмжихийн тулд гэсэн.
Би өрөөнд нь ортол баахан бичиг цаас ширээ шалаар нь дүүрэн хөглөрсөн байв.Шалан дээрх хэдэн цаасыг цэгцэлж байтал
Аав утсаар: Гүнжийн ихрийн өрөөсөн байгаа юм.Тиймээ Сүёон...охин...1994 оных...чамд найдлаа яаралтай олж өгөөрэй...тэгж байгаад архиар дайлнаа... тасаллаа маргааш холбогдоё
Би ч гайхав үхсэн гэж улс даяараа бодсон байтал: Ааваа СүЖигийн ихрийн өрөөсөн амьд байгаа хэрэг үү бас Сүёон гэдэг юм уу?
Аав орж ирснийг маань анзаагүй бололтой гэнэтийн асуултанд цочиж: Чи андуурсан байх сонсоогүй гэж бод.Надад чамтай ярилцах чухал асуудал байна Юнги.Чи тусгай хүчинд ор.Аав нь чамайг мөрөөдлөө орхихыг зүгээр хараад сууж чадахгүй.Бас гүнжээс хол бай би ч чи ч мэдэж байгаа тэр удахгүй гэрлэнэ
Би: Би тусгай хүчинд орохгүй ааваа цаашдаа ордны хамгаалалтанд үргэлжлүүлэн ажиллана...
Аав: Юнги хайртай эмэгтэйгээ өөр залуутай амьдрахыг харах тийм амархан гэж бодоо юу?
Үгүй ээ энэн шиг хэцүү зүйл гэж байдаггүй юм.Чи энгийн айлын охинтой гэрлэж амар тайван амьдар.Сун хошууч чамайг Афганистаны Кабул хотын цэргийн ангийн захирагчаар томилох санаатай байгаа амралтаа дуусгаад саналыг нь зөвшөөрөөд яв
Би: Би Афганистаны Кабул хот руу явахгүй. Миний шийдвэр өөрчлөгдөхгүй.

••Миний Цор Ганц Гүнж•• [COMPLETE]Where stories live. Discover now