Part7

458 42 6
                                    

Сүёоны талаас

Тэхёнтой ордны цэцэрлэгт уулзаад бие биенээ үнсэж тэвэрч баахан нялуурч сүүлдээ Тэхён бүүр өрөөнд чинь хулгайгаар шөнө орж хононо дээрээ тулаад арай гэж үнсэж үнсэж явууллаа.Үнэндээ би ч гэсэн хамт хономоор л байна шд т.т
Аз жаргалдаа бялхсан хүн өрөөндөө орж иртэл хаан цаашаа хараад зогсож байв.Цочоохоор шийдэн араас нь чимээгүй гэтээд нүдийг нь даран
Би: БҮҮҮ.Би хэн бэ? Таавал гараа авна даа
Хаан инээгээд: Миний хамгийн царай муутай охин Сү Жи
Би: Жжанг буруу байлаа.Хөөрхөн охин нь байлаа гээд нүдийг нь тагалсан гараа авав.
Хаан эргэж хараад: Аав нь бэлэгтэй ирсээн.Таавал өгнөө
Би: Ммм надад хинт өгөлдөө ганцхан яг ганцханыг тэгэх үү ааваа *эгёо хийх*
Хаан: Big Bang -тай холбоотой за ёстой дөхүүлсэн шүү
Би: Тоглолтын урд эгнээний тасалбар? Фен уулзалтын тасалбар,? Эсвэл Т.О.Р-той ганцаарчилж уулзах VIP цаг юмуу😆
Хаан: Big bang ордонд ирэхээр болсоон.Цагын хуваарь нь маш шахуу болохоор бүтээх гэж их зовсон аавынх нь хуримын бэлэг шүү
Омо омо ОМОО би шүтээнүүдтэйгээ уулзахнээ бүүр ойроос миний мөрөөдөл биелэж байна.Би салаад ахиал хуримаа хийж ийм бэлэг авмаар байна.Т.О.Р убба би таныгаа хүлээж байя😭❤*гэхдээ хааны царай их баргар харагдаж байна ядаргаанд орсон юм болов уу?*
Хаан:За аав нь завгүй болохоор ингээд явлаа.Сайхан амраарай охин минь гээд духан дээр үнсээд явав.
Аавгүй өссөн надад яг л ийм орон зай дутагдаад байж.Хамт тоглож, нууцаа ярилцан инээж уйлан,гэнэтийн бэлэг барьж, үнсүүлээд л энэ бүх мэдрэмжгүйгээр тэр орон зай хоосон байж.Гэхдээ энэ бүгд минийх биш...

Шөнө дунд унтаж байтал үйлчлэгч эгч орж ирээд хаан ухаангүй эмнэлэгт хүргэгдсэнийг дуулгав.
Би огт эргэлзэлгүйгээр эмнэлэг рүү хөдлөв.Яг одоо надад энэ зам дэндүү урт санагдаж байна, миний төрсөн аав биш байтал би яагаад ингэж их санаа зовоод байгаагаа мэдэхгүй ч сэтгэл үнэхээр хөндүүрлэж байна.Намайг ганц хамтлагт дуртай гэхэд л миний хүслийг биелүүлсэн тэр хүнд маш талархаж байна.Надаас болоод? Би л Big bang үзий гэснээс болоод цагын хувваарьт нь багтах гэж тэгж их ажилласан юм болов уу гэж бодохоор өөртөө гомдож байна.
Уйлснаас болж нүд бүрэлзэж, хоолой чичрэн, гар салганаж байна.

Эмнэлэгийн үүдэнд телевизийн олон сурвалжлагчид ирсэн байх бөгөөд энд тэндээс баахан юм асууж зам таглаж байгаа нь ядаргаатай санагдана.Гадаа нэлээн сэрүүхэн өмссөн хувцас минь зузаан биш болохоор даарч байв.Эмнэлэгт орж ирээд л хааны байгаа тасаг руу гүйж араас хамгаалагчид даган явна.

••Миний Цор Ганц Гүнж•• [COMPLETE]Where stories live. Discover now