Pride

138 21 2
                                    

Солонгос дахь бүх бурхны элч, эрлэгийн хааны төлөөлөгчид түүний орилох дууг сонсоно. Дэлхий дээрх бүх элч нар сонсож байгаа үгүйг мэдэхгүй ч энэ улсынхан лав сонсож байгаа.

Бид бурхны царайг харж байгаагүй. Гэхдээ түүний хоолойг сонсож, мэдэрч чадна.

Бурхан их энэрэнгүй ханддаг ч Кайд тэгж хандахыг хүсээгүй бололтой.

Кай бурханд шийтгүүлж байна. Хэдийгээр тэр эрлэгийн элч ч түүнийг үхэгсэдэд хэрцгий хандаж, бурхны зарлигийг зөрчин, там диваажин хоёрын хэлэлцээрийг үгүй хийх шахсанд бурхан хилэгнэсэн билээ.

Түүний сүнсийг битгий үгүй хийчихээсэй гэж залбирах л үлдэв. Энэ олон жил тамд хүчин зүтгэсэнийхээ төлөө би тэрнийг дахин хүн болж төрөөсэй гэж хүссэн юм.

- Чи зүгээр үү?

Тэрний цонхигор царай улам бүр цонхийчихсон хаанаас ч юм шилжээд гараад ирсэнд би түүнээс ийнхүү асуув.

"Хараал ид" тэрээр амандаа зөөлхөн ёолсоор ярвайх ажээ.

- Тиймээ .... чамайг хараал идчихэж.

Би түүний ард гарж зогсохдоо нурууг нь хараад шогшорсон юм. Би гараа явуулсаар гүн мөр үлдээж, цус урсах нурууг нь илэн:

- Бурхны ташуур ингэж үйлчилдэг хэрэг үү?

- Тиймээ

Тэр дуулдах төдий надад амандаа шивнэсээр хариулав.

- Удахгүй эдгэчих байхаа ... хүчтэй байгаарай.

Би Кай-ийн нуруун дээр дэмжлэг болгон цохихыг хүссэн ч дүүрэн шархтай байсан тул дэмий л гараа агаарт хий сарвалзуулаад буулгалаа.

- Эдгэх эсэхийг бурхан л шийднэ ...

- Юу гэсэн ...

- Бурхан миний шийтгэлийг цуцалсан цагт л шарх эдгэрнэ. Тэр болтол энэ шарх эдгэхгүй, цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр томрон, идээлэх болно.

Би зүгээр л шүлсээ гүд хийтэл залгиад өвчин, шаналалдаа зовиурлах Кай-ийн царайг харсаар санаа алдав.

*****

Бидэнд дуудлага ирэн дахиад л далавч минь өөрөө дэлгэгдэн нисэхэд бэлэн болох нь тэр.

- Бекхён ... т-туслаач.

Намайг яг нисэх гэж байхад Кай-ийн цөхрөнгүй хоолой гарлаа.

- Яасан бэ?

Маш тэнэг асуулт асуусандаа хоромхон зуур өөрөөсөө ичиж амжив. Учир нь Кай өвчнөөсөө болоод шилжиж чадахгүй байгааг мэдэрсэн юм.

Sins of lifeWhere stories live. Discover now