part 1 'Mr Jeon'

420 19 0
                                    




Хаалга тогшсны дараа"Хатагтай Ким" гэх чичирсэн хоолой дуулдав.

"За Натали?" Натали бол миний туслах ажилтан. Би гэрлүүгээ харихаар ширээн дээрх бичиг цаасуудаа цэгцлэн цүнхэндээ хийж байсан болохоор түүнрүү харахгүйгээр ч дууг нь сонсоод таньсан юм. Цаг бараг 6 дөхөж, оройтож байгаагаа мэдэн яарч байв.

Жижигхэн биетэй сувилагч гартаа цагаан хавтастай материал барьсаар орж ирлээ. Натали бол ямар ч онцгой зүйлгүй энгийн л эмэгтэй. Тийм хөөрхөн биш ч бас тийм ч цараймуутай биш. Гэхдээ түүний ажилдаа ямар ч асуудалгүй, хурдан шуурхай зан чанар нь надад таалагддаг юм.

Натали гартаа барьсан зүйлээ ширээн дээр тавин "Хатагтай Ким, өнөөдөр та зургаан цагаас уулзалттай"

"Уулзалтыг цуцла"

"Уучлаарай хатагтай.. Би чадахгүй гэж айж байна"

Түүний хэлсэн үгэнд нь үнэхээр цочирдож орхив.Тэр үргэлж хэлсэн зүйлд минь дуулгавартай ханддаг. Хэзээ ч өөдөөс минь ингэж хариу хэлж байгаагүй билээ.

"Натали чи намайг үргэлж зургаан цагт тардаг гэдгийг мэднэ."

'Тэхён намайг хүлээж байгаа. Тэр намайг оройтоход дургүй байдаг.' гэж дотроо бодсон ч хэлсэнгүй.

"Намайг уучлаарай хатагтай Ким... Гэхдээ энэ уулзалт үнэхээр чухал." тэгж хэлэхдээ түүний царай нэг л биш байгааг нь анзаарсан юм. Чухам юу болохгүй байгааг ойлгох гэж түүнийг анхааралтай ажиглатал тэр ямар нэг юмнаас айсан харагдана.

Юу болоод байгааг ойлгох ч зав өгөлгүй хар хувцастай эрэгтэй хүн өрөөнд орж ирэн Наталируу буу тулгах нь тэр. "ЖОН КОРПОРАЦИЙН ГУРАВ ДАХ ХҮҮ ЯГ ОДОО ТАНЬТАЙ УУЛЗАНА ЭСВЭЛ БИ ЭНЭНИЙ ТАРХИЙГ 3 ТООЛОХЫН ДОТОР ЗАД БУУДНА" гэж эрэгтэй хэлэхэд Натали айсандаа ориллоо.

"3.. 2.. 1"

"ХҮЛЭЭ" айсандаа бараг хашгирчхав. Хар хувцастай залуу Наталигийн гавлын ясанд тулгаж барьсан буугаа бага зэрэг холдуулсан ч түүнийг тавьсангүй. Наталигийн бие нь чичирч, нүднээс нь нулимс тасралтгүй урсана. Хэдэн хоромын өмнө тэр бараг үхэх шахлаа.

Гэхдээ байз... Жон корпорацийн хүү гэсэн үү? Зээлийн зах зээлийг тэргүүлдэг Жон Корпораци?? Өө бурхан минь 0.0 Алдартай зээлдүүлэгчийн гурав дах хүү!!?! Жон Жүнёон? Бүх хүн сонин дээрээс ноён Жон болон түүний компаний тухай уншдаг. /Ямар утгаараа гэдгийг нь ойлгож байгаа байлгүйдээ /

PsychoWhere stories live. Discover now