Devil

87 10 3
                                    

Өөрийнхөө тухай олж мэдэхийн тулд тэрхүү эмнэлэгийн өрөөг хэдэн өдөр хөдөлгөөнгүй сахив.

Өрөөг минь хөгшин үйлчлэгчээс өөр хэн ч орж гарахгүй байх агаад хааяа нэг эмч, сувилагч нар өглөөд орж ирэн биеийн байдлыг минь шалгачихаад гараад явна.

- Чи энд хэр удаан байх гэсэн юм?

Ардхан талд Кай ийнхүү хэлэхэд өөр лүүгээ ширтсэн чигтээ мөрөө хавчлаа. Эмнэлэгийн өрөө хэтэрхий чимээ аниргүй учир Кай энд шилжин ирэх өчүүхэн чимээг сонсож чадсан юм.

- За яахав ... өөрийнхөө тухай мэдэхийг хүсэж байвал би чамд нэг зүйл харуулъя.

Кай аяархан өгүүлээд миний дэргэд ирж зогсов. Би түүн рүү итгэл найдвар тээсэн харцаар ширтээд түүнийг яаж үзүүлэх гэж байгаа тухай бодон догдоллоо.

- Би чиний зан авирын өчүүхэн хэсгийг л үзүүлж чадна ... илүүг чадахгүй ..

"чи хэтэрхий муу хүн" Кай ийнхүү шивнээд мөрөнд минь хүрэх агаад харин би үг дуугарч ч амжаагүй байтал дотор муухайрах ажээ.

Энэ мэдрэмж Кайтай цуг шилжиж байснаас хэд дахин илүү байх агаад хөл минь хатуу зүйл дээр газардаж буй нь мэдэгдлээ.

Дотор хэтэрхий их муухайрсанаас болж нүдээ аньсан байсан бөгөөд салхи сэвэлзэх шиг болж, нүүрийг минь илбэхэд нүдээ нээв.

Урд минь унтлагын цагаан даашинзтай нэгэн охин өвдөглөн суух агаад өрөөний цонх нээлттэй, цав цагаан хөшиг салхины аясаар нааш цааш хөдөлж байлаа.

Гэхдээ энэхүү дүр зураг бодит биш гэдгийг бие нь дундуур минь хэн нэгэн нэвтлэн гарах үед л мэдсэн юм.

Намайг нэвтлэн гарсан залуу гартаа шилтэй шар айраг барьчихан найгасаар охины урд байх буйдан дээр очиж суухад л өөрийгөө гэдгийг олж харав.

Орон дээр ухаангүй хэвтэж буй залуугаас хорлонтой, хүйт даам инээмсэглэлээрээ л ялгагдах аж.

"Би" буюу тэр, тэр буюу "би" ...

Хүйтэн салхи сэвэлзэх цонхоор харах аваас өвлийн дунд сар шиг л байх агаад, шалнаасаа тааз хүртэлх цонх томоор дэлгэгдсэнээс болж өрөөн доторх чөмөг царцам хүйтэн юм шиг мэдрэгдэнэ.

Би өөрийгөө юу хийхийг амьсгаа даран хүлээж байв.

Урд минь өвдөглөн суух охины эрүү нь дагжин чичирж, нүднээс нь нулимс урсана.

- Муу охин ... маш муу охин .. надад саад болох хэрэггүй байсан юм.

Эцэст нь "би" ам нээх нь тэр.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 22, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Sins of lifeWhere stories live. Discover now