Lucifer

149 31 4
                                    

- Юу? Чанёол гэж хэн юм?

Би залуу руу мангардуу царай гарган ширтсээр Кай-аас ийнхүү асуув.

- Би өөрөө танилцуулчихъя!

Тэрний инээж буй төрх хоромхон зуурт хүйт даам болж бага зэрэг улаан туяатай нүд нь час улаан болж хувирах нь тэр.

- Люциферийн өв залгамжлагч, эцэг хүү ариун сүнсийг эсэргүүцэгч нэгэн байна.

Чанёол гэгч буцаад хоржоонтой инээмсэглэл нүүрэндээ тодруулан:

- Аа .. тийм хүний ертөнцөд өв залгамжлагч хүмүүсийг хүү гэдэг байхаа. Тэгэхээр би Люциферийн хүү болж таарах нь дээ.

Кай дурамжхан мэт доош бөхийсөөр түүнд ёслох нь тэр.

- Бардамнал гэж юу болохыг мэдэх байхаа? Тэгэхээр тэр сүнс минийх гэсэн үг.

Бид сүнсийг хамгаалах ёстой шүү дээ.

Кай одоо ч доош бөхийн суусаар байх бөгөөд би л тэр сүнсийг хамгаалахаас өөр аргагүй боллоо.

Намайг далавчаа дэлгэх гэсэнд Кай бодолд минь нэвтрэн орж ирэв.

- Чи дийлэхгүй Бекхён! Түүнд хүссэнийг нь өгөөд явуул.

- Чи оролдож ч үзээгүй байж яаж мэдэж байгаа юм?

- Залуусаа би ч гэсэн бодол уншиж чаддаг гэдгийг мартаагүй биз.

Чанёолын эелдэг зан дууссан бололтой тэрээр бүрэн чөтгөрийн дүрдээ хувирч Кай, Бекхён хоёрыг нүдээ анивчиж ч амжаагүй байхад сүнсийг аван одсон байлаа.

Кай дээш өндийн санаа нь амарсан мэт гүнзгий амьсгаа аваад шатан дуусаж буй үйлдвэр лүү харах ажээ.

- Тамын хаан 7 хүүтэй байсан. Там, диваажин хоёрын хэлэлцээрийг тамын хааны хөвгүүд нь эсэргүүцсэн тул бүгд доод ертөнцийг орхиж явсан. Тэднийг тэгээд алга болчихлоо гэж бодтол тэд хүмүүсийн сүнсийг элч нараас булааж үхлийг нь бусниулж, дахин төрөх боломжыг нь үгүй хийж эхэлсэн юм. Люцифер бол долоон хөвгүүдийн нэг. Харин Чанёол бол Люциферийн бүтээсэн нэгэн. Түүний хэзээ нэгэн цагт өв залгамжлах нэгэн учир маш хүчтэй. Түүний жинхэнэ нэрийг ч Чанёол гэдэггүй юм. Түүнд бурхантай адил нүүр царай байхгүй. Саяны төрх бол бидний харахыг хүссэн Солонгос төрх учраас л тэр бидэнд тийм царайтай харагдсан нь тэр. Люцифер бол бардамнал гэсэн нүглийг төлөөлдөг учраас энэ залуугийн сүнсийг тэгтлээ их хүссэн нь ийм учиртай.

Sins of lifeWhere stories live. Discover now