Sight

106 17 1
                                    

Инжон хэд хоногийн өмнөөс л өөрийгөө ганцаараа биш гэдгээ мэдэрч байсан юм. Энэ таамаглал нь түүнийг ариун цэврийн өрөөний шалан дээр ухаангүй хэвтэж байхад нь хэн нэгэн толгойг нь маш зөөлнөөр илэхэд л баттай болсон билээ. 

Инжон нүдээ аньсаар доош суув. Түүнийг тэгтлээ үзэн яддаг залуус нүднийхэн өмнө цусандаа хутгалдаж байхыг харсан ч харахыг хүссэнгүй. 

Тэдгээр залуус авиа ч гаргаж амжаагүй байхад Бекхён бүгдийг хэрцгийгээр алан цогцос нь газар үхэдхийн уналаа. 

Бекхён бурхны элч байтал өөрөөс нь ийм хэрцгий авир гарна гэж төсөөлж ч байсангүй.  

Бекхёны гар цусанд будагдсан байх бөгөөд нүдээ анин газар суух Инжоны өөдөөс хараад 

- Энэ чиний хүссэн зүйл биш гэж үү 

хэмээн шивнэлээ. 

Инжоны хацарт нойтон зүйл хүрэхийг мэдэрсээр бие нь үл ялиг чичирхийлэн дээш харвал зурвасхан нэгэн залуугийн төрх тодрох нь тэр. 

Тас хар үстэй нэгэн .. 

Түүний санаж буй зүйл ердөө энэ л байв. Инжоныг нүдээ бүтэн нээхэд тэр залуу агаарт уусах мэт л алга болчихсон. 

*****

Би түүний хацарт зөөлөн хүрвэл тэрээр нулимс хурсан нүдээрээ над руу эгцлэн харав. Миний гаран дахь цус тэр охины хацарт наалдахад би гараа татаж авлаа. 

Хичнээн хүсээгүй ч энд тарьсан хэргээ цэгцлэхийн тулд түүнийг дуудсан юм. 

Намайг тарни уншсаны дараа тийм ч удалгүй Ди.Ө агаарт эргэлдсээр гарч ирэхэд нь түүн рүү хоосон нүдээр ширтээд саяхан миний гарт үхсэн залуусын сүнснүүд рүү заав. 

Энэ удаад Ди.Ө-ийн харцанд ямар ч ёжтой, чөтгөрийн харц байсангүй. Түүнийг нүдээ анин санаа алдахад цогцоснууд бүгд үнс, нурам болтлоо шатах ажээ. 

- Дахиж иймэрхүү зүйлстэй хутгалдахгүй гэж найдаж байна. 

- Чи надаас юу хүсэж байна ... 

Ди.Ө-ийн нүд час улаан болсон байх ба өөрийг нь тойрон гал асахад сүнснүүд бүгд л зовлонтой гэгч нь орилолдоно. 

- Дараа хэлье ... 

Түүний үгс түүний биетэй хамт гарч ирсэн шигээ агаарт уусан алга болох бол би аль түрүүн ухаан алдаж унасан Инжон руу харж байв. 

- Бекхён! 

Түүний ууртай хоолой гудамжаар цуурайтахад Кай гэдгийг нь төвөггүйхэн мэдлээ. 

Sins of lifeWhere stories live. Discover now