Part12

368 41 3
                                    

Сүёоны талаас

Нүдээ нээж ядан эргэн тойрноо харав. Би сандал дээр хүлүүлчихсэн дээрээс жижигхэн гэрэл ёлтой харагдана. Би хаана байна аа?

ХхХ: Сэрчихсэн үү? Бэ Сүёон өө үгүй И Сүёон гүнжтээн гэх ёстой билүү?
Би: Т-та чинь нөгөө зурхайч? Та юугаа яриад байгаа юм? Би одоо хаана байна?
Зурхайч: Гүнжтээн та хаана байгаагаа мэдээд хэрэггүй дээ.
Уулн чи төрснийхөө дараа л үхчихсэн бол хоёрын хоёр ханхүү нас барахгүй байсан юмсан
Би: Юугаа яриад байгаа юм  намайг явуул гэж байна
Зурхайч урд минь явган суугаад ирүүг минь илэнгээ: Гэхдээ чамаар аавыг чинь сүрдүүлж болно тийм үү? Хаан олон жил хайсан охиныхоо төлөө хэдийг өгөх бол? Эсвэл хаан суудлаа өгөх юм болов уу?  Чамайг ордонд ирэхэд л би мэдсэн юм. Хаалттай хүйтэн гүнж яагаад гэрэл цацруулсан хайр татам нэгэн болчихвоо гэж? Тэгээд л мэнгэ төөргөөр чинь судалсан бүх зүйл ойлгомжтой байсан

Би тэгэхээр гүнж гэсэн үг үү? Би гайхсандаа шоконд ороод чимээгүй суув. Тэр сахиус тэгвэл хааны сахиус байж. Эмээ гадуур зүүж болохгүй гэдэг нь ийм учиртай байсан хэрэг үү

Зурхайч: Чи өөрийнхөө төсөөлж байгаагаас ч ашигтай хүн гэдгээ мэдэх үү? Би чамайг алчихгүй дээ чи амьд байж байж л надад мөнгө, Тэхёнд хаан суудал өгч чадна

Тэхён гэнэ ээ? Тэхён энэнд ямар хамаатай гэж?

Зурхайч: Аливээ Сүёонаа охин минь битгий ийм урвагар царайл л даа.

Толгойнд минь хүнд цохилт мэдрэгдэж орчны дүрс бүдгэрч, дуу хоолой цааш сонсогдон ухаан мирь балартана.

Зохиолчийн талаас

Юнги, Жимин, Жонгүг, Жон дөрөв Сүёоныг 3 цаг гаран хүлээв.
Жимин: энэ нэг л биш байна.Энэ охин хааччихваа. Цагдаад мэдэгдэх хэрэгтэй юм болов уу? Эсвэл Ким Тэхён руу залгах уу? Орой болчихлоо шдээ
Жон: Та гурав гурвын гурвуулаа цэрэг байж ганц охин олчих тийм хэцүү байна уу? Ерн Салж явж хайя. Жонгүг бид хоёр Жимин Юнги хоёр аливээ залуусаа гэрт суугаад байлгүй явья л даа.
Жонгүг: МЭДЛЭЭ ГҮЙЦЭТГЭЕ
Өө үгүй ээ энэ мэргэжлийн онцлогоос болж бүүр ийм болчих гэж.😂
Юнги: Багш нь би юм чинь аргагүйшд
Жимин: -,- ямар азаар би ийм багштай болчихоогүй юм
Ингээд хоёр хэсэгт салж Сүёоныг хайхаар явав.
Эморсон үедээ очидог газар, очих дуртай газар гээд хаа сайгүй хайсан ч бараа нь ч харагдсангүй.

Жимин рүүлээ хэд хэд хүчтэй цохиод : Новш новш гэж яах вэ? Санаа зовсондоо үхэх нь энэ охин яачихваа
Юнги: Пак Жимин тайвшир. Намайг ордон рүү хүргээд өг. Хаан мэдэж байж ч магадгүй. Эсвэл Сү Жи
Жимин: Юу яагаад тэд мэднэ гэж гэсээр гайхсаар асуув.
Юнги:Сүёон үнэндээ ихрийн өрөөсөн гүнж ч байж магадгүй. Тийм болохоор олох хэрэгтэй байна. Хэрвээ аав олоод хаанд мэдэгдсэн бол ордон руу авч явсан байх
Жиминий нүд томрон: Юу Сүёон уу? Гүнжийн ихэр нас барсан биздээ худлаа байсан юм уу?
Хэсэг тэр хоёрын дунд чимээгүй байдал ноёрхов. Жимин Юнгиг ордонд буулгачихаад Сүёоны эмээ рүү явахаар шийдэв. Сонссон үг болон Сүёонд байдаг сахиусны талаар эргэлзэнэ. Тэр сахиусан дээрх тамга ордонд харсан хааны тамгатай яг ижилхэн дүрстэй байсныг санан машинаа огцом эргүүлж буцаад хааны ордон руу явав.

••Миний Цор Ганц Гүнж•• [COMPLETE]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon